UBLife Logo
Newsfeed

Эр хүний талаар эрдэмтэн, тамирчин, зохиолчдын хэлсэн эшлэлүүд

Эр хүний талаар эрдэмтэн, тамирчин, зохиолчдын хэлсэн эшлэлүүд

Жинхэнэ эр хүн гэж хэн бэ? Ямар үүрэгтэй юм бэ гэдэг асуудал эрт дээр үеэс олон нийтийн дунд яригдаж, хэлэлцэгдэж иржээ. Эр хүний зан, үйлдэл, байдлыг олон зуун жилийн турш гүн ухаантан, яруу найрагч, эрдэмтэд тодорхойлсоор ирсэн юм. Энд бидний танилцуулах эшлэлүүд бол жирийн нэг хурц үг биш эр хүнийг нийгэм хэрхэн хүлээн авдгийг харуулсан толь гэж ойлгоорой.

Тамирчид

“Амьдрал хүн болгонд боломж олгодог. Гол нь чи боломжоо хүлээн авахад бэлэн байх хэрэгтэй. Эр хүн тэмцэлд хэзээд бэлэн байх ёстой” Александр Карелин, бөх

“Жинхэнэ эр хүн гуравхан тохиолдолд л зодолддог. Эх орныхоо төлөө, ээжийнхээ төлөө, хайртай эмэгтэйнхээ төлөө. Бусад үед бол бид зүгээр л тоглож байгаа юм” Фёдор Емельяненко, холимог тулаан

“Эр хүн байна гэдэг нь хариуцлага хүлээж, хэн ч хараагүй байхад ч зөвхөн зөв зүйл хийдэг байхыг хэлнэ” Дэвид Бекхэм, хөлбөмбөг

“Эр хүний хүч чадал гэдэг унахгүй байхдаа биш харин унах болгондоо босдог байхад оршино” Владимир Кличко, бокс

“50 настайдаа ч энэ дэлхийг 20 настай байхтайгаа адил хардаг эр хүн 30 жил дэмий амьдарч ээ гэсэн үг” Мохаммед Али бокс

Гүн ухаантан, зохиолчид

“Алтыг галаар, эмэгтэй хүнийг алтаар, эр хүнийг эмэгтэй хүнээр туршиж, мэддэг” Сенека, гүн ухаантан

“Эр зориг хоёр үндсэн чанараас илэрдэг. Өвдөлтийг эс тоох, үхлийг эс тоомсорлох” Марк Туллий Цицерон, гүн ухаантан

“Жинхэнэ эр хүн бүгдийг өөрийн гараар бүтээдэг” Күнз, гүн ухаантан

“Бусад хүмүүс олон хүний өмнө л хийхээр зориглодог зүйлийг ганцаараа байхдаа хийдэг хүн бол эр хүн” Саади, яруу найрагч

“Жинхэнэ эр хүний дотор тоглохыг хүссэн хүүхэд байдаг” Фридрих Ницше, гүн ухаантан

“Ямар ч эмэгтэй хүний алдаанд буруутан нь эр хүн байдаг” Иоганн Гердер, гүн ухаантан

“Эрэгтэй хүүхэд байх нь байгалиас заяасан зүйл. Харин эр хүн байх нь хүнээсээ шалтгаалах зүйл” Эдвин Луис Коул, шашны зүтгэлтэн

“Эрчүүд хийсэн нүглээсээ илүү нулимсаа харуулахаас ичдэг” Фридрих Кристиан Геббель, яруу найрагч

“Агуу буянтай, ухаалаг эр хүн хэзээ ч муухай байдаггүй” Жан де Ла Брюйер, зохиолч

“Эмэгтэйчүүд эр хүнгүй бол бүдгэрдэг, харин эрчүүд эмэгтэй хүнгүй бол тэнэгэрдэг” Антон Чехов, зохиолч

“Эр зориг гэдэг бол айхгүй байхын нэр биш. Харин айдсаа сөрөх, даван туулахыг хэлнэ” Марк Твен, зохиолч

“Эмэгтэйчүүд бүх эрчүүд ижилхэн гэж боддог. Энэ бол тэдний хүч. Эрчүүд бүх эмэгтэй хүн өөр гэж боддог. Энэ нь тэдний алдаа” Генри Менкен, сэтгүүлч

“Эр хүн байна гэдэг том булчинтай, зодолдож чаддаг байна гэсэн үг биш. Эр хүн байна гэдэг нь сул дорой нэгнийг хамгаалж, хийсэн хэргээ хариуцаж чаддаг байхыг хэлнэ” Чак Паланик, зохиолч

Урлагийн зүтгэлтнүүд

“Хүчирхэг эр хүн өөрт нь дурласан эмэгтэйг ашиглах ёсгүй. Түүнд хүч чадлаа гаргах өөр зам олон бий” Мэрилин Монро, жүжигчин

“Бурхан эмэгтэй хүнийг сайхан төрүүлсэн. Яагаад гэвэл эрчүүд тэдэнд дурлаг. Харин тэднийг эрчүүдэд дурлуулахын тулд тэнэг төрүүлжээ” Фаина Раневская, жүжигчин

“Том зүйл хийх чадвартай эр хүн бүсгүйчүүдэд хайрлуулах хувь заяатай” Коко Шанель, модельер

“Эрэгтэй хүн хүчтэй, гэхдээ харгис биш байх ёстой. Зөөлөн гэхдээ дорой биш, ухаантай гэхдээ их зантай биш байх ёстой” Эминем, рэп дуучин

“Жинхэнэ эр хүн сэтгэл хөдлөлөө нуудаггүй. Хүмүүст таалагдахын тулд хуурамч царайлах нь эр хүний үйлдэл биш” Канье Уэст, рэп дуучин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...