2026 оны эхлэл хүн бүхэнд өөр өөр байсан нь мэдээж. Заримд нь цоо шинэ эхлэл шиг, заримд нь эхэлсэн даруйд бэрхшээлүүд тоихолдож, бас төөрөлдсөн байгаа байх. Мэдээж хэрэг хүн бүхний ирээдүй, амьдрал өөрсдийнх нь үйлдлээс хамаарах хэдий ч гараг эрхэс бидэнд ямар байдлаар нөлөөлж чадах бол? Бас ямар зурвасыг бидэнд илгээхийг хүсэж байна вэ гэдгийг хамтдаа харцгаая.
Энэ жилийг нэг үгээр илэрхийлбэл: “Интеграц буюу нэгдэл”.
Энэ жил өөрчлөлтүүдийг амьдралын том зурагтаа багтаах, хэцүү, гэнэтийн үйл явдлыг ч тодорхой зорилго, утгатайгаар хүлээж авах боломжийг олгоно. Хамтдаа харцгаая.
ХОНИНЫ ОРД – 2026 ОНЫ ЗУРХАЙ
Энэ жил таны тэсвэрийг шалгах үе ирэх ч, адал явдалд гарах хангалттай эрч хүчийг мөн өгнө. Та өөрийн эрхшээгч Ангараг гараг хийгээд бусад оддын хүчтэй нөлөөлөнд автаж, энэ нь таны хүч чадал, тэсвэр тэвчээрийг шалгах цаг мөчүүдийг авчирна.

Таны 2026 оны мантра
“Оч үсэргэхгүй л юм бол, бүтэхгүй.”
Энэ жил та юунд ч байсан дунд зэргийн, хөнгөн оролдлого хийх ёсгүй. Хүмүүс, төслүүд, сонирхлуу, бүх зүйлд тууштай ханд. Хагас дутуу оролдлого хангалтгүй байх бөгөөд, өөрийгөө хүндлэх нь таны хувьд хамгийн чухал байна.
Ангараг: Таных эрх мэдлийн гараг
Таныг эрхшээгч гараг энэ жил завгүй байж, огторгуйг сальют мэт гэрэлтүүлнэ. Жилийн эхэнд 1-р сарын 7-нд Сугар, Ангараг гаргуудын уулзалт тохиож, хайр, бүтээлч хамтын ажиллагаанд өнгө нэмж өгнө. 1-р сарын 27-нд Ангараг Дэлхийн вантай нэгдэж, найз нөхөд, бүлгийн харилцаанд хүчний тоглолтууд үүсгэнэ. Хоёрдугаар сард харин танд амрах зав гарахгүй л болов уу. 2-р сарын 27-наас эхлэх гэнэтийн эргэлтүүд таныг сэрээх болно.
Хавар: Ангараг 4-р сарын 13-нд Далайн вантай нэгдэж, мөрөөдлийг чиглүүлж, 4-р сарын 19-нд Санчиртай нэгдэн бодит байдлыг сануулна. 5-р сарын 4-нд Ангараг-Бархасбадийн нөлөөгөөр их зориг шаардана.
Зун: 7-р сарын 4-нд Ангараг Тэнгэрийн вантай нэгдэж, шинэ чиглэлд хүчтэй түлхэц өгнө. 7-р сарын 29-нд харин Санчир гарагийн нөлөөгөөр хайр сэтгэлд бэрхшээл үүсгэх магадлалтай. 8-р сарын 17-нд бүх гялалзсан, гайхалтай мэт харагдаж буй боломжууд үнэн биш байж болохыг сануулна.
Намар: 10 сарын 10-нд Санчир, Ангараг гарагийн нөлөөгөөр хүсэл эрмэлзэл, маргааны асуудлуудыг авчирна. 11 сарын 16-нд Дэлхий ван гарагийн нөлөөгөөр жилийн хамгийн азтай мөч тохионо. 12 сарын 4-нд жилийн төгсгөлд сүүлчийн эргэлтийг өгөх болно.
Хонины ордын 2026 оны 10 чухал өдөр
1 сарын 26
“Carpe diem!” Энэхүү хөдөлгөөн 2038 он хүртэл үргэлжилнэ. Оюун санаа сэргэлэн, үйлдэл тань хүчтэй байх бөгөөд, үүнийг ашиглахаас бүү ай. Түрүүлэн үйлдэл хийж, дараа нь бодох нь эрсдэлтэй боловч өөрийн зөн совинг дагах нь танд хэрэгтэй байж магадгүй.
