Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

У.Хүрэлсүх ялсан таван шалтгаан


МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн У.Хүрэлсүх Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу зургаан жилээр нэг удаа бүрэн эрх хүлээн авах анхны Төрийн тэргүүн болж байна. Түүнийг хамгийн бага ирцтэй сонгуулиас хамгийн өндөр хувийн санал авч яллаа хэмээхийн сацуу ерөөс яагаад хүмүүс түүнд итгэж саналаа өгсөн талаар тайлбарууд хөвөрч эхэллээ. У.Хүрэлсүх яагаад ялсан шалтгаануудаас тавыг онцолъё.

1. Ковид

Ковид цар тахлын халдвар нэмэгдэж буй өдрүүдийн тэхий дунд сонгууль болсон учраас сонгогчдын 59 хувь саналаа өгч, харин 41 хувь буюу нэг сая хүн гэртээ үлдэхээр шийдэхэд нөлөөлөв бололтой. Ковид зөвхөн ирцэд нөлөөлсөнгүй. Иргэд тахлын үед эв нэгдлийг, улс төрийн тогтвортой байдлыг хүссэн сонголт хийхэд ч тахал мөн нөлөөлөв. УИХ-ын дийлэнх олонх, Засгийн газрын танхимыг дангаар бүрдүүлэгч эрх баригч МАН Ерөнхийлөгчийн сонгуульд 12 жилийн дараа анх удаа ялж, хүмүүсийн хэлж заншсанаар “төрийн гурван өндөрлөгт” нэг нам гарлаа. Энэ нь олон нийтийн зүгээс улс тогтвортой байдлыг нэгдүгээрт хүсэмжилсэн ялалт болов. 

2. Баялагтаа эзэн байя 

 “Баялагтаа эзэн байя” уриа У.Хүрэлсүхийг байгалийн баялгаас илүү их хүртээх нь гэсэн горьдлого хүлээлтэд шууд нийцэв. У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялагийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай хамтран ажиллана” гэж амалсан. Түүнчлэн нийгэмд эргэлзээ бий болгож буй Оюутолгойн ордын тухайд “...улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. Дубайн гэрээг хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана” гэсэн. Мөрийн хөтөлбөрөөс харахад, У.Хүрэлсүхийн “Баялагтаа эзэн байя” уриа үгийн утга зөвхөн байгалийн баялаг бус, үндэсний бүхий л баялгийг агуулж, монгол хүний эрүүл мэнд, боловсрол, хэл соёл, ажиллаж амьдрах орчин нөхцөл, хөдөлмөрлөж босгох, сэтгэн бодох баялгийг ч мөн хөндөн, иргэн бүрийн хүчин чармайлтад тулгуурлажээ. 

3. АН

Олон удаагийн сонгуульд МАН-ын хүчтэй өрсөлдөгч байж ирсэн Ардчилсан намын задралаас шалтгаалсан доройтол нь У.Хүрэлсүхийг ялахад нөлөөлсөн бодит хүчин зүйл мөн. Сөрөг хүчний орон зай дахь АН-ын жин өчүүхэн болсон нь МАН-д итгэх хүмүүсийн тоог нэмсэн гэхээсээ санал хураах байранд хүрэлцэн ирээд хэний ч нэрийг дугуйлахгүйгээр эсэргүүцэл үзүүлэгсдийн “цагаан” хуудсын тоог нэмсэн, мөн гуравдагч хүчин болж буй шинэхэн түүхтэй ХҮН-д “дэмжлэг” болж хувирсаар байна. С.Эрдэнийн авсан саналын тоо У.Хүрэлсүхийнхтэй харьцуулшгүй хэмжээнд буюу 11 дахин бага. АН-аас дэвшигч 72800 хүний санал авсан нь 71921 “цагаан” хуудсаас 800 гаруйхан ширхгээр л олон байгаа юм. 

4. ХҮН

ХҮН төвтэй зарим намын байгуулсан “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат ч бас У.Хүрэлсүхэд ялалт авчралцсан. Түүний зорилго АН-ын саналыг хуваах, эсвэл олны танил болох ч юм уу, бүр эсрэгээрээ МАН-д дэмжлэг болох гэх мэт увайгүй байсангүй. Гэхдээ түүний чадах чинээгээрээ хийсэн өрсөлдөөн өөрөө У.Хүрэлсүхийг хэр хүн бэ гэдэг дүр төрхийг органикаар тодруулах, “ардын хүү” гэх нэр томъёогоо дүүргэж байгааг дөвийлгөхөд түвэггүй нөлөөлж чадсан юм. Д.Энхбат элит гэр бүлээс гаралтай, социализмын үед сайн боловсрол эзэмшсэн, чөлөөт зах зээлийн эхэнд мэргэжлийнхээ чиглэлээр бизнес санаагаа олж, түүгээрээ орчин цагийн нийгмийн амьдралд чинээлэг хийгээд сэхээтэн хүний жишиг болж яваа нэгэн. У.Хүрэлсүх гадаадын хоёр хэлээр чөлөөтэй харилцах туршлага олж авах хугацаандаа ирээдүйн Монголд хөгжиж дэвжих Энхбат шиг олон залуусын төлөө орчин цагийн МАН-ыг бүтээлцсэн улстөрч байв. 

5. Лидер

Нийгмийнхээ зөвхөн нэгээхэн хэсэгт таалагддаг нэгэн байх, улс төрийн лидер байх гэдэг асар том ялгаа. Ялангуяа өнөөгийнх шиг улс төрийн намуудын рейтинг унасан, хүмүүсийн сэтгэлд улс төрийн эсрэг үзэл санаа түгээмэл болсон үед нийгмийн олон бүлэгт нөлөөлөхүйц хэмжээний улстөрч ховорджээ. У.Хүрэлсүхийг 100 жилийн дараа гарч ирж байгаа Д.Сүхбаатар жанжин мэтээр өргөмжлөх, эсвэл эсрэгээр нь тохуурхах хэсэг байхад, удирдагчийн хомсдолд орсон энэ цагт түүнийг өөрийнхөө түүхийг хэрхэн үргэлжлүүлэхийг үзэхийг хүсэгчид олон байх аж. Ерөнхийлөгчийн албан тушаал бол улстөрчийн хувь хүнийх нь манлайлал, үлгэрлэл, зориг, нөлөөлөл тод харагддаг нэг хүний институц. Улс төрд 30 жил болсон хүнээс уйддаг бол У.Хүрэлсүхээс яагаад уйдаагүй юм бол? Түүнд нэг онцлог гэх үү, ялгаа гэмээр зүйл байдаг нь уламжлалт бус эрс тэс чанар нь юм. Хамгийн өндөр карьертаа У.Хүрэлсүх хүрлээ. Хэр Ерөнхийлөгч байхыг нь харах л үлдлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
1
0
12

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

pep 2021.06.11 122.201.27.2

Энд нууц 6 дахь шалтгаан нь байхгүй байна. Money buys everything.

0 Хариулах


Зочин 2021.06.10 202.9.40.89

МАХН-ыг оруулахгүй дээ. Зайлшгүй ялалтынх нь нэгээхэн том хэсэг. Мөн МАН-ын ЕНБД үнэхээрийн мундаг байлаа

0 Хариулах


ГОМБОО 2021.06.10 139.5.217.96

ШАЛТГААН БОЛ ЗӨВХӨН ХҮРЭЛСҮХИЙН БЭЛЭГ ЭРХТЭНИЙ ХЭМЖЭЭ 23 СМ БАЙСАН ЯВДАЛ ЮМ

0 Хариулах