UBLife Logo
Загвар

Эсгий гутал, чихтэй малгай буюу моодонд эргэн орсон ЗХУ-ын хувцаснууд

Эсгий гутал, чихтэй малгай буюу моодонд эргэн орсон ЗХУ-ын хувцаснууд

Эрт дээр үед өмсөж байж билээ гээд, эсвэл аав, ээжийнхээ авхуулсан гэрэл зургийг хараад шоолон инээж байтал тэр хувцас нь трэнд болсон байвал яах вэ? Энэ бүхний гол буруутан нь дизайнер, загвар зохион бүтээгчид. Тэд “шинэ моод бол хуучин мартагдсан загвар” гэсэн уриатай. Ингээд энэ өвөл эргээд моодонд орсон хуучин ЗХУ-ын өвлийн хувцаснуудыг танилцуулья.

1. Дубленка нэхий дээл

Нэхий дээл бол домогт эд дээ. Эхлээд хонины арьсан пальто гэж нэрлэдэг байжээ. Дубленкатай эмэгтэй хүн даарч хөрөхгүйгээс гадна нийгмийн зиндаа нь шууд дээшлээд ирдэг байв. Гэхдээ ЗХУ-д үйлдвэрлэсэн нь биш. Хамгийн үнэтэй нь Монгол, Румын, Болгар, Чехословакийн нэхий дээл байлаа. Энэ нэхий дээлийг олж авах гэж дэлгүүрээр хэснэ, арын хаалга хайна. ЗХУ-ын жирийн иргэн 120 рубль цалинтай байхад дубленка 400 рублийн үнэтэй байсан гэж байгаа. Гэхдээ энэ дээлийг нэг авчихад арван жил өмсчихнө. Шинээр будна, захиала хувцасны газарт загварыг нь өөрчлүүлнэ гээд олон арга бий. Орос дахь нэхий дээлийн эрин үе 1990-өөд оны сүүлээр Хятадын өдөн хүрмүүд орж ирснээр төгсгөл болсон билээ. Тэгвэл одоо 30 жилийн дараа моод эргэн ирж байна. Гэхдээ ЗХУ-ын үеийнх шиг хүнд, зузаан биш эко материалаар хийсэн хөнгөхөн дээл.

2. Буулгадаг чихтэй малгай

Энэ малгайг ЗХУ-д эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хөгшин гэлтгүй бүгд өмсөж байв. Холливудын кинонд орос хүнийг дүрслэхдээ ийм малгайтай гаргахад бүгд орос гэж ойлгодог байлаа. Хүйтэн Орост энэ малгай загвар гэхээсээ илүүтэй чих хөлдөхөөс хамгаалдаг, дулаахан малгай байсан юм. Монголчууд бид тарваган малгайгаараа нэг хэсэг ЗХУ-ыг хангасан. Гэхдээ тэр үед 30 жилийн дараа дэлхий даяараа буулгадаг чихтэй малгай авахыг хүснэ гэж зүүдлээгүй байх. Одоо худалдаанд туулайн арьснаас эхлээд хиймэл үс, арьс гээд бүх төрлийн материалаар хийсэн чихтэй малгай байна. Дээр үеийнхээс ялгаатай нь олон янзын өнгөтэй, хэлбэртэй болсон. Үнэхээр дэгжин малгай.

3. Свитер

1960-аад онд ЗХУ-д моодонд орж, “битловки” нэр зүүсэн цамц. Алдарт Битлз хамтлагийн нэр. Гэхдээ нэг хэсэг алга болсныг та анзаарсан байх. Тэгвэл энэ өвөл свитер буцаад ирж байгаа гэнэ. Бүсгүйчүүд свитерээ сарафан, банзал, жийнсэн өмдөн дээр өмсөж байна. Пиджак дотуур өмсөхөд ч ганган хээнцэр.

4. Нэхмэл цамц

Сайхан нэхмэл цамц дэлгүүрт байдаггүй байсан тул ЗХУ-д гараараа нэхээд өмсдөг байлаа. Загварыг нь өөрсдөө бодно. Свитер, ороолт, өмд, банзал гээд бүгдийг нь нэхнэ. Харин одоо үүнээс нэхмэл свитер, жилет, жакет моодонд эргэн ирж байгаа.

5. Эсгий гутал

Тэсгим хүйтэнд аврах хамгийн чухал зүйл бол эсгий гутал. Хасах 40 хэмийн хүйтэнд автобус хүлээгээд зогсоход эсгий гуталтай бол хүйтэн биш. Хэдэн үеэрээ өмсөж байснаа харин нэг мэдэхэд эсгий гутал өмсдөг хүн алга болсон байлаа. Харин одоо 30 жилийн дараа эргэн ирлээ. Гэхдээ арай өөр, орчин үеийн төрхтэй болсон юм. Одоо бол резин ултай, хажуугаараа хээ хуартай, ер нь бол эсгий гутал гэхэд хэцүү. Хэрэв та сонгодог эсгий гутал өмсөхөөс санаа зовоод байвал угги (ugg boots), годон гутал өмсөж болно. Эртний сайхан цагийн эсгий гутал л гэсэн үг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ким Кардашъяны “Skims” брэндийн үнэлгээ 5 тэрбум ам.долларт хүрлээ

Ким Кардашъяны “Skims” брэндийн үнэлгээ 5 тэрбум ам.долларт хүрлээ

Ким Кардашъяныг реалити шоуны од гэдгээр нь хүмүүс түлхүү мэддэг. Түүний 2019 онд байгуулсан “Skims” брэнд өнгөрсөн долоо хоногт 225 сая ам.долларын шинэ хөрөнгө оруулалт татаж, 5 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани боллоо.

Мет Гала 2026 ёслолын сэдэв зарлагдлаа | Костюм Арт

Мет Гала 2026 ёслолын сэдэв зарлагдлаа | Костюм Арт

Жил бүр Мет Гала ёслолд хүрэлцэн ирсэн зочдын хувцаслалт, гоёл зүүсгэл загварын салбарт дурлагсдын ярианы сэдэв болдог билээ. Тэгвэл ирэх жилийн ёслолын сэдэв “Костюм Арт” байх бөгөөд дресс код гэх ойлголтыг шинэ түвшинд ахиулж байна.