Цахим спортын HLTV чансаа шинэчлэгдлээ. “StarLadder Budapest Major 2025” тэмцээний аварга “Vitality” дэлхийн чансааг тэргүүлж, FURIA хоёрдугаар байрт буулаа.
Финалд шалгарсан “FaZe Clan” баг зургаан байр ахиж, 6-р байрт жагссан байна. Манай “The Mongolz” баг долоодугаар байрт бичигдлээ.

“StarLadder Budapest Major 2025” тэмцээний аварга “Vitality” 500 мянган ам.долларын шагнал хүртсэн билээ.


