UBLife Logo
Спорт

Аонишики: Озэки цолны нэр хүндийг сэвтүүлэлгүй улам дээш дэвшихийн төлөө барилдана

Аонишики: Озэки цолны нэр хүндийг сэвтүүлэлгүй улам дээш дэвшихийн төлөө барилдана

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр ирэх оны Нэгдүгээр сарын тэмцээний банцүкэг хэлэлцлээ. Хурлаар бүгд санал нэгтэйгээр Ажигава дэвжээний Аонишикид озэки цол олгохыг дэмжсэн байна. Сүмо бөхийн холбоо Асакаяма, Оошима ояката нарыг Ажигава дэвжээнд элч төлөөлөгч болгон илгээж, энэ мэдээг албан ёсоор дуулгалаа. Ажигава ояката, окамисан, Аонишики нар толгой бөхийн сөгдөж, шинэ цолыг хүлээн авлаа.

Шинэ арслан, аваргуудын хэлэх үг олны анхаарлын төвд байдаг. Харин энэ удаад Украины анхны озэкигийн үг тун энгийн байлаа.

Аонишики “Озэки цолны нэр хүндийг сэвтүүлэлгүй улам дээш дэвшихийн төлөөхичээн зүтгэнэ” гэж хэлсэн.

Украины хоёр дахь мэргэжлийн сүмоч, анхны озэки Даниил Явгусишин бол Ажигава дэвжээний бөх. Аонишики нэрээр бөхийн гараагаа эхэлсэн. Аонишики нь安 – тайван, 青 - хөх, 錦 – торго гэсэн гурван ханзнаас бүтэж байгаа бөгөөд хөх гэсэн ханз нь Украины төрийн далбаа, мөн Даниилын цэнхэр нүдийг бэлгэдэж байгаа гэнэ. Японд амжилт олсон хүнийг гэртээ торгонд хучуулаад ирлээ гэж хэлдэг тул багш нь шавьдаа цолтой бөх болохыг бэлгэдэн өгсөн шикона юм.

Явгусишин 7 настайгаасаа чөлөөт бөх барилдсан. 2019 онд Осакад болсон сонирхогчдын сүмо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан. Германд тэмцээнд оролцож байхад нь Оросын цэрэг Украинд халджээ. Германаас 2022 оны дөрөвдүгээр сард Японд ирсэн. Сонирхогчдын ДАШТ-д танилцсан япон дасгалжуулагч нарын зуучлалаар Ажигава дэвжээнд дадлага хийж байгаад мэргэжилд орсон. 182 см өндөр, 140 кг жинтэй. 21 настай.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.