2 сарын 13
Санчир гараг таныг хамгаалж, тээж байгаа зүйлээ анхааралтай харахыг сануулна. Та урт хугацааны тэсвэр тэвчээртэй, марафонд гүйж буй мэт тууштай байж чадна.
3 сарын 7
“Сэтгэл татам” ба “мөрөөдөмтгий” гэдэг үгс уран бүтээл, романтик харилцаа эсвэл сүнслэг байдалд тань анзаарагдана. Гэвч практик ажлууд эсвэл хугацаатай даалгавруудад төдийлөн тохирохгүй.
3 сарын 25
Тогтвортой суурь бий болгох цаг. Заавал том зүйл байх албагүй. Унтах дадал, шинэ хоббидоо идэвхтэй байх зэрэг жижиг зүйлсээр ч илэрч болно.
4 сарын 9
Ангараг, хонины ордны нэгдлийн тэсрэлттэй энерги гайхалтай, бас аюултай. Та зорилгодоо дээд хурдаар тэмүүлэх эрч хүчтэй байна.
4 сарын 13
Мөрөөдлөө том зургаар төсөөлөх боломж. Уран бүтээл, сүнслэг төслүүдэд урам зориг ав, гэхдээ зөвхөн мэдрэмж дээрээ үндэслэн шийдвэр бүү гарга.
4 сарын 19
Хэрвээ 4 сарын 13-нд та мөрөөдөж байсан бол 4 сарын 19-нд сэрэх цаг. Санчир гараг хариуцлага шаарддаг.
4 сарын 20
Дөрвөн хүнтэй сэлэмт тулаанд орж байна гэж төсөөлөөрэй: Санчир, Буд, Ангараг гараг болон таны хоорондох тулааны үе. Стратеги болон хурдны үнэ цэнийг харуулах мөч.
7 сарын 7–12 сарын 12: Далайн вангийн урвуу хөдөлгөөн
Танд бодохгүйгээр үйлдэл хийх хүчийг энэ гараг өгдөг. Үүнийг ашиглах хэцүү ч, муу зүйл гэж бүү бод.
7 сарын 26–12 сарын 10
Санчир гарагийн ухрах хөдөлгөөн амар биш, гэхдээ сургамж өгдөг. Таныг бухимдуулж буй жижиг асуудлуудад анхаарахгүй байж, энергиэ зөв тэмцэлд зориул.
ДҮГНЭЛТ
2026 он бол тайван алхалт биш, харин саадтай зам болоод төгсгөлийн бариа юм. Ангараг гараг танд шүдэнз атгуулна, харин хэзээ асааж, хэзээ халааслахыг сурах нь жинхэнэ хичээл. Он дуусахад та хэр хол явснаа ойлгоно. Хурд гайхалтай, харин өөрийнхөөрөө тоглох зориг л жинхэнэ сэтгэл ханамжийг авчирна.
ҮХРИЙН ОРД – 2026 ОНЫ ЗУРХАЙ
Энэ жил хайр, мөнгө, өөртөө итгэх итгэл гол төвд байна. Таных эрх мэдлийн гараг болох Сугар таныг жинхэнэ утгаар нь тэтгэх зүйлс рүү чиглүүлнэ. Зарим өдөр азтай байх ч, эцсийн дүнд таны хүсэл, зорилго хамгийн чухал.

Таны 2026 оны мантра
“Энэ зүйл намайг тэтгэж, ургуулахгүй л юм бол, надтай байх эрхгүй.”
Энэ жил та энергийг тань сордог зүйлс, хүмүүсийг орхих болно. Сугар хайр, эд баялаг, гоо сайхан руу анхаарлыг татаж, зөвхөн бодит дэмжлэг өгдөг зүйлс л үнэтэйг ойлгуулна.
Сугар: Таны эрх мэдлийн гараг
1 сарын 7-нд Сугар-Ангараг гараг нэгдэж дурлалаар дүүрэн, бүтээлч хүчийг өдөөх бол 1 сарын 19-нд хүчний тоглолтыг шалгана. 3-р сард харилцаа болон үнэт зүйлсэд чухал сар болно.
