Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих гурвалсан хөтөлбөрийг тайлбарлах нь


Хүн бүр аль ч насандаа өөрийгөө сайхнаар мэдэрч, идэвхтэй, ажлын өндөр чадамжтай хэвээр байхыг хүсдэг. Herbalife Nutrition нь тус бүрдээ хүний тодорхой хэрэгцээг хангахад зориулагдсан 16 төрлийн бүтээгдэхүүний хөтөлбөрийг санал болгож байна. Эдгээрийн нэг нь зөөлөн, эрүүл аргаар хоол боловсруулалтын хэвийн үйл ажиллагааг дэмжих цогц шийдэл болсон “Хоол боловсруулалтыг дэмжих” хөтөлбөр юм. Herbalife Nutrition нь шинжлэх ухаанд суурилан, туршилт судалгаагаар мэдлэгээ баталгаажуулдаг билээ. “Хоол боловсруулалтыг дэмжих” хөтөлбөрийн тухай доор танилцуулъя.


Хөтөлбөрийн ач холбогдол

Зөвхөн шим тэжээлийн хэрэглээ төдийгүй шим тэжээл биед хэр сайн шингэж байгаа нь маш чухал юм. Үүнд үндэслэн Herbalife Nutrition-ын мэргэжилтнүүд ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрийг боловсруулсан. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа болон гэдэсний ашигтай микрофлорыг дэмжих, бие махбодод хоол хүнсийг илүү сайн шингээхэд оршиж байна. Учир нь таны ходоод гэдэсний замын үйл ажиллагаа хэр сайн байгаагаас таны дархлаа, бодисын солилцоо, мэдрэлийн тогтолцооны эрүүл мэнд болон хооллолтын дадал зуршлууд хүртэл хамаардаг.


“Хоол боловсруулалтыг дэмжих” хөтөлбөрийн гурван хувилбар

•Суурь хөтөлбөр. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн болгох, гэдсийг зөөлөн цэвэрлэх, хооллолтыг тохируулах үндэс суурь болно. Хөтөлбөрт дараах бүтээгдэхүүнүүд багтана: Формула 1 – уургийн коктейль, “Алоэ ургамлын ундаа”, “Ургамлын цай”, “Овъёос-Алимны ундаа”.

•Өргөтгөсөн хөтөлбөр. Формула 3 - нунтаг уураг нь суурь хөтөлбөрийг баяжуулж, бие махбодыг илүү их уургаар хангана. Уураг нь бүх эд эс, эрхтнүүд, тэр дундаа хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Түүнчлэн нэмэлт уураг нь цатгалан мэдрэмжийг илүү удаан хугацаанд хадгалж, хортой хоол хүнснээс зайлсхийхэд тусална.

•Эрчимжүүлсэн хөтөлбөр. Энэхүү хувилбар нь цогцоор үйлчилж, хоол хүнснээс хамгийн их ашиг шим хүртэх боломжийг олгоно. Эрчимжүүлсэн хувилбар нь дээр дурдсан бүтээгдэхүүнүүдээс гадна антиоксидант болон хүнсний эслэгээр баялаг, илчлэг багатай  “Улаан лоолийн шөл”-ийг багтаасан.


Хөтөлбөрийн бүтээгдэхүүнүүдийн тухай

Herbalife Nutrition-ын хэд хэдэн бүтээгдэхүүний хөтөлбөрүүдийг харьцуулж үзвэл “Хоол боловсруулалтыг дэмжих” хөтөлбөрийн зарим бүтээгдэхүүн бусад хөтөлбөрт ч гэсэн ашиглагдаж байгааг анзаарч болно. Энэ нь хэвийн үзэгдэл юм. Учир нь уургийн коктейлиуд болон ундаанууд нь өөр хоорондоо зохицож, ямар байдлаар нэгтгэж багцалснаас хамааран тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдсан болно.

Формула 1 уургийн коктейль

Уураг нь бие махбодын үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Бидний бие уургийг ашиглан булчингийн, холбогч болон бусад эд эсийг бүтээдэг. Эдгээр эд эсүүд нь эргээд судас, дотоод эрхтэн, тэр дундаа хоол боловсруулах тогтолцооны эрхтнүүдийг бүтээж байдаг. Уургийн дутагдлаас урьдчилан сэргийлж, нөөцөө нөхөх зорилгоор Формула 1 уургийн коктейлийг хэрэглэхийг Herbalife Nutrition санал болгож байна. Коктейлийн олон төрлийн амт бий. Ердийн амттан болон жимсний амтнаас эхлээд тэнцвэржүүлсэн өдрийн хоолны сонголт болох тахианы шөл гэхчлэн төрөл бүрийн амттай. Нэг ийм коктейль нь ходоод гэдэсний замын үйл ажиллагааг дэмжих уураг, амин дэм, эрдэс бодис болон хүнсний эслэг агуулсан цогц хоол юм.

