Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Яах вэ | Сэтгэл зүйн хувьд "том болоогүй" хүнийг илтгэх 5 өгүүлбэр


Бие махбодын хувьд том болсон хүнийг хараад л мэдчихэж болно. Гэтэл сэтгэл зүйн хувьд хүмүүжиж, том болсон эсэхээ бид төдийлөн ялгаж, шуудхан хэлэх боломжгүй. Насанд хүрсэн атлаа хүүхэд шиг томоогүй үйлдэл гаргаж, өөрийгөө болон бусдыг сэтгэл зүйн хувьд хохирооход хүргэдэг "ноцтой" үгсээр нь хүмүүжээгүй хүнийг таньж болох юм. Сэтгэл зүйн үүднээс насанд хүрнэ гэдэг нь гэнэн томоогүй, хөгжилтэй зангаа орхих бус аливаад эрүүлээр хандаж, өөртөө болон бусдад сэтгэл санааны дарамт учруулахгүй байна гэсэн үг юм. 

#1 "Би ганцаараа цагийг өнгөрөөх дургүй"

Ганцаараа ч амар тайван байж, цагийг зугаатай өнгөрүүлэх нь сэтгэл зүйн хувьд том болсон хүний хамгийн том шинж юм. Аливаад сатаарахгүй байж, өөрөө өөртэйгөө нүүр тулснаар бид өөрийгөө илүү их танин мэдэж, ямар үед хэрхэн ханддаг "ямар хүн" болохоо ойлгож байдаг. "Харагддаг шигээ бай, эсвэл байдаг шигээ харагд" гэсэн буддын сургааль шиг; "Ганцаар байхдаа чи өөртөө бусдыг орло" гэсэн Монтений үг шиг өөрөө өөрийнхөө өмнө үнэнч байх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал билээ. 

#2 "Би хүүхэд насныхаа тухай дурсахыг хүсдэггүй"

Хүн бүхэн жаргалтай хүүхэд насыг туулдаггүй... Тийм ээ, энэ үнэн. Гэвч хэн бүхэн жаргалтай ирээдүйг бүтээж чадна гэдэгт итгээрэй. Хүнд бэрх хүүхэд наснаасаа болж одоо цагт зовж буй мэт өөрийгөө сэтгэж, одоогийн бүх асуудлаа хүүхэд нас руугаа "чихэх" нь төлөвшөөгүй хүний үг, үйлдэл юм. Хайрлагдаагүй, хүнд хэцүү хүүхэд нас болон гэр бүлээ уучилж, болоод л өнгөрсөн хэмээн сэтгэж, амар амгалан бөгөөд тайван хандсанаар хүн өөрийгөө ойлгож, "mature" буюу төлөвшсөн хүн болдог. 


#3 "Энэ тухай огт бодож үзээгүй юм байна"

Сэтгэл зүйн хувьд өөрөө өөрийгөө ойлгоогүй, бэлтгэгдээгүй хүнээс сэтгэл зүйтэй нь холбоотой зүйл асуухад гацаж түгдэрдэг. Учир нь тэр уг асуултыг өөрөөсөө хэзээ ч асууж үзээгүй учир юу гэж хэлэхээ мэдэхгүй шүү дээ. Жишээ нь, сүүлчийн үерхэл нь яагаад дууссан бэ, бага насныхаа юунд нь харамсдаг вэ, мөрөөдөл чинь юу вэ гэхэд тэд "Энэ тухай огт бодож үзээгүй юм байна" гэж хэлдэг. Өөрөө өөрийгөө танин мэдэхийн тулд дотоод бясалгал хийж, өөрөөсөө асууж, хариулж, аливааг дүгнэн шинжлэх нь төлөвшсөн хүний шинж юм. 

#4 "Бүх зүйл зүгээр ээ. Зүгээр, зүгээр"

Хүн бүр үргэлж инээж, баяр жаргалтай явах боломжгүй... Харин хараахан төлөвшөөгүй хүмүүс сөрөг сэтгэл хөдлөлөөсөө үргэлж зугтаж, таагүй зүйл мэдрэгдэхэд өөртөө болон бусдад "Зүгээр" болохыг итгүүлчихдэг. Гэтэл үнэндээ юу ч "зүгээр биш" төдийгүй, аль хэдийн "улаан гэрэл" асчихсан байдаг. Гэр бүл, хайр дурлал, үерхэл, нөхөрлөл, ажил гээд аливаа асуудалд болохгүй байгаа зүйлийг анзаарч, таагүй мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, нүүр тулгарч сураарай. Тойрох тусам асуудал томордог шүү дээ. 

#5 "Би түүн шиг амьдармаар байна"

Жаахан хүүхдүүд нэгнийхээ авсан тоглоомыг авах гэж улайран дайрдгийг санаж байна уу? Сэтгэл зүйн хувьд том болоогүй насанд хүрэгчид хэн нэгнийг хараад "Би түүн шиг амьдармаар байна" гэж хэлж буй нь яг л ижилхэн. Цахим сүлжээ өргөн хөгжсөн өнөө үед инстаграм руу орсон 5 охин тутмын 3 нь ямар нэг байдлаар сэтгэлийн дарамтад орж, өөрийгөө бусадтай харьцуулдаг тухай судалгаа бий. Харин өөрийгөө танин нээхийг хүсдэг, хайрладаг хүн бусад шиг биш өөрийн дахин давтагдашгүй замналаар амьдрахыг хүсэх нь гарцаагүй. 


Сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй хүн цаг зууртаа зугаатай, "драматик" амьдарч мэдэх л юм. Гэвч сэтгэл судлаачдын зүгээс өөрөө өөрийгөө хайрлаж, танин мэдэж, янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн хандах тухайгаа тунгаан бодохыг зөвлөсөөр байна. Амьдрал богинохон. Энэ хугацаанд өөртөө болон бусдад ухаалаг бөгөөд дарамтгүй хандаж, өнгөрснөө уучилж, ирээдүйгээ бодитоор харах нь чухал билээ.

Illustration: Brian Rea 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
3 өдрийн өмнө
Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг
3
2024.03.22
Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
22 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
9
3
0
1
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.