UBLife Logo
Спорт

SugaR: “The MongolZ” баг түрүүлэхгүй

SugaR: “The MongolZ” баг түрүүлэхгүй

Мэргэжлийн тамирчин Амин sugaR Азимов “CyberMeta”-д ярилцлага өгч, “StarLadder Budapest Major 2025” тэмцээнд оролцож байгаа багуудын талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Тэмцээний плей-оффт Team Spirit, Team Falcons, The MongolZ, Team Vitality, MOUZ, FaZe Clan, Natus Vincere, FURIA Esports шалгараад байгаа билээ.

-Ямар баг таны сэтгэлд хүртэл тоглож чадсангүй вэ?

-Тийм баг байхгүй гэж хариулахаар байна. Плей-оффт гарсан багууд угаасаа л шалгарах нь тодорхой байсан. Бүгд чадлаараа гараад ирлээ. “PARIVISION” багийг гуравдугаар шатанд ядаж ганц хожих байх гэж найдсан. Чадсангүй, гэхдээ тэд сайн байсан.

-Хасагдах шатны найман багаас “FaZe Clan” л ганцаараа бүхэл гурван үед тэмцэлдэж гарч ирсэн.

-Энэ бол том амжилт. "MOUZ” багийг ялах боломж тэдэнд бий. Боломжоо ашиглаж чаддаг нь “FaZe Clan” багийн гол ид шид шүү дээ. Хэр хол явж чадахыг нь харж байя.

- “StarLadder Budapest Major 2025” тэмцээнд түрүүлж чадахгүй гэж 100 хувь итгэлтэй хэлэх багаа нэрлээч?

-Хэцүү асуулт байна. “The MongolZ”, “Natus Vincere” багууд түрүүлж чадахгүй гэж бодож байна. Монголчууд шинэ бүрэлдэхүүнээрээ бүрэн дасаагүй, учраа гүйцэд олоогүй байгаа. Харин “Natus Vincere” угаасаа формгүй байгаа.

-Финалд ямар хоёр багийг харахыг хүсэж байна вэ?

-Хэн ч байсан ялгаагүй. Нэг тал нь хэт илүүрхэлгүй өрсөлдөж байвал миний хувьд хангалттай.

The Mongolz:

Аюуш mzinho Батболд;

Өсөхбаяр 910 Банзрагч;

Содбаяр Techno Мөнхболд;

Гаридмагнай Blitz Бямбасурэн;

Өнөдэлгэр Controlez Баасанжаргал;

Эрдэнэдалай Maaraa Баянбат (дасгалжуулагч).

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.