Өнөөдөр Монгол цэргийн музейн 50 жилийн ой тохиож байна. Анх цэргийн музей байгуулах талаар 1930-аад онд тухайн үеийн Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, Маршал Г.Дэмид тушаал гаргаж байсан ч бодит ажил болж хэрэгжээгүй байна. Улмаар 1966 онд Монголын ардын армийн музей байгуулах МАХН-ын Төв Хорооны шийдвэр гарснаар өнөөдрийг хүртэл 50 жилийн замнал туулжээ. Тус музей нь 800 ам метр талбайд 3000 гаруй үзмэр дэлгэсэн, “Эртний түүхийн”, “Шинэ түүхийн”, “Хүндэтгэлийн” гэсэн гурван танхимтай, цэргийн түүхийн холбогдол бүхий 9000 гаруй эд өлгийн зүйлс хадгалдаг юм байна. Ойн хүрээнд болсон ёслолын ажиллагааны үеэр музейгээс хийсэн фото сурвалжлагаа толилуулж байна.
Халх голын дайны ялалтын 30 жилийн ойд зориулан гаргасан ил захидлын хуудас, 1969 он
“Маршал” сэлэм, 1944 онд ЗХУ-д захиалгаар үйлдвэрлэсэн
Хатанбаатар Магсаржавын сэлэм, 1920-иод он
“МАХЦ-ийн дарга, улс төрийн ажилчдад алдарт цол олгох тухай” БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид ба Сайд нарын зөвлөлийн хамтарсан 14-р хурлын тогтоол,“Улаан одон” сонин, 1936 он
Лааны суурь, МАХЦ-ийн алба хаагчид хэрэглэж байсан, 1930-аад он
Дурсгалын туг. Бичээсийн тайлал: “Хөвсгөл аймгийн төвийн бүх эмэгтэйчүүдээс МАХЦ-ийн баатарлаг байлдагч дарга цэргүүдэд халуун баярыг хүргэе. Манай агуу их удирдагч улсын маршал, өрлөг жанжин Чойбалсан мандтугай”,
Манлай баатар Дамдинсүрэнгийн хэрэглэж байсан хаш суран бүс
Галт зэвсгүүд
Цахиур гар буу
Маузер. Герман, 1912 оны загвар
Морзын аппарат
ЛЬЮС /АНУ/
Бичгийн гавьяаны одон, 1926. Цэргийн гавьяаны 1, 2-р одон, 1926
БНМАУ-ын баатар Ш.Гонгорын буу
Сувилагч Долгоржавын хэрэглэж байсан эд зүйлс
Хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн дурсгалын цаг
Хэт богино долгионы радио станц