CS 2 тоглоомын улирал өндөрлөх дөхөж, хамгийн сүүлийн, том тэмцээн нь үлджээ. “StarLadder Budapest Major” тэмцээн Унгарт энэ сарын 24-нөөс 12 дугаар сарын 14 хүртэл явагдана. 32 баг 1,25 сая ам.долларын шагналын сангийн төлөө тэмцэх юм.
Шагналын хэмжээ
1-р байр – 500.000 доллар;
2-р байр - 170 мянга
3-4-р байр - 80 мянга
5-8-р байр - 45 мянга
9-11-р байр - 15 мянга
12-14-р байр - 15 мянга
15-16-р байр - 15 мянга
17-19-р байр – 10 мянга
20-22-р байр – 10 мянга
23-24-р байр – 10 мянга
25-27-р байр – 5 мянга
28-30-р байр – 5 мянга
31-32-р байр – 5 мянга
ОХУ-ын Спорт сайтын цахим спортын сэтгүүлч Владимир Богатинкин тэрх тэмцээний талаар таавар дэвшүүлжээ.
“Red Canids”
Эзлэх магадлалтай байр – 31-32.
BetBoom ялалтын хувь - 100.
“Red Canids” энэ жил тун тааруу байгаа. Гэхдээ хамгийн чухал тэмцээнд шалгарч чадсан. Энэ бол дээд амжилт нь гэж дүгнэнэ.
“Rare Atom”
Эзлэх магадлалтай байр – 28-30.
BetBoom ялалтын хувь - 100.
“Rare Atom” том тэмцээнд тоглож байгаагүй. Унгарын тэмцээний өмнө “Perfect World CS Challenge Series #2”-д хоёрдугаар байрт шалгарсан. Хятадын баг дээр дурдсан “Red Canids” багаас илүү ялах боломж өндөр. Хэд ялах боломжтой ч дараагийн шатанд шалгархгүй болов уу.
“Imperial”
Эзлэх магадлалтай байр – 28-30.
BetBoom ялалтын хувь - 75.
Энэ баг “Blast Open Fall-д хоёр ялагдсан ч бүр нэг муу харагдаагүй. Дараагийн шатанд шалгарах магадлал бага ч гэсэн бий.
“FlyQuest”
Эзлэх магадлалтай байр – 28-30.
BetBoom ялалтын хувь - 75.
“FlyQuest” багт “PGL Masters Bucharest” тэмцээний плей-оффт гарах боломж байсан ч шийдвэрлэх тулаандаа Legacy-д ялагдсан. Энэ удаад ч нөгөөх Legacy-тайгаа таарсан. Ялахад хэцүү ч боломж бий.
“Fluxo”
Эзлэх магадлалтай байр – 25-27.
BetBoom ялалтын хувь - 75.
“Fluxo” CS Asia Championships тэмцээний сүүлийн байрт орсон. Гэхдээ нэг ялна гэж найдаж болно.
“Lynn Vision”
Эзлэх магадлалтай байр – 25-27.
BetBoom ялалтын хувь - 75.
Өнгөрсөн мейжор тэмцээнд Хятадын баг тун сайн тоглосон. Харин шинэ улиралд том тэмцээнд тогтмол оролцож чадахгүй байгаа. Гэхдээ хоёр дахь шатанд шалагарах боломж байгаа.
“NRG”
Эзлэх магадлалтай байр – 25-27.
BetBoom ялалтын хувь - 75.
Том багуудтай муу тоглодог.
“MIBR”
Эзлэх магадлалтай байр – 23-24.
BetBoom ялалтын хувь - 50.
Өнгөрсөн мейжор тэмцээний гол сэнсаац баг хүч суларсан.
“M80”
Эзлэх магадлалтай байр – 23-24.
BetBoom ялалтын хувь - 50.
