UBLife Logo
Спорт

Senzu “Navi”-руу явж, Magixx “The MongolZ”-д ирэх үү?

Senzu “Navi”-руу явж, Magixx “The MongolZ”-д ирэх үү?

“Counter Strike 2” тоглоомын энэ оны сүүлчийн ДАШТ буюу “StarLadder Budapest Major-2025” тэмцээн энэ сарын 24-нөөс Унгарын Будапешт хотноо эхэлнэ. Тус тэмцээнд манай улсаас “The MongolZ” болон “The Huns Esport” баг оролцох юм. 1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд оролцох 32 баг өнгөрсөн шөнө бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж буйгаа албан ёсоор зарласан билээ. Уг мэдүүлэгт “The MongolZ” баг өөрчлөлт оруулж, М.Азбаяр буюу Senzu-г зургаа дахь тоглогчоор бүртгүүлжээ. Тэрбээр аравдугаар сараас сэлгээнд сууж буй бөгөөд түүний оронд Б.Өнөдэлгэр буюу Controlez багт нэгдсэн. Contolez ур чадвартай, туршлагатай тоглогч хэдий ч “The MongolZ” сүүлд оролцсон хоёр тэмцээндээ төдийлөн амжилт гаргаж чадахгүй байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр Senzu дахин “The MongolZ” багт тоглохгүй бөгөөд “NAVI” багт нэгдэж, тоглох бололтой. Оны сүүлчийн тэмцээнд тэрбээр “The MongolZ” багийн мэдүүлэгт байгаа учраас ирэх оноос эхлэн тус багт тоглох болов уу гэсэн таамаг байна.

Natus Vincere буюу NAVI нь Украинд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн алдартай мэргэжлийн багийн нэг юм. Ерөнхийлөгч Зеленский нь тус багийг 2021 онд албан ёсоор хүлээн авч, улс үндэстний бахархал хэмээн онцолсон юм. Удахгүй болох Major-2025 тэмцээнд тус багт b1t, Aleksib, iM, w0nderful, makazze, jL, B1ad3 нар тоглохоор мэдүүлгээ өгчээ.

Харин “The MongolZ” багт “Spirit” багт тоглож байсан Борис Воробьев буюу Magixx ирэх сурагтай байна. ОХУ-ын тоглогч Борис Воробьев буюу Magixx 2003 онд төрсөн, өдгөө 22 настай тоглогч юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.