Их Британийн дуучин, гитарчин Крис Ри өвчний учир 74 настайдаа энэ ертөнцийг орхилоо.

Ри 1951 оны гуравдугаар сарын 4-нд Английн Мидлсбро хотод төрсөн. Багаасаа дуу хөгжимд дуртай. Мөхөөлдөсний үйлдвэр зэрэг олон газарт ажиллаж байжээ.
1978 онд түүний ая дууны замнал эхэлсэн. Ри 25 цомог гаргахдаа блюз, поп, соул, софт-рок зэрэг олон төрлөөр туурвиж байв. Хамгий алдартай хит нь “The Road to Hell, Driving Home for Christmas”, “On the Beach”, “Josephine” байлаа. Ри нийт 40 сая пянз зарсан амжилттай.

Тэрээр Жоан Леслитэй гэрлэж, Жозефина (1983), Жулия Кристина (1989) гэсэн хоёр охинтой болсон.
Сүүлийн хэдэн жил тэрээр эрүүл мэндийн асуудалтай байлаа. 2010 онд хорт хавдрын хагалгаанд орж, 2016 онд цус харвасан.


