UBLife Logo
Спорт

Дэванорюү Т.Тэмүүлэн жюүрёод дэвшинэ

Дэванорюү Т.Тэмүүлэн жюүрёод дэвшинэ

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё Фүкүокад үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр макүшитагийн баруун жигүүрийн 3 дахь бөх Дэванорюү Т.Тэмүүлэн жюүрёо зиндаанд барилдлаа. Тэрээр жюүрёогийн Химүкамарүг ёритаоши мэхээр ялж, 5 дахь даваагаа авсан. Ингэснээр ирэх башёд жюүрёод дэвшиж, сэкитори болох нь гарцаагүй боллоо.

Барилдааны дараа Т.Тэмүүлэн “Жюүрёо зиндааны бөхтэй олон удаа барилдаж байсан болохоор сандрал байгаагүй. Урагш дайрч барилдсандаа баяртай байна. Яасан ч ухрахгүй гэж шийдсэн байсан. Дэвжээний ах Митакэүми “Үлдсэн хоёр барилдаандаа заавал ялна шүү” гэж урам өгсөн. Сүүлийн барилдаандаа ч ялахыг хичээнэ” гэж сэтгүүлчдэд ярилаа.

Дэванорюү 2022 оны нэгдүгээр сард макүшитагийн 6-д барилдаж байхдаа хүзүүгээ гэмтээсэн. Тэр тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлэн, макүшитагийн 3-д дэвшсэн ч дараагийн тэмцээнд нь барилдаж чадалгүй өнжиж, банцүкэ буурч байлаа.  

Тэрээр 24 настай. 180 см өндөр, 152 кг жинтэй. Ахлах сургуулиа Японд дүүргэж, Дэваноүми дэвжээнд элссэн. 2019 оны 11 дүгээр сараас сүмо барилдаж, жониданд нэг удаа түрүүлсэн. Дуртай үг нь “Маргааш маргаашийн салхи үлээнэ”. Сагсан бөмбөг тоглох дуртай. Леброн Жеймсийг шүтдэг.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.