Дэлхий дахинаа блокчейн технологи хурдацтай хөгжиж, зөвхөн технологийн салбар төдийгүй санхүү, бизнес, засаглал, боловсрол зэрэг олон салбарт шинэ боломжуудыг нээж байна. Тиймээс Монгол Улсад бодит хэрэглээ, боломж, тэргүүлэх туршлагуудын талаар нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэхээр Ulaanbaatar Blockchain Week-ийг зохион байгуулж эхэллээ. Энэ хүрээнд нийт найман байршилд 20 гаруй арга хэмжээ зохион байгуулах бөгөөд сургалт, хакатон, эрдэм шинжилгээний хурал, бизнес уулзалтууд гэхчлэн үргэлжилнэ. Мөн энэ долоо хоногт TenGer телевизийн панелаар онцлох гурван сэдвийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч бизнесүүд, технологийн мэргэжилтнүүд, судлаач, шинжээчдийн дунд шууд хэлэлцүүлэг явуулах юм. Үүнд:
Блокчейнд суурилсан цахим хэтэвч
Монголын биржүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд
Цахим мөнгөний ирээдүй ба Стэйблкойн
Ulaanbaatar Blockchain Week хүрээнд зохион байгуулах олон нийтийн арга хэмжээнд урьдчилсан бүртгэл хийлгэснээр үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Энд дарж бүртгүүлээрэй.
Мөн 20 сая төгрөгийн шагналын сантай хакатонд энд дарж бүртгүүлээрэй.
Ulaanbaatar Blockchain Week-ийн дэлгэрэнгүй хөтөлбөртэй эндээс танилцана уу.