10 сарын 3–11 сарын 13 Сугар ухрах хөдөлгөөнд орж, хуучин харилцаа, болзошгүй хайр дурлал дахин гарч ирнэ. 11 сарын 13-нд Сугар болон Буд гараг шууд хөдөлгөөнд орж, харилцаа, шийдвэрт ил тод байдал ирнэ.
2026 оны 10 чухал өдөр
1 сарын 7
Дурлал, бүтээлч хүчээ өдөөх өдөр. Хамтрагч, найз нартайгаа харилцахад хүчтэй таталцал мэдрэгдэнэ. Эхний алхам хийхэд зоригтой бай. Гэхдээ түр зуурын гал, удаан үргэлжилсэн харилцаа хооронд ялгаа гаргах хэрэгтэй.
1 сарын 19
Энерги хүчтэй, харилцаа болон санхүүгийн асуудалд хүчний өрсөлдөөн гарч болно. Хэрэв ямар нэг хор хөнөөлтэй зүйл мэдрэгдвэл арга хэмжээ тэр дор нь авах хэрэгтэйг та ойлгоно.
3 сарын 7
Романтик байдал, урлаг, сүнслэг харилцаанд гайхалтай. Гэхдээ анхаарал сул байх, бүх зүйлд бүрэн итгэх зэрэг асуудалд болгоомжтой ханд.
3 сарын 30
Энэ өдөр та өөрийгөө олж, итгэл, татах хүчээ нэмэгдүүлнэ. Өөртөө анхаарах, хүссэн зүйлээ голд тавих цаг. Өөрийн хүсэлд “тийм” гэж хэлэхэд бусад нь ч зөвшөөрнө.
6 сарын 9
Жилийн хамгийн амттай, азтай өдөр. Хайр, бүтээлч байдал, баялаг нэмэгдэнэ. Шинэ боломжууд таныг хүлээж байна. Сэтгэл хөдлөлд автаж, шинэ зүйл туршихад тохиромжтой.
9 сарын 15
Хайр, харилцаанд хүчтэй сорилт. Хяналт, сэтгэл санааны асуудлууд гарч болно. Гэхдээ энэ бол хуучин зүйлээс ангижрах, шинэ харилцаанд орох боломж.
10 сарын 3–11 сарын 13
Жилийн хамгийн том харилцааны үе. Хуучин хайр дахин гарч ирэх, урт хугацааны харилцаа дахин үнэлэгдэх болно.
10 сарын 20
Хүч ба хяналтын асуудлыг дахин сорих бөгөөд та өөрийн эрхийг хамгаалах үйлдлүүдийг хийнэ.
11 сарын 13
Харилцаа болон харилцаанд тохиосон саадууд дуусаж, ил тод байдал ирнэ. Шийдвэр, яриа, гэрээ амжилттай болно.
12 сарын 9
Жил дуусахын өмнөх сүүлийн шалгуур. Хяналтын асуудлыг дахин ажиглаж, өөрийн үнэ цэнийг мэдэж, хүчтэй, эрх чөлөөтэй байх болно.
ДҮГНЭЛТ
2026 он танд стандартаа ахиулахыг заана. Дэргэд байгаа зүйл чинь таныг барьж хорьж байна уу, эсвэл дэмжиж байна уу гэдгийг ялгана. Жинхэнэ хайр шударга, тэнцвэртэй байдлаар тэжээгддэг.
ИХРИЙН ОРД – 2026 ОНЫ ЗУРХАЙ
Энэ жил тодорхой байдал чухал. Таных эрх мэдлийн гариг Буд хэд хэдэн удаа урвуу хөдөлгөөнд орж, Далайн ван гарагтай давхар харилцана. Энэ нь санаа, үгсээ нягтлахыг шаардана.

Таны 2026 оны мантра
“Бага ярь, үгэндээ илүү гүн утга шингээ.”
Та их ярьдаг, үгэнд ач холбогдол өгдөг ч энэ жил гүн гүнзгийд анхаар. Таныг үг, бодолдоо анхаарахыг шаардах жил юм.
Буд: Таны эрх мэдлийн гараг
Буд ухрах хөдөлгөөнд нийт гурван удаа орно. Загасны ордны (2 сарын 26–3 сарын 20), Мэлхийн ордны (6 сарын 29–7 сарын 23), Хилэнцийн ордны (10 сарын 24–11 сарын 13). Эдгээр нь мэдрэмж, гэнэтийн үйлдэл, дурсамжийг өдөөж, таны хурдан сэргэг ухаан заримдаа удаан, бүр үүлэрхэг болчихсон мэт ойлгомжгүй санагдах болно.
