UBLife Logo
Хөгжим

2025 онд “Perfect All-Kill” хүртсэн 4 хит дуу

2025 онд “Perfect All-Kill” хүртсэн 4 хит дуу

“Perfect All-Kill” (PAK) статуст хүрнэ гэдэг бол агуу амжилт. Жинхэнэ хит дуу гаргажээ гэсэн үг. Тухайн дуу БНСУ-ын MelOn, Genie, Bugs, FLO, VIBE, YouTube Music гэсэн бүх платформд нэгдүгээр байр эзэлж, iChart Instiz чартыг тэргүүлэхэд “Perfect All-Kill” хүртлээ гэж тооцдог. Өнгөрч буй 2025 онд дөрвөн дуу л энэ статуст хүрж чадсан байна. Дөрөвхөн дуу гээд бодохоор энэ салбарын өрсөлдөөн улам чангарч байгааг илтгэнэ. Сануулахад өнгөрсөн 2024 онд долоон дуу “Perfect All-Kill” (PAK) статуст хүрсэн билээ.

REBEL HEART [IVE]

IVE хамтлаг дахиад л амжилт гаргаж, энэ цагийн охидын хүчирхэг хамтлагуудын нэг гэдгээ баталлаа. Зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэх тусам тэдний уран бүтээл чангарсаар.

TOO BAD [G-DRAGON]

G-Dragon к-поп хөгжмийн бэлгэ тэмдэг гэдгээ харуулсан хэвээр. Хэдэн жил завсарласны эцэст дахиад л хит.

GOLDEN [HUNTR/X]

“Netflix” платформын “KPop Demon Hunters” хүүхэлдэйн киноны дуу 2025 онд Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийг тэр чигээр нь байлдан дагуулсан.

GOOD GOODBYE [HWASA]

Уян сайхан аялгуу, сэтгэл хөдөлгөсөн түүх нь сонсогчдод маш их нөлөөлсөн бүтээл болсон гэж шинжээчид үзсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.