UBLife Logo
Newsfeed

Түүхээр аялан, дотогш өнгийх Улаанбаатарын 12 МУЗЕЙ + ГАЗРЫН ЗУРАГ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Түүхээр аялан, дотогш өнгийх Улаанбаатарын 12 МУЗЕЙ + ГАЗРЫН ЗУРАГ

Өнөөдрөөс /2023.03.01/ эхлэн тав хоногийн турш улс даяарх төрийн болон орон нутгийн өмчит музей “Музейн нээлттэй өдөр”-ийг тохиолдуулан үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Танд яг одоо ч зорин очих боломжтой Улаанбаатарын 12 музейг онцлон хүргэж байна.

Уран зургийн галерей, музей, театрт очдог хүмүүс огт очдоггүй хүмүүсээс илүү их аз жаргалтай амьдарч, урт насалдаг тухай судалгаа бий шүү. (Газрын зураг дээр даран тодорхой байршлыг мэдэж аваарай.)

Холбоотой нийтлэл: Урлагийг мэдэрч болох Улаанбаатарын 12 галерей

#1 Монголын Үндэсний музей

Нэн эртний Монгол орноос эхлээд Эртний төрт улсууд, Монголын эзэнт гүрэн, Ардчилсан Монгол улс гэхчлэн Монгол эх орныхоо түүхийг эхнээс нь өнөөг хүртэл харах байнгын 9 танхимтай. Мөн цаг үеэс хамааран түр үзэсгэлэн дэлгэгддэг. 

Цагийн хуваар: 09.00 - 18.00

Хаяг: 

#2 Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Монгол түмний түүх, соёл уламжлал, ёс заншил, авьяас ур ухааныг илтгэх гайхамшигт өв дурсгалууд бүхий музей. Нэн эртний үеэс 20-р зууны эхэн үеийг хамарсан 20 мянга шахам үзмэр цуглуулгатай. 

Цагийн хуваар: 09.30- 16:30

Хаяг: 

#3 Улаанбаатар хотын музей

Улаанбаатарын хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг илтгэх 3 танхим бүхий үзмэрүүдтэй. Сан хөмрөгтөө 3300 гаруй үзмэртэй. 

Цагийн хуваар: 09.00 - 18.00

Хаяг: 

#4 Монгол цэргийн музей

Монгол Цэргийн түүх Монголын түүхийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншил, хүн төрөлхтний түүхтэй салшгүй холбоотой. Монгол Цэргийн Музей нь 9600 гаруй цуглуулгатай. Байнгын үзүүлэнгийн 4 танхим, гадна ил талбайн зэвсэг, техникийн үзүүллэг, түр үзэсгэлэнгийн танхимтай.

Цагийн хуваар: 09.00 - 16:30 (мягмар гарагаас бусад өдөр ажиллана)

Хаяг: 

#5 Г.К.Жуковын дурсгалын музей

Энэхүү музейд гарамгай жанжин Г.К. Жуковын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, үйл амьдралыг харуулсан түүхэн гэрэл зураг, баримт материалыг дэлгэн үзүүлжээ. 

Цагийн хуваар: 09.00 - 16:30 (мягмар гарагаас бусад өдөр ажиллана)

Хаяг: 

#6 Оюун ухааны музей

Үзмэрийн ихэнх нь шинжлэх ухааны бүхий л салбарыг тоглоом наадмаар хялбаршуулан ойлгуулсан бүтээлүүд байдаг. Үзэгчид зөвхөн үзэх биш бас тэдгээрт хүрч, тоглож ойлгож мэдэж авдаг нь музейг үнэхээр сонирхолтой болгодог байна. Хоёр ширхгээс эхлэн 673 ширхэг хүртэл дүрсээс бүтсэн 5000 гаруй оньс бий. 

Цагийн хуваар: 09.00 - 18:00

Хаяг

#7 Монголын театрын музей

Монгол улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулсан уран сайхны мэргэжлийн музей юм. Улсын төв театраас эхлээд дуурь, балет, хүүхэлдэй, цирк, кино зэрэг тайз дэлгэцийн бүх төрлийн урлагийн түүхэн хөгжлийн талаар үзэх боломжтой. 

Цагийн хуваар: 09.00 - 18:00

Хаяг: 

#8 Чойжин ламын сүм музей

XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь “Чойжин ламын сүм” юм. Монголын ард түмэн 700 гаруй сүм хийд бүтээн босгож, соёлын үр цэцэглэн хөгжүүлж байсан түүхтэй. 

Цагийн хуваар: 09.00 - 18:00 (ням, даваа гарагт амарна)

 Хаяг: 

#9 Монголын үлэг гүрвэлийн төв музей

Монгол орны нутаг дэвсгэрт хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан олон төрөл, зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудаас гадна эртний яст мэлхийн олдворууд бий. Зарим эртний амьтан, ургамлын хадгалагдах үйл явцын орчинг хамтад нь бүтээж тавьжээ. 

Цагийн хуваар: 10.00 - 18:30

Хаяг: 

#10 Богд хааны ордон музей

Энэхүү музей бол хамгийн сүүлчийн Богд болох YIII Богдын өвлийн ордон болон сүм хийд юм. Хийд 1893-1903 оны хооронд баригдсан 7 ордноос бүтнэ.

Цагийн хуваар: 09.00 - 17:00 (мягмар, лхагва гарагт амарна)

Хаяг: 

#11 Улаанбаатар Төмөр Замын түүхийн музей

УБТЗ-н түүхийн музей нь Монгол оронд 1938 оноос төмөр замын тээвэр бий болсон анхны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх 2000 гаруй ховор нандин үзмэр, сан хөмрөгтэй.

Цагийн хуваар: 09.00 - 18:00

Хаяг: 

 #12 Чингис хаан музей

Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн Монголчуудын төрт ёсны голомт XX зуунд хэрхэн дахин сэргэсэн хүртэлх цаг үеийг бүрэн хамруулсан 4000 гаруй үзмэр бий. 

Цагийн хуваар: 09.00 - 17:00 (Мягмар гарагт амарна. Тасалбарын касс 16 цагт хаана)

Хаяг: 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.