UBLife Logo
Newsfeed
Эерэг мэдээ | “Ubcab”-ийнхан спорт өдөрлөгтөө тэргэнцэртэй сэлэмний төрлийг нэмлээ

Эерэг мэдээ | “Ubcab”-ийнхан спорт өдөрлөгтөө тэргэнцэртэй сэлэмний төрлийг нэмлээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан спортын өдөрлөг тэр бүр болдоггүй. “Юбикаб” компаниас өнгөрөгч амралтын өдрүүдэд тэгш оролцоог хангах зорилгоор “UBCab Championship 2025” уламжлал болсон спортын наадмыг зохион байгууллаа. Тус өдөрлөг яагаад онцлог спортын наадам болсныг танилцуулж байна.


Тэргэнцэртэй сэлмийн төрөл спортын наадамд 

“Юбикаб” компани төрөл бүрийн мэргэжил, нийгмийн төлөөллөөс бүрдсэн жолоочтой. Тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бий. Тулгуур эрхтний бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй жолооч нар олон.

Тиймээс компанийн зүгээс “Сонсголын бэрхшээлтэй жолооч нарт зориулсан тусгай сургалт” зэрэг хөгжлийн бэрхшээлтэй ажилчдаа дэмжих олон бодлогыг хэрэгжүүлдэг. Үүний нэг жишээ нь спортын наадамд шинээр оруулсан “Тэргэнцэртэй сэлэм” төрөл байв. Юбикабын хамт олноос нь тэгш хүртээмжтэй байдлыг хангах бодит алхам хийлээ хэмээн жолооч нар сайшааж байв. 

Сонирхолтой нь, “Юбикаб” компанид тэргэнцэртэй сэлмийн тамирчид олон аж. Бүр олон улсын тэмцээнд оролцож шагнал хүртэж байсан туршлагатай тамирчид ч бий. Компанийн зүгээс баг тамирчдадаа олон улсын тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг мөн үзүүлдэг байна.


Спортын наадам нь 570 орчим жолоочийн уулзалтын цэг болов

“Юбикаб” компани 80 мянга гаруй жолоочтой, өнөр бүл. Энэ ажлыг орлогын гол эх үүсвэрээ болгосон жолоочид их. Тиймээс ч компанийн зүгээс хамт олны уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор жилд 3 үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг. Үүнд:

  • Спортын наадам

  • Мянган жолоочийн уулзалт

  • UBCab family гэсэн үйл ажиллагаанууд багтана. 

“UBCab Championship 2025”  спортын наадамд 560 гаруй жолооч оролцон сагсан бөмбөг, волейбол, шатар, 13 покер, “Counter Strike 2”, тэргэнцэртэй сэлэм, дартс, ширээний теннис, “mobile legends” гэсэн 9 төрлөөр өрсөлдлөө. 

Сэтгэгдэл

Б.Даваасүрэн

“Юбикабын” жолооч Б.Даваасүрэн “Албан байгууллагууд спортын наадам зохион байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан төрөл оруулдаг нь ховор байдаг. Харин манай компани энэ тал дээр үлгэр жишээ болж байна. Энэ тэмцээн нь ирэх Дэлхийн цомын тэмцээний өмнөх томоохон бэлтгэл, туршлага солилцох талбар болж байна” хэмээв. 

М.Булганчимэг

Мөн тэргэнцэртэй сэлмийн оролцогч М.Булганчимэг “Юбикаб-д бүртгүүлээд удаагүй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт, тэр дундаа тэргэнцэртэй сэлмийг дэмжиж, олон нийтэд таниулж байгаад маш их баярлаж байна. Энэ бол үнэхээр эерэг санаачилга гэж бодож байгаа” хэмээн сэтгэгдэл өндөр байгаагаа хуваалцлаа. 

Энэхүү спортын наадам нь бусад байгууллагад жишиг болохуйц хүртээмжтэй байдлыг бодитоор дэмжсэн өдөрлөг болж чадлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.