Өнөөдөр Японы Хатан хаан Масако 62 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан, Хатан хаан өнгөрч буй энэ жилийн талаар ил захидал бичихдээ энх тайван, амар амгаланг ард түмэндээ хүсэн ерөөжээ.
Хатан хаан энэ жил Монголд айлчилсан талаараа “Манай хоёр орны найрсаг харилцаа ард түмэн хоорондын нөхөрсөг, дотно харилцаагаар улам бүр гүнзгийрч, Монголын ард түмэн Япон оронд халуун дулаан сэтгэлээр хандаж байгааг зүрх сэтгэлээрээ мэдэрч, маш их баяртай байлаа. “Япон цэргийн дурсгалд зориулсан цогцолбор”-т цэцэг өргөж, тэдний зовлон зүдгүүр, уй гашууг эргэцүүлэн бодсон, зүрх сэтгэлд минь гүн үлдсэн айлчлал байлаа” гэж бичжээ.

