UBLife Logo
Спорт

Т.Тэмүүлэн, Ш.Далайбаатар хоёр жюүрёод дэвшлээ

Т.Тэмүүлэн, Ш.Далайбаатар хоёр жюүрёод дэвшлээ

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр хуралдаж, ирэх оны Нэгдүгээр сарын тэмцээний банцүкэг хэлэлцлээ. Хурлаар Кисэ дэвжээний Казүма, Дэваноүми дэвжээний Дэванорюү Т.Тэмүүлэн нарыг жюүрёод дэвшүүлэхээр тогтлоо. Энэ хоёр бөх анх удаагаа сэкитори болж байгаа юм.

Казүма өнгөрсөн оны Нагояд макүшитагаас барилдаж эхэлсэн ч хүнд гэмтэн, жонокүчид унасан. Өнгөрсөн тэмцээнд макүшитагийн 15 дээр 7 даван түрүүлсэн юм.

Дэванорюү макүшитагийн барууны 3 дээр 5 давсан. 24 настай. 180 см өндөр, 152 кг жинтэй. Ахлах сургуулиа Японд дүүргэж, Дэваноүми дэвжээнд элссэн. 2019 оны 11 дүгээр сараас сүмо барилдаж, жониданд нэг удаа түрүүлсэн. Дуртай үг нь “Маргааш маргаашийн салхи үлээнэ”. Сагсан бөмбөг тоглох дуртай. Леброн Жеймсийг шүтдэг.

Харин Оошима дэвжээний Кёкүкайюү Ш.Далайбаатар хоёр тэмцээний дараа дахин жюүрёод дэвших болжээ. Кёкүкайюү Ш.Далайбаатар – 2000 онд төрсөн. 182 см өндөр, 153 кг жинтэй. Баянхонгор аймгийн уугуул. 2023 оны 11 сараас сүмо барилдаж эхэлсэн.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.