Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Статистик: Хүмүүсийн хооллолтод цар тахлын үзүүлсэн нөлөө


Herbalife Nutrition компанийн Эрүүл мэнд, шим тэжээлийн асуудал хариуцсан захирал Кент Брэдлийн “Цар тахлын үеийн хооллолтод үзүүлсэн нөлөө”-ллийн тухай ярьсныг хүргэж байна.


Тулгарсан бэрхшээлээс эерэг талыг нь олж харах дуртай зан минь дотоод хүнтэйгээ зөрчилдөх  нь бишгүй. Учир нь би эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн л дээ. Манай салбарт үүссэн асуудал нэг хүнд, эсвэл нэлээд олон хүнд эсвэл цар тахал шиг хэдэн зуун сая хүнд ч нөлөөлөх нь бий. Тэр бүрээс эерэг зүйл олж харна гэдэг амаргүй. Гэвч Ковид-19 дэлхий даяар маш их хохирол авчирсан ч зарим хүмүүсийн хувьд эрүүл мэнддээ эерэг өөрчлөлтийг авчрах дохио болж чадсан гэж би хувьдаа боддог.

Дэлхийн өнцөг булан бүрд цар тахалтай холбоотой эрсдэлд дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргасаар байна. Зөвлөмжид дурдсанаар, зарим суурь өвчтэй хүмүүс тэр дундаа хэт таргалалттай, илүүдэл жинтэй хүмүүс цар тахлын өвчлөлийн үеэр хүндрэх магадлал өндөр байгааг дурджээ. Цар тахлын эсрэг дэлхий даяар хүмүүс хэрхэн тэмцэж байгаа талаар судалгаа хийлээ. Ялангуяа цар тахлын үед хүмүүсийн хоолны дэглэм хэрхэн өөрчлөгдөж байгааг тодруулахаар ажилласан. Ингээд 30 орны 28 мянган хүнтэй холбогдож, олон сонирхолтой үр дүнг илрүүлсэн юм.

Судалгаанд хамрагдсан америкчуудын 47% нь ургамлын гаралтай хоол, 54% нь илүү их жимс, ногоо идэж эхэлсэн бөгөөд 43% нь мах бага идэхийг хичээжээ.

Цар тахал төсөөлөхийн аргагүй их хор хөнөөлийг бидэнд авч ирсэн. Гэсэн ч судалгаанаас харахад цар тахлын үеэр илүү олон хүн хоолны дэглэмээ өөрчилж, ургамлын гаралтай, тэжээллэг, чанар сайтай хүнс сонгож байгаа үр дүн гарсан. Ялангуяа амьдралын хэв маягтаа эерэг өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийг баталж өгсөн юм. Гэхдээ жингээ хасах нь вирусийн халдвараас сэргийлэх эсвэл халдвар авсан ч эдгэрэх баталгаа болохгүйг энд анхааруулах хэрэгтэй. Жингээ хасах нь ихэнх тохиолдолд сайн үр дагавартай боловч хүн хоорондын зай барих, вирусээс хамгаалах бусад аргатай дүйхгүй нь ойлгомжтой.

Судалгаа бидэнд юуг харуулж байна вэ?

●Судалгаанд оролцогчдын 41% нь цар тахлын үеэр хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулсан гэсэн бол 83% нь энэ шийдвэрийг гаргахад цар тахал түлхэц болсон гэж хариулжээ.
●Энэ үеэр 10 америк хүн тутмын 3 нь хоолны дэглэмдээ томоохон өөрчлөлт хийжээ.
●Судалгаанд хамрагдсан америкчуудын 47% нь ургамлын гаралтай хоол, 54% нь илүү их жимс, ногоо идэж эхэлсэн бөгөөд 43% нь мах бага идэхийг хичээжээ.
●Судалгаанд хамрагдсан америкчуудын 1/3 нь элсэн чихрийн хэрэглээгээ багасгасан эсвэл огт идэхээ больсон бол 39% нь иддэг амттаныхаа тоог цөөрүүлсэн байна.

Гэсэн ч энэ өөрчлөлт удаан үргэлжлэх үү гэсэн чухал асуулт гарч ирнэ.
Судалгаанд хамрагдсан 10 хүн тутмын 7 нь цар тахлын үеийн шинэ хоолны дэглэм нь бусад үед барьж байсан дэглэмтэй нь харьцуулбал харьцангуй удаан үргэлжилсэн гэж хариулжээ.