“Алоэ ургамлын ундаа”


Алоэ анх 6000 гаруй жилийн өмнө танигдаж эхэлсэн эртний ургамал юм. Маш олон төрлийн ашиг тустай. Тухайлбал:
•Фито шим тэжээл агуулсан тул хортой бичил биетүүдтэй тэмцэх чадвартай;
•Эд эсийн эдгэх үйл явцыг дэмждэг;
•Цөс хөөх нөлөөтэй. Илүүдэл өөх болон хорт бодисуудын зарим хэсэг биеэс гадагшлахад цөс гол үүрэгтэй байдаг;
•Олон төрлийн ферментүүд агуулсан тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, ходоод гэдэсний замын үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг.

Алоэ ургамлын ундаа нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулах үйл явцыг идэвхжүүлдэг. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай В3* амин дэм, ферментүүд болон микро элементүүдийг агуулсан. *B3 амин дэм нь сонгодог болон мангоны амттай Алоэ ургамлын ундаанд агуулагддаг

“Ургамлын цай”

Энэ бол бодисын солилцоог дэмжиж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй ургамлын гаралтай орц найрлагын комплекс юм. Найрлагад нь жамба цэцэг, кардамон болон сэргээх үйлчилгээтэй кофейны ханд багтсан. Ургамлуудад хоолны амин дэм болон микро элементүүдийг илүү сайн шингээхэд тусалдаг биофлавоноидууд агуулагддаг. Түүнчлэн Ургамлын цайны гол давуу тал нь биеийн энергийн түвшинг хэвийн хэмжээнд барьж, өдрийн туршид өөрийгөө тав тухтай мэдрэхэд тусалдаг.

“Овьёос-Алимны ундаа”

Энэхүү бүтээгдэхүүн нь уусдаг болон уусдаггүй хүнсний эслэгийн эх үүсвэр юм. Уусдаг эслэгээр гэдэсний ашигтай бактерууд хооллодог бол уусдаггүй эслэг нь ходоод гэдэсний замаар аялж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжихэд хангалттай хэмжээний эслэг авах хэрэгтэй байдаг. Гэтэл хотод амьдарч буй хүмүүсийн хоол хүнс хангалттай хэмжээний жимс, ногоо агуулаагүй тул эслэг дутагдаж байна. Тэгвэл “Овьёос-Алимны ундаа” энэ асуудлыг шийдэж байна. Өглөө ердөө 1 порц “Овьёос-Алимны ундаа” уухад эслэгийн дутагдлыг нөхөх боломжтой. 1 порц бүтээгдэхүүнд хүнсний эслэгийн хоногийн хэрэгцээний 17% агуулагддаг. Уг ундаа нь алимны зөөлөн, тааламжтай амттай бөгөөд Формула 1 уургийн коктейльтой хамт хэрэглэх боломжтой.  

Формула 3 нунтаг уураг

Энэхүү бүтээгдэхүүн нь уургийн нэмэлт эх үүсвэр бөгөөд сүүний болон шар буурцгийн хоёр төрлийн уураг агуулсан. Энэхүү хослолын ачаар Формула 3 бүтээгдэхүүн нь биологийн өндөр ач холбогдолтой уургийн эх үүсвэр болж байна. Түүнчлэн тэнцвэргүй хооллодог хүмүүсийн уургийн дутагдлыг нөхнө. Нэмэлт уураг нь цатгалан мэдрэмжийг удаан хугацаанд хадгалж, жин нэмэх, бодисын солилцооны алдагдалд хүргэдэг хэтрүүлэн идэх болон нүүрс усны агууламж ихтэй зууш идэх зуршлаас зайлсхийх боломжийг олгоно.

“Улаан лоолийн шөл”Улаан лоолийн шөл нь өлсөх мэдрэмжийг хурдан дарж, хэтрүүлэн идэхээс зайлсхийхэд тусалдаг. Антиоксидант болон хүнсний эслэгээр баялаг, илчлэг багатай, ашигтай ногооны шөл юм. Өөрийн жиндээ анхаарал тавьдаг хүмүүст зориулсан гайхалтай шийдэл. Маш бага илчлэгтэй 1 порц шөлнөөс та бүхэл бүтэн 7 грамм уураг болон 3,5 гаруй грамм эслэг авна.

Ихэнх хүмүүс хэвийн үйл ажиллагаа нь алдагдах хүртэл хоол боловсруулах эрхтэн тогтолцоондоо анхаардаггүй. Тиймээс бие махбод дахь аливаа сөрөг үр дагаврыг арилгах нь урьдчилан сэргийлэхээс илүү хэцүү байдаг гэдгийг санах нь чухал. Тиймээс хоол боловсруулах эрхтэн тогтолцоондоо анхаарал хандуулахыг Herbalife Nutrition зөвлөж байна. Хангалттай хэмжээний уураг, уусдаг хүнсний эслэг (пребиотикууд), мөн мэдээж хэрэг микро элементүүдийг мартаж болохгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.02.15
Өглөөний цайг өөртөө
2
2024.02.15
Таваг цуйван, дасгал хөдөлгөөн
3
2023.11.23
Нэг цагийн гүйлтийг орлох 7 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.