Энэ жилийн сүүлийн том тэмцээн болох “StarLadder Budapest Major 2025” энэ сарын 24-нд эхлэх гэж байна. 12 дугаар сарын 14 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 32 баг өрсөлдөнө. Шагналын сан 1 сая 250 мянган ам.доллар. Тэмцээний зохион байгуулагчид багуудын эцсийн мэдүүлгийг зарлалаа. Багууд зургаа дахь тоглогчдоо бүртгүүлсэн байна.
“Spirit” баг zont1x, “Falcons” баг kraSnaL-ийг нэрлэсэн байна. Зургаа дахь тоглогч нь үндсэн бүрэлдэхүүний хэн нэг нь хүндэтгэх шалтгаанаар тоглолтод оролцож чадахгүй болсон тохиолдолд талбайд гарах эрхтэй. Гэхдээ сэлгээ хийх болсноо урьдчилан зарлах шаардлагатай. Харин Vitality, Lynn Vision Gaming, FlyQuest, PARIVISION, TYLOO, Astralis, Passion UA багууд зургаа дахь тоглогч авсангүй.

Ингээд зарим багийн 6 дахь тоглогчийг танилцуулья.
The MongolZ – Азбаяр Senzu Мөнхболд;
MOUZ – Адриан xelex Винце;
Team Spirit – Мирослав zont1x Плахотя;
G2 Esports – Вилиус tAk Кисераукас;
Natus Vincere – Юстинус jL Лекавичус;
3DMAX – Набиль Nivera Бенрлитом;
MIBR – Бруно brn$ де Араужо;
FaZe Clan – Ховард rain Найгард;
B8 Esports – Владимир k1n Козовык;
GamerLegion – Джереми Kursy Гаст;
fnatic – Кай CYPHER Уотсон;
Ninjas in Pyjamas – Павел maden Бошкович;
M80 – Йинг-жи Monster Гао;
Fluxo – Матеус mlhzin Маркола.