Яаж ч мэдэх баг. Blast Open Fall тэмцээний шилдэг 6-д орж, NAVI, VР, Fnatic багуудыг ялаад хагас шигшээд Mouz-тай тулалдсан. Дараа нь ESL Pro League 22-д очоод Ence, Heroic багуудад ялагдсан. Stage 2-оос цааш явахгүй.
“B8”
Эзлэх магадлалтай байр – 20-22.
BetBoom ялалтын хувь - 40.
Бага багаар муудсан баг. Хоёр дахь шатнаас цааш ахихгүй.
“PARIVISION”
Эзлэх магадлалтай байр – 20-22.
BetBoom ялалтын хувь - 40.
Хэд хэдэн тэмцээнд түрүүлээд ирж байгаа баг. Сайн формтой байгаа.
“Ninjas in Pyjamas”
Эзлэх магадлалтай байр – 20-22.
BetBoom ялалтын хувь - 40.
Эхний үеэ давах ёстой.
“Fnatic”
Эзлэх магадлалтай байр – 17-19.
BetBoom ялалтын хувь - 40.
Stage 2, цаашаа явахгүй.
“Passion UA”
Эзлэх магадлалтай байр – 17-19.
BetBoom ялалтын хувь - 40.
Сүүлийн “Blast Rivals Fall” тэмцээн дээр Mongolz-ийг ялаад, Falcons-той үзэлцсэн ч цаашдаа хүч хүрээгүй. Түрүүлэх боломжгүй гэж харж байна.
“GamerLegion”
Эзлэх магадлалтай байр – 17-19.
BetBoom ялалтын хувь - 35.
Бүтэн улирал муу тоглоод харин Бухарестэд шилдэг 4-т багтсан. Хоёрдугаар шатнаас хасагдана.
“Tyloo”
Эзлэх магадлалтай байр – 15-16.
BetBoom ялалтын хувь - 35.
Улирал эхлээд FPG #1 түрүүлж, EWC-д 5-8 дугаар байр эзэлсэн ч удалгүй хуучин хэвэндээ орсон. Stage 3 дээр хүлээж байя.
“3DMAX”
Эзлэх магадлалтай байр – 15-16.
BetBoom ялалтын хувь - 30.
3DMAX тун гайгүй сайн байсан ч хэт олон тэмцээнд ороод ядарсан. Бүрэлдэхүүний хувьд Stage 3-д орох баг.
“Pain”
Эзлэх магадлалтай байр – 12-14.
BetBoom ялалтын хувь - 30.
Остинд хагас шигшээд шалгарсан энэ баг ганц хоёр хожих ч плей-оффт шалгарахгүй.
“Astralis”
Эзлэх магадлалтай байр – 12-14.
BetBoom ялалтын хувь - 30.
Magisk ирснээр сайжраагүй ч Чэндуд дажгүй өрсөлдсөн. Эхний 16-д орох болов уу.
“Faze”
Эзлэх магадлалтай байр – 2-14.
BetBoom ялалтын хувь - 20.
Энэ баг эхний үеэс тэмцээнд орох тул хэзээ ч ялагдаж мэднэ.
Плей-оффт орохын төлөө өрсөлдөх багууд
Liquid
Эзлэх магадлалтай байр – 9-11.
BetBoom ялалтын хувь - 20.
Твистз ирснээр баг сайжирсан. Сүүлийн тэмцээнүүдэд тогтмол плей-оффт шалгарч байгаа тул шилдэг наймын төлөө өрсөлдөнө.
“The Mongolz”
Эзлэх магадлалтай байр – 9-11.
BetBoom ялалтын хувь - 17.
Өнгөрсөн мейжор тэмцээний үзүүр баг FPG #2-ийн дараа амжилт буурсан. Чансаа шилдэг наймд хэвээр байгаа ч сүүлийн “Blast Rivals” тааруу оролцлоо. Гэхдээ санаа зовох зүйлгүй байх, монголчууд ялалтын төлөө тэмцдэг дайчин.
“G2”
Эзлэх магадлалтай байр – 5-8.