Яагаад заавал одоо өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?

Маш олон хүн өөрсдөдөө илүү их цаг зарцуулах боломжтой болсонтой холбоотой гэж хариулжээ. Тодруулбал, 53% нь эрүүл хоол хүнсний талаар судлах цаг завтай болсон гэсэн бол 51% нь илүү олон удаа хоол хийх, шинэ жор сурах цаг гарсан гэж хариулжээ.

Түүнчлэн 40% нь оффисдоо зууш идэх гэх мэт муу зуршлаасаа холдож чадсан гэсэн бол 37% нь энэхүү цаг хугацааг эерэг өөрчлөлт бий болгоход зарцуулахыг хүссэн тухайгаа дурджээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 40% нь цар тахлын үед ургамлын гаралтай хоол хүнс, "махгүй мах"-ны талаар илүү нээлттэй ханддаг болсон тухайгаа хуваалцжээ

Судалгаанд оролцсон хүмүүсийн 1/3 нь хайртай хүмүүсийнхээ төлөө өөрчлөлт хийсэн гэжээ.  Дөрвөн хүн тутмын нэг нь махны үнэ өссөнөөс болж дэглэмээ өөрчилсөн гэсэн бол эрүүл мэндийн мэргэжилтний зөвлөсний дагуу махны хэрэглээгээ багасгасан хүмүүс мөн түүнтэй адил 1/4 хувийг эзэлж байжээ.
Яг одоо баримталж буй хоолны дэглэмийнх нь талаар асуухад 75% нь мах иддэг гэж хариулсан бол 18% нь хагас-цагаан хоолтон гэж өөрсдийгөө тодорхойлжээ. Харин бусад нь өөрсдийгөө ногоон эсвэл цагаан хоолтон гэсэн байна.

Гэсэн ч ургамлын гаралтай хүнсэнд суурилсан хоолны дэглэм түгээмэл болох хандлагатай байна. Судалгаанд оролцогчдын 61% нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ илүү хэрэглэхийг хүсэж байгаа боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна гэжээ. Судалгаанд хамрагдсан америкчуудын 40% нь цар тахлын үед ургамлын гаралтай хоол хүнс, "махгүй мах"-ны талаар илүү нээлттэй ханддаг болсон тухайгаа хуваалцсан байна. Өнгөрсөн жил хийгдсэн ижил төстэй судалгааны үр дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчдын тал хувь нь ургамлын гаралтай хоол хүнс, "махгүй мах"-ны талаар илүү нээлттэй ханддаг бөгөөд 70% нь махгүй мах цаашид улам бүр нийтлэг хэрэглээ болно гэж үзэж байжээ.
Эцэст нь энэхүү цар тахлын үед өөрсдийгөө хүчирхэгжүүлж, шинэ эрүүл зуршил бий болгох арга замыг нээсэн бүх хүмүүст баяр хүргэж, магтмаар байна.

Хамгийн их уншилттай
1
2022.05.09
"Яг түүн шиг-2022" шоуны оролцогчид яг үнэндээ юутай адил байв?
2
2022.05.03
Met Gala 2022: Ким Кардашиан Мэрилин Монрогийн даашинзаар гангарахын тулд 21 хоногт 7 к...
3
2022.05.10
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хигийн тухай 9 баримт
холбоотой мэдээ
1
2021.09.02
Дасгалын дараа бие яагаад нөхөн сэргэх хэрэгтэй байдаг вэ?
2
2021.06.25
Тамхи таталгүй цаг болоход л таны бие эрүүлжиж эхэлдэг
3
2021.06.22
“Шарилжгүй Улаанбаатар” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна
санал болгох
1
3 цагийн өмнө
Их Британи, Украин, Монголын хамтарсан "1242’" Холливудын түүхэн кино бүтээгдэнэ
2
Өчигдөр
Миний сурвалжилга - Миний түүх | Сэтгүүлчид түүхээ хуваалцаж байна
3
Өчигдөр
Аймшгийн киноны шүтэн бишрэгчид аймшгийн киноноос сурсан 10 зүйлээ хуваалцсан нь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.