UBLife Logo
Newsfeed

Амралтын өдрийг “будаа” болгодог бидний 6 муу зуршил

Амралтын өдрийг “будаа” болгодог бидний 6 муу зуршил

Энэ долоо хоногт Эзэн Чингис хааны мэндэлсний ойн баяртай. Өөрөөр хэлбэл бид гурав хоног амарна. Ажил хийж байгаа хэн ч амралтын өдрүүдээ тэсэн ядан хүлээдэг ч ихэнх тохиолдолд хүссэнээрээ өнгөрөөж чаддаггүй. Уг нь бид энэ өдрүүдэд сайхан амраад ажил төрөл ярихгүй байгаадаа баяртай байх ёстой. Гэвч үнэндээ муу зуршлаасаа болоод өөрөө өөрийгөө зовоож, амарч чаддаггүй. Сэргэлт авч, амрахын оронд харин ч ядарчихаад Даваа гаригийг угтах нь элбэг. Ингээд амралтын өдрийг “будаа” болгодог 6 муу зуршлыг танилцуулж байна.

1. Үд болтол унтаж, өглөө болтол кино үзэх

Амралтын өдрөөр хэн ч сэрүүлгээ тавьдаггүй. Гэхдээ та өдрийн 14:00 цаг хүртэл унтвал бие махбод чинь үүнийг амралт биш бяцхан хэмжээний цагийн зөрүү гарсан мэт хүлээн авдаг. Энэ бүхнээс болоод та Ням гаригаас Даваа гаригт шилжих шөнө цагтаа унтаж чадахгүй, өглөө нь маш их ядарсан байх болно.

2. “Долоо хоногт хийж амжаагүй бүхнээ амжуулах”

Маш олон хүнд тохиолддог. Яагаад ч юм хүмүүс амралтаараа дэлгүүр орж, хоол ундаа цуглуулаад, угаалга цэвэрлэгээ, засвар хийгээд, ах дүү, хамаатан садныхаа гэрт зочилдог. Чухал, хэрэгтэй зүйл ч таны тархи нэг минут ч амарч чадахгүй. Нэг өдөр бүтэн заавал амрах хэрэгтэй шүү.

3. Гар утсаа ширтэх

Мэдээ үзээд, хөгжилтэй бичлэг харж инээх нь нэг бодлын амралт ч нөгөө талаас ажил дээрээ байгаа мэт түгшүүр төрүүлдэг. Мэдээллийн шуурга таны тархийг амрах, цэнэглэгдэх боломж олгохгүй, жирэлзэнэ. Үүний оронд та Бямба гаригийн өглөөг ямар ч ухаалаг төхөөрөмжгүйгээр угтаарай. Өөртөө кофе хийж, ном уншин, чихэвч зүүлгүй салхинд алхаарай. Ямар сайхан амардаг гэж бодож байна.

4. Архи, согтууруулах ундаа

Баасан гаригийн орой ганц хундага дарс уухад ядаргаа тайлагддаг гэж үздэг. Үнэндээ согтууруулах ундаа нойрны дэглэм алдагдуулж, биеийг ядраан, маргааш өглөө яах бол гэсэн айдаст автуулна. Ганц, хоёр хундага л шүү дээ. Бүр ихээр уух юм бол та Даваа гаригт ажилдаа үхлүүд мэт очих болно.

5. Хэт сайхан амрах гэж хичээх

Бидний маш том алдаа бол хэт сайхан амрах гэж зүтгэдэгт оршино. Ханатлаа унтаад, үзэсгэлэн үзэж, болзоонд яваад, спортоор хичээллэж, цуврал киногоо үзэж дуусгах гэж хичээнэ. Энэ бол амралт биш марафон гүйлт гэсэн үг. Угаасаа бие гүйцэхгүй. Амралт гэдэг тооноос биш чанараас шалтгаална. Заримдаа зүгээр л таазаа ширтээд хэвт л дээ.

6. Амралт дууслаа гэж санаа зовох

Ням гаригийн үдээс хойш олон хүн сэтгэлээр унадаг. Үүнийг Ням гаригийн синдром гэж нэрлэдэг. Тархи чинь маргааш хийх ажлуудыг чинь далдуур сануулж, санахгүй байхыг хичээлээ ч янз бүрийн уулзалт, яриа ороод л ирнэ. Ингээд л стресс. Тиймээс хэт бодож, амралт дууслаа гэж хэт сүржигнэлгүй, зүгээр л амар. Ням гаригийн үдээс хойш найзуудтайгаа уулзаж, салхинд зугаалбал сайн. Амралтын өдрийн төгсгөл ямар нэг сайн зүйлтэй холбогдох ёстой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.