BetBoom ялалтын хувь – 10.
Монесиг алдсан ч шилдэг наймд байсаар байгаа. Blast Open Fall G2-ийн финалд Vitality-ш ялж, гавьяа байгуулсан. Хүчээ гаргаж чадвал эхний найм баталгаатай.
“NAVI”
Эзлэх магадлалтай байр – 5-8.
BetBoom ялалтын хувь - 10.
“NAVI” энэ улирлыг тааруу үдэж байгаа. Гэхдээ плей-оффт шалгархын төлө өрсөлдөнө.
“Aurora”
Эзлэх магадлалтай байр – 5-8.
BetBoom ялалтын хувь - 9.
Ямар ч гэсэн плей-офф.
Ялах магадлалтай багууд
“Mouz”
Эзлэх магадлалтай байр – 5-8.
BetBoom ялалтын хувь – 7
“Mouz” тун тогтвортой тоглож байгаа. Нэг жилд гурван удаа л шилдэг 4-т шалгараагүй. Гэхдээ ганцхан удаа түрүүлсэн. Том багууд ирээгүй тэмцээнд шүү. Vitality, Spirit, Falcons гээд тэдэнд заавал нэг нь саад болдог. Плей-офф, шилдэг 4-т шалгарна гэж бодож байна. Гэхдээ түрүүлж чадахгүй гэдэгт нь ч би итгэлтэй байна. Хуучин сөрлсөгчдөө ялсан ч хэн нэг шинэ баг тэднийг унагаана.
“Spirit”

Эзлэх магадлалтай байр – 4.
BetBoom ялалтын хувь - 5,8.
“Spirit” бага зэрэг түүхий байгаа. Шинэчүүлд дасан зохицох хугацаа хэрэгтэй. Гэхдээ л энэ баг плей-оффт байх болно. Харин цаашаа багийн ажиллагаанаас шалтгаална.
“Falcons”

Эзлэх магадлалтай байр – 4.
BetBoom ялалтын хувь – 3,4.
Сүүлийн сар энэ багийг “NICE ILYA” гэдэг болсон. Монеси багаа финалд чирээд аваад ирэв ч тэнд хүчтэй өрсөлдөгч хүлээж байдаг. Үр дүнд нь Илья MVP шагналтай үлддэг. Унгарт ч гэсэн адилхан өрнөх байх гэж бодож байна.
“Vitality”

Эзлэх магадлалтай байр – 4.
BetBoom ялалтын хувь – 3,4.
“Mouz” багийн тогтвортой тоглолт, “Spirit” багийн хүч чадлыг нэмээд дээр нь түүхэн дэх шилдэг тоглогчийг нэмэхээр “Vitality” гарч ирдэг гэхэд болно. Шилдэг 4-т орох нь ойлгомжтой. Энэ баг сүүлийн жилд 10 финалд гарч, 8 ялсан.
“Furia”

Эзлэх магадлалтай байр – 2.
BetBoom ялалтын хувь – 2,7.
“Furia” жинхэнэ формдоо ороод байгаа. Энэ тэмцээнд түрүүлэх магадлал хамгийн өндөр баг. Бразилын баг дөрөвдүгээр сард Екиндар, Молодой хоёрыг авахад ийм амжилт олно гэж бодож байсан уу? KSCERATO, Yuurih хоёр энэ багт найм дахь жилдээ тоглож байгаа. Энэ жил тэд FPG #2, Thunderpick World Championship, Blast Rivals Fall тэмцээнд түрүүлсэн. Vitality, NAVI, The Mongolz багуудыг байнга ялж, “Falcons”-д ялагдаж үзээгүй. Бүрэлдэхүүнд нь Донк, Монеси нар шиг супер од байхгүй ч бүгд өөр өөрийн байрлалдаа үүрэг, хариуцлагатай. Тиймээс нэг тоглогчийн алдаа бусад баг шиг сүртэй хүнд тусдаггүй.

