Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дотор хүний үгс | Хэрвээ чи минийх болвол ...


Хэрвээ чи минийх болвол би өдөр бүр дуртай даашинзаа өмсөнө. Тэгээд дургүй болчихвол чи минь өөр нэгэн “дурлал”-ыг надад олж өгөх хэрэг гарна байх. Тэр нь жижигхэн кактус, зүрхэн хэлбэртэй чулуу байсан ч яахав дээ.

Хэрвээ чи минийх болвол би чиний өөртөө асуудаг түмэн асуултад чинь хариулж өгнө. Тэгээд мэдэхгүй асуулт таарвал нүдээ гурвалжлаад уруулаа жуумалзуулна. Чи инээмсэглэсэн хэвээрээ надруу хараад “За за. Өөр юм тоглоё” гэнэ.

Хэрвээ чи минийх болвол бид хоёул мөрий тавиад бүх давхардсан номуудаа зэрэгцүүлж тоолно. Тэгээд бүгдийг нь сольж авна. “Сонгомол эсээ” дотроос анхны хайрын минь тухай олж уншаад чи хөхөртлөө инээнэ. Тэгээд “Өө сэвгүй таашаалд бид өчүүддэг” хэсэгт зураад орхичихсон үл ойлгогдох зургийг минь үргэлжлүүлэн зурна.

Хэрвээ чи минийх болвол би чамдаа улаан өнгийн урт ороолт нэхэж өгнө. /Чамд хүрэм зохьдог гэж найдъя/ Тэгээд хамтдаа цасан хүн хийгээд ороолтоо зүүж өгнө. Маргааш нь хоолой нь өвдчихсөн хоёр ажлаа тасдаад халуун шоколад хийж ууна. Тэгээд тэр өдрийг нэг мөсөн замхруулж орхиод кино үзэхээр гарна.

Хэрвээ чи минийх болвол бид жижигхэн дэвтэр аваад санаанд буусан хамгийн тэнэг нэрээрээ нэрлэнэ. Тэгээд ээлжилж хөтлөөд, шөнө дунд бичсэн утгагүй үгсийг чинь уншаад би инээмсэглэн сууна. Тэнд чиний гунирхал буйг олж үзээд зүрх хөндүүрлэнэ.

Хэрвээ чи минийх болвол хүүхэд байхдаа зөндөө мөрөөдөөд хэзээ ч аваагүй тоглоомыг чинь би бэлэглэнэ. Тэгээд яг л тэр үеийнх шигээ баярлахыг чинь хараад гадаа цас орж буй эсэхийг харахаар гарна.

Хэрвээ чи минийх болвол хоёулаа хоёрхон гишүүнтэй фен клуб байгуулна. Адриан Хенри, Назим Хикметийн, бас зохиогчийг нь мартчихсан нэг шүлгийг би чамд уншиж өгнө. Чи гуниглана. Хамт гуниглана. Мэдэхгүй. Гуниглаад байгаа юм уу, жаргалтай байгаа юм уу ялгахаа больчих байх даа?

Хэрвээ чи минийх болвол бид их л ухаантай байх хэрэг гарна байх. Тэгээд шөнө дунд босоод суучихсан нэгнийгээ хараад хайрлаж чадахаар, инээж байснаа гэнэт уйлчихад нь цамцаа нөмрүүлээд аргадаж чадахаар, бүхнийг өөртөө үүрчихсэн Атлант шиг биш, хэдийнээ тэнийчихсэн тэр нуруу шиг уужуухан атлаа аминчхан байх хэрэг гарна байх.

Хэрвээ чи минийх болвол би бусдын хэлдгээр “залхуу хүүхэн” болно. Өөрөө өөрийгөө хайрлаад л байхад яагаад үргэлж хангалтгүй байгаад байсныг ойлгох ч юм билүү? Тэгээд ажлаа тарахад чинь хаалганы ард зогсоод усан буугаар буудна. Харин чи гар дахь зайрмагаа сэлэм болгоод хүзүүг минь “мөсдөх” гэж дайрна. Инээдтэй сонсогдож байгаа биз дээ? За больё, ядаж өөр тоглоомуудаар дандаа тоглож байна биз дээ? Би амархан уйддаг хүн шүү. Чамайг тийм биш гэж найдья.

Хэрвээ чи минийх болвол …. Заза тоглосон юм… Сүртэй гэдэг нь. Хэрвээ чи минийх л болвол … яах ч хэрэггүй дээ. Минийх болох ч хэрэггүй. Би ч угаас чинийх болохгүй дэг. Мөрөөдчихсөн юм. 

Хамгийн их уншилттай
1
2023.02.20
Аав ба битүүн
2
2023.03.04
QUIZ: Зөвхөн монгол киноны хорхойтон л хариулж чадах 15 асуулт
3
2023.02.27
IELTS, TOEFL шалгалтын бэрхшээл бүрт туслах 20 TED илтгэл
холбоотой мэдээ
1
2023.03.10
Дотор хүн | Xолын аяллаас торж үлдсэн мэдрэмжүүд
2
2022.01.01
Дотор хүний үгс | Өдөр бүхэн "Шинэ жил" шиг!
3
2021.06.25
Дотор хүний үгс | Гунигтай ч гэсэн, КОВИД чамд баярлалаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Ахлах ангийнхны дунд “Teen Шийдэл 2023” бичил төслийн уралдааныг зарлалаа
2
10 цагийн өмнө
Улс орнуудын хамгийн хайртай "Ghibli" кинонуудыг жагсаажээ
3
14 цагийн өмнө
Өдрийн хоолны цагаар тааралддаг 8 төрлийн хүн + НУУЦ АРГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
24
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Цэцэг 2022.04.17 192.82.78.140

Хөөрхөн нийтлэл бичдэг шүү. Сүрэн-дээ баярлалаа

0 Хариулах


zulaa 2022.01.04 192.82.75.101

hervee chi miniih bolvol huuhed baihdaa zondoo moroodood hezee ch avch chadagui togloomiig chini bi chamd avch ogno <3

0 Хариулах


Зочин 2021.08.25 95.39.161.165

yg sarantuyagiin hairiin burhan mini duug sonsoj bhda unshla

0 Хариулах


:(( 2021.06.22 202.9.40.62

Nevermind you were never mine -Lifetime by Ben and Ben

0 Хариулах


Y90r mama 2021.06.21 139.5.216.66

Хайртай, үдшээс үүр цайтал. Нөгөөдөр уулзана. Өнөөдөр сална. Чиний мама.

0 Хариулах