UBLife Logo
Кино

“The Wolf of Wall Street”-ийн жүжигчин алагджээ

“The Wolf of Wall Street”-ийн жүжигчин алагджээ

АНУ-ын найруулагч, жүжигчин Роб Райнер, түүний гэргий Мишель нарын цогцсыг Лос-Анжелес дахь гэрээс нь олсон байна. Тэд хутгалуулж амиа алдсан байсан бөгөөд хэрэгт хүү Никийг нь сэжиглэн, шалгаж байгаа гэнэ. Ник хар тамхины хамааралтай байсан нь тогтоогдсон.

Райнер Нью-Йорк хотод 1947 онд төрсөн. 13 настайдаа Лос-Анжелес хотод ирж, дунд сургууль, Калифорнийн их сургуулийг дүүргэжээ.

“All in the Family”, “Throw Momma From The Train”, “Sleepless in Seattle”, “Bullets over Broadway”, “The Wolf of Wall Street” зэрэг киногоор нэрд гарсан. 1984 оноос найруулагчийн ажилд шилжсэн. Анхны найруулсан баримтат кино нь “This Is Spinal Tap”. Нийт 30 кино найруулсан. Хос Эмми шагналт (1974, 1978), 1988 онд “Хьюго” шагнал хүртсэн.

1989 онд гэрэл зурагчин Мишель Зингертэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон.

Райнер АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг байнга шүүмжилдэг байв. Тэрээр Трампыг “Оюуны хомсдолтой”, “тэнэг” хэмээн нэрлэдэг байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zochin\13.250.61.199
Jujigchin geheesee iluu aldartai nairuulagch shuu dee.