Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сошиал дахь СӨРӨГ мэдээллээс сэтгэл зүйгээ хэрхэн ХАМГААЛАХ вэ?


Цахим сүлжээнд өдөр бүр 2 сая гаруй мэдээлэл шинээр нийтлэгдэж байдгийг та мэдэх үү? Гар утас, интернэт байхад л мэдээлэл түгээх эрх хүн бүрт нээгдсэн өнөө үед бид өдөр бүр хулгай дээрэм, хууль бус хэрэг, нийгмийн бухимдал, сенсаци, хүчирхийлэл зэргээр хэдэн зуугаар тоологдох сөрөг мэдээлэл хүлээн авч байдаг. Энэ үед түр зуурын таагүй мэдрэмжид автан, түүнийгээ удалгүй мартаж болох ч "бухимдалтай" мэдээллийг шууд хүлээн авах нь хүнийг байнгын айдастай, уур уцаартай, шүүмжлэмтгий, өөртөө итгэлгүй, бухимдалтай болгох аюултай. Ухаалаг гар утаснаас сошиал сүлжээнд холбогддог бол таагүй мэдээлэл сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ, утасны дэлгэц бие махбодод ч сөрөг нөлөөтэй юм. 

“Бид гай зовлонгийн талаар л уншиж байна. Дижитал эрин зуунд 4 хүн тутмын 3 нь орондоо орохдоо ч, өглөө сэрэхдээ ч ухаалаг утсаа оролдсоор байгаа нь эмгэнэлтэй”  -Техасын Их сургуулийн профессор Мэри Макнаугтон 

Сөрөг мэдээллээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Үүний тулд та фэйсбүүк хаягаа устган, сошиал орчин дахь нэр, зургаа ор мөргүй үгүй хийн, өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарлах шаардлагагүй. Зөвхөн зохистой зөв хэрэглээг чухалчлах нь л зүй. 

“Нийгмийн сүлжээнд ямар ч хаалтгүй байдаггүй тул сөрөг мэдээлэл бидний зүг чөлөөтэй урсан ирэх гарц болж байна” -Калирфорни Их сургуулийн доктор Стефан Хинсав 

Нийгмийн сүлжээнээс зай барих

Зайлшгүй мэдвэл зохих мэдээ мэдээллийг хязгаарлах нь утгагүй ч танд онц ач холбогдолгүй сөрөг мэдээллийг зогсоохын тулд юун түрүүнд нийгмийн сүлжээнд анхаарал хандуулахаа болих хэрэгтэй. Та өдөр шөнөгүй сошиалаар хэрэн хэссээр л байвал хэзээ ч түүнээс холдож чадахгүй шүү дээ. Орой унтахдаа ч утсаа оролдсоор байх нь нүдний даралт үүсгэж, ойрын хараа муудах, тархинд ачаалал өгөх зэргээр бага багаар таныг хордуулсаар байдаг. 

“Ухаалаг утас тогтмол хэрэглэх нь эцэстээ технологийн хамааралтай болгохоос өөр шидгүй. Ялангуяа  байнга сөрөг мэдээлэл авах нь уцаартай, бухимдуу байдлыг бий болгоно. Тиймээс орондоо орохоос 2 цагийн өмнө аливаа цахилгаан хэрэгслүүдээ унтраах хэрэгтэй” -Калифорни Их сургуулийн доктор Кристина Мангуриан

Утсаа өөр өрөөнд орхих, интернэт төхөөрөмжөө унтраах, хамгийн ихдээ 30 минут холбогдох гэхчлэн өөртөө хязгаар тогтоож зорилго болгох нь гар утасны хамаарлаас сэргийлнэ. 

Сайн мэдээлэлд төвлөрөх 

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд цацагдах мэдээлэлд сөрөг мэдээ давамгайлдаг ч гэрэл гэгээтэй нь ч цөөнгүй бий. Нийгмийн бухимдлыг даган өөрийгөө зовоох бус, болж буй гамшиг зовлон, хүчирхийллээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэлтэй болоход анхаарал хандуулаарай. Чөлөөт цагаараа өөрт эерэг дулаан мэдрэмж төрүүлэхүйц ном зохиол уншиж, кино үзэн, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх дасгал хийх зэргээр үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээгээрэй. Мөн байнга ордог мэдээллийн сайт, цахим сүлжээнд дагадаг хаягуудаа цаг гарган цэгцлээрэй. Та хаашаа орно, тийм л мэдээлэл авах болно. 

“Сайн муу үйл явдал зэрэгцэн оршдог. Алийг нь олж харж, мэдрэх нь таны сонголт. Бид бүгд нэгэн дэлхийд амьдарч байгаа ч зарим нь аз жаргалтай, зарим нь уй гунигтай. Сөрөг мэдээлэлд төвлөрөхөө болих үед л гэрэл гэгээтэй үйл явдлууд ямар их тохиодгийг олж харж чадна" -Калифорни Их сургуулийн доктор Стефан Хинсав

Сэтгэл зүрхээ хайрлаж сурах

-Гар утсаар сөрөг мэдээлэл авч өнгөрүүлдэг үнэтэй цаг хугацаагаа ойр дотны хүмүүстээ зориулаарай.
-Эсвэл ”Хэзээ нэг өдөр” гэж хойшлуулсаар ирсэн зорилго мөрөөдлөө яагаад өнөөдөр эхэлж болохгүй гэж? Өдөр бүр гар утсаараа цахим орчинд өнгөрүүлдэг цагаа багасгаж сурах, хөгжихөд зарцуулснаар таны амьдралд багагүй өөрчлөлт гарах болно.


- Танд бухимдал төрж, сэтгэлийн хямрал мэдрэгдэж байвал “Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000” хэмээх тусгай дугаарт залган үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм шүү.
-ЭНЭ сайтаар англи хэлээр сэтгэл зүйн зөвлөгөө авч ч болох юм. 

Хамгийн их уншилттай
1
2021.05.02
"Ододтой бүжиглэе" шоу олныг хөгжөөсөн тухай 20 пост
2
2021.04.26
ЦАР ТАХАЛ | Энэтхэгийн нөхцөл байдлыг харуулсан зүрх шимшрэм 16 зураг
3
2021.04.26
Оскарын шагналт жүжигчин Юн Ё Жоны тухай 6 баримт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Цахимаар хичээллэх нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөв?
2
2021.05.07
Хүүхэд 14 насандаа хамгийн ихээр сэтгэл гутралд өртдөг
3
2021.05.07
"Дисаниа" буюу өглөө босч чадахгүй байх эмгэг гэж юу вэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
"Booker Prize 2021"-ийн сүүлийн сунгаанд шалгарсан 6 зохиолч + ном
2
Өчигдөр
Амны хаалт байнга зүүж байгаа энэ үед арьсаа хэрхэн арчлах вэ?
3
Өчигдөр
АНУ вакцинд хамрагдсан иргэдээ маскгүй явахыг зөвшөөрлөө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

K 2021.04.15 172.69.252.133

Yumnaas zugtaad bailgu nuur tulah bs heregte shuu hu :)

0 Хариулах