UBLife Logo
Дэлхий

Иранд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйг цаазалжээ

Иранд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эмэгтэйг цаазалжээ

Ираны Тебриза хорих газарт 24 настай Рана Фараж Оглиг цаазаар авлаа. Хоёр жилийн өмнө түүнийг нөхрийнхөө амь насыг хөнөөсөн хэргээр баривчлаад байсан юм. 16 настайд нь түүнийг өөрөөс нь 20 насаар ахмад эртэй хүчээр гэрлүүлсэн. Энэ зургаан жилийн турш Рана гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж иржээ.

Шүүх хурал дээр Огли өмгөөлөгч хүссэнгүй зүгээр л “Тамтай адилхан энэ амьдралаас минь намайг салгаад, цаазлаад өгөөч” гэж хэлсэн байна. Түүний ялыг гүйцэтгэсний дараа Иранд 2025 онд цаазлагдсан эмэгтэйчүүдийн тоо 57-д хүрсэн. 2007 оноос хойш нийт 320 эмэгтэй цаазлагдсаны ихэнх нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, эсвэл бага настайд нь нөхөрт гаргасны  хэлмэгдэгч байлаа.

 

Одоо Ираны шоронд 25 настай Гола Коукхан бүсгүй Шүүхийн шийдвэр хүлээн хоригдож байгаа. Ядуу айлд өссөн түүнийг 12 настайд нь гэрлүүлжээ. 13-тайдаа тэр анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Дарангуйлагч нөхөртөө үргэлж зодуулна, эмнэлгийн тулсамж ч авч чадахгүй. 2018 онд нөхөр нь 5 настай хүүг нь зэрлэгээр зодож байхыг харсан Гола ахыгаа дууджээ. Зодоон болж, нөхөр нь амиа алдсан байна. Түргэн тусламж дуудаж, юу болсныг тайлбарласан ч бүсгүйг шууд баривчилжээ. Байцаалтын үеэр түүнд өмгөөлөгч өгсөнгүй, эр нөхрийнхөө амь насыг хөнөөсөн хэрэг тулгасан байна. Гола сургуульд яваагүй тул уншиж, бичиж чадахгүй. Шүүхээс Исламын шашны кисас зарчмаар ял оноосон нь хохирогчийн гэр бүлийн шаардсан торгуулийг 2026 оноос өмнө төлбөл цаазын ялнаас хэлтрүүлэх. Харин тэр торгууль нь 90 мянган ам.доллар. Төлөх ямар ч боломжгүй тул Гола цаазын ял гүйцэтгэхийг хүлээн хоригдсон хэвээр.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
3
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.