UBLife Logo
Спорт

Аонишики Японы Шилдэг шинэ тамирчны шагнал хүртлээ

Аонишики Японы Шилдэг шинэ тамирчны шагнал хүртлээ

Японы мэргэжлийн спортын холбооноос 2025 оны шилдгүүдээ шалгарууллаа. Энэ оны Шилдэг мэргэжлийн тамирчнаар АНУ-ын бейсболын “Los Angeles Dodgers” багийн тоглогч Ямамото Ёшинобү шалгарч, Ерөнхий сайдын нэрэмжит цом хүртлээ.

Харин Шилдэг шинэ тамирчны шагналыг мэргэжлийн сүмо бөхийн озэки Аонишики авлаа. Энэхүү шагналыг өмнө нь сүмочдоос 2005 онд Котоошюү, 2014 онд Ичиножёо нар авч байжээ. Аонишики энэ жил дээд зиндаанд дэвшээд 4 башё дараалан 11 давсан. Өнгөрсөн 11 дүгээр сарын тэмцээнд 12 давж, озэки цол хүртсэн юм.

Тойргийн барилдаантай тул Аонишики шагнал гардуулах ёслолд оролцож чадсангүй. Видео мэндчилгээ дэвшүүлж, ирэх жил ёкозүна болохын төлөө хичээнэ гэдгээ амаллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.