Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Дэлхийн улсууд ХЭНД, ХЭЗЭЭНЭЭС хилээ нээх вэ?


ДЭМБ ковид-19 өвчнийг цар тахал гэж зарласнаас хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд улсууд тархалтаас сэргийлэхийн тулд олон сарын турш хилээ хааж, хөл хорио тогтоосон бол вакцин гарснаас хойш хүн амаа богино хугацаанд дархлаажуулж, эдийн засгаа сэргээхийг хичээж байна. Тиймдээ ч дэлхийн улсууд вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст хилээ нээх, тусгаарлалтын хугацааг богиносгох бодлогыг чухалчилж байна. Тухайлбал зарим улс "вакцины паспорт", CommonPass зэрэг аялах эрх олгох нэгдсэн системийг боловсруулах ажилдаа оржээ. 

Тэгвэл гадаадын орнуудаас хэзээ хилээ нээж, аялал жуулчлалаа сэргээх талаар сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна. 

Европын холбоо

2021 оны 5 дугаар сарын 3-нд Европын Комиссоос гадны иргэдийг Европын холбооны нутаг дэвсгэрт зорчих хязгаарлалтыг багасгах саналыг дэвшүүлээд байна. Тус санал гишүүн орнуудын дэмжлэгийг авч батлагдвал BionTech PfizerModernaAstraZeneca болон Janssen Pharmaceutica NV вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс Европын холбооны орнуудаар зорчих эрх нээгдэх юм. Мөн тэд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан, ковид-19 тусаад эдгэсэн болон шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүст олгогдох цахим болон цаасан хэлбэрийн "Ногоон дижитал гэрчилгээ"-г үнэ төлбөргүй нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэжээ. Европын Комиссын зүгээс энэ оны 6 дугаар сар гэхэд дээрх саналыг хүчин төгөлдөр болгон зуны аялал жуулчлалыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. 

БНХАУ

2021 оны 3 дугаар сарын 15-нд БНХАУ 23 улсад цар тахлын үеийн хилийн бодлогоо зөөлрүүлсэн байна. Тухайн улсын иргэд албаны болон хувийн аль ч зорилгоор хятад вакцины хоёр дахь тунг хийлгэснээс 15 өдрийн дараа виз мэдүүлэх боломжтой гэжээ. Түүнчлэн зөвхөн Хятадад үйлдвэрлэсэн вакциныг хүлээн зөвшөөрнө гэсэн ойлголт тархаад байсан ч АНУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам 4 дүгээр сарын 20-нд гаргасан мэдэгдэлдээ Pfizer-BioNtech, Moderna болон Janssen вакциныг хийлгэсэн хүмүүс Хятадын хилээр нэвтрэх боломжтой гэжээ. Түүнчлэн Хятадын засгийн газраас иргэддээ зориулан "Wechat" аппликэйшнд суурилсан вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн цахим тасалбарыг хэрэгжүүлж эхлээд байна. 

ОХУ

ОХУ Sputnik V, EpiVacCorona болон Covicac гэх дотооддоо үйлдвэрлэсэн гурван төрлийн вакциныг хэрэглэж буй. Хойд хөршийн хувьд 6-р сарын 1-ний өдрийг хүртэл Танзани болон Турк улсууд руу ирж, очих бүх нислэгийг зогсоосон нь эдгээр улсуудад ковидын тархалт нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Одоогийн байдлаар ОХУ Япон, БНСУ, Герман, Англи, Грек, Куб зэрэг хэд хэдэн улсад нээлттэй байгаа бөгөөд хилээр нэвтрэхээс 48-72 цагийн дотор ковидын шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүсийг нэвтрүүлж байгаа юм. Мөн 3 дугаар сарын 20-нд гаргасан журамдаа гадны оюутнуудыг хүлээж авахаа мэдэгдсэн байна.

БНСУ

Өмнөд Солонгос энэ сард багтаж тус улс руу аялах сонирхолтой хүмүүст зориулан вакцинжуулалтад хамрагдсанаа батлах гар утасны аппликэйшн нэвтрүүлнэ гэж Ерөнхий сайд Чун Сы Кюний мэдэгджээ. Тус аппликэйшн нь блокчейн технологид суурилсан тул мэдээллийг хуурамчаар үйлдэх боломжгүй гэж үзэж байна. Мөн БНСУ-ын засгийн газар вакцинжуулалтад бүрэн хамрагдсан, ковидын шинжилгээ нь сөрөг гарсан иргэдээ гадаадаас ирэхэд нь 14 хоногийн тусгаарлалтад оруулах журмаа цуцлах талаар мэдэгдэл гаргажээ. Энэ нь Бразил, Өмнөд Африк зэрэг вирусийн шинэ хувилбар тархсан улсаас ирсэн болон гадаад улсад вакцин хийлгэсэн хүмүүст хүчингүй юм. Одоогийн байдлаар Солонгос улс AstraZeneca, Pfizer болон Janssen вакциныг дархлаажуулалтдаа ашиглаж байна.

Япон

Япон улс гадаад руу аялах сонирхолтой иргэд болон Япон руу зорчих хүсэлтэй гадны иргэдэд зориулж "вакцины паспорт"-ыг цахим хэлбэрээр нэвтрүүлэх төлөвтэй байна. Тус паспортыг одоо хэрэглэж буй вакцинжуулалтын явцыг хянах системд тулгуурлан бүтээж байна гэжээ. Япон улсад зөвшөөрөгдсөн гурван төрлийн вакцин байгаа нь Pfizer, Moderna болон AstraZeneca юм. 

Тус улсын цар тахлын үеийн хилийн бодлоготой танилцахыг хүсвэл энд дарна уу. 

АНУ

АНУ 148 сая хүнийг вакцинжуулалтад хамруулсан нь олон улсад хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Мөн аялал жуулчлал, үзвэр соёлын үйлчилгээнд ашиглах зорилготой "вакцины пасспорт"-ыг ч нэвтрүүлэхээр зэхэж байгаа аж. Тус улсын хувьд Канад, Мексик, БНХАУ, Иран, Шенгений орнууд, Бразил, Өмнөд Африк гэх орнуудаас ирэх гадны жуулчдыг хүлээн авахаас татгалзсан журмыг гаргасан ба сүүлийн 14 хоногт Энэтхэг улсаар зорчсон хүмүүсийг мөн хилээр нэвтрүүлэхгүй гэжээ. АНУ-д зөвшөөрөгдсөн гурван төрлийн вакцин байгаа нь Pfizer, Moderna болон Janssen юм. 

Та цар тахалтай холбоотой олон улсын хөл хорио, хилийн бодлогын талаар сүүлийн үеийн мэдээллийг www.travelbans.org сайтаас авах боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
22 минутын өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
1 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.