1 сарын 22-нд томоохон ойлголт олж авна. 2 сарын 28 Буд-Сугар гараг нэгдэж сэтгэлд чиглэсэн харилцаа бий болно. 8 сарын 12 харилцаа, гэрээ, аялалд хамгийн том амжилт авчирна. 11 сарын 13-нд Буд-Сугар шууд хөдөлгөөнд орж, таны үг илүү хүчтэй болно.
2026 оны 10 чухал өдөр
2 сарын 26–3 сарын 20
Хуваарь, технологийн асуудлууд, харилцаанд будлиан үүсэж мэднэ. Бэлэн байдал, аливаад түргэн хариу үйлдэл үзүүлэх дээр анхаарах хэрэгтэй.
4 сарын 25
Өөрийгөө шинэчлэх түлхэц. Эрх чөлөө, өөрийн үнэн төрхийг нээх боломж.
5 сарын 17
Харилцаа хурдан бас амархан байж, шинэ санаа амархан гарч, ойлголт сайжирна.
5 сарын 22
Гэнэтийн санаа, өөрчлөлт. Түр зуурын саад эсвэл зайлшгүй тохиох томоохон нээлттэй нүүр тулна.
6 сарын 29–7 сарын 23
Гэр, гэр бүл, сэтгэл хөдлөлийн аюулгүй байдалд төвлөрөх. Харилцаа дуусаж, хэцүү байдалд орж болох ч өөрийгөө анагаах чухал үе.
7 сарын 4
Эрч хүч, шинэ санаанд түлхэц. Боломжит алхамыг зүй зохистой хийх.
8 сарын 15
Харилцаа, гэрээ, том ярианд азтай. Шинэ санаа, төсөл эхлүүлэхэд тохиромжтой.
9 сарын 10
Дотоод шинэчлэл, эргэлт. Хил хязгаар, хүлээлттэй байдлыг дотооддоо эргэн шалгаж, анхаарах хэрэгтэй.
10 сарын 24–11 сарын 13
Итгэл, ойрын харилцаанд сорилт тохионо. Хуучин асуудал, нууцыг илрүүлэх үе.
11 сарын 13
Ойлголт, харилцаа ил тод байж бүх саад арилах үе.
ДҮГНЭЛТ
Чимээгүй байдал ч бас хүч гэдгийг 2026 он танд заана. Наймдугаар сараас дуу хоолой тань хүчтэй болж, арваннэгдүгээр сард манан бүрэн арилна. Таны үгс таны ертөнцийг өөрчилнө.
МЭЛХИЙН ОРД – 2026 ОНЫ ЗУРХАЙ
2026 он бол дурлалын жил. Сарны гол мөчлөгүүд таныг удирдаж, ямар үед яах ёстойг ойлгоно. Бүх сарны мөчлөгүүд танд дотоод давалгаа тань гадны өөрчлөлтөд хэрхэн хариу өгч байгааг анзаарч, эсэргүүцэх бус харин эргээд хүндэтгэхийг зааж өгдөг.

Таны 2026 оны мантра
“Дотоод мэдрэмжээ хүндэтгэж байхад би хэзээ ч замаасаа хазайхгүй.”
Сар: Таныг эрхшээх үндсэн үйл явдлууд
Сар үргэлж хөдөлж байдаг ч 2026 онд гол мөчлөгүүд (Шинэ Сар, Бүтэн Сар зэрэг) тодорхой нарийн өөрчлөлтүүд авчирна.
1 сарын 3: Мэлхийн ордны Бүтэн Сар таны хэрэгцээг тодорхойлж, өөрийгөө нэгдүгээрт тавихыг сануулна.
1 сарын 18: Матрын ордны Шинэ Сар харилцаа ба тэнцвэрт анхаарал хандуулна. Хамгийн ойрын холбоог хэрхэн сайжруулах, зохицуулахыг харуулна.
2 сарын 17: Хумхын ордны Нарны хиртэлт дотоод итгэл, хамтарсан санхүү, харилцаанд анхаарах хэрэгтэйг харуулна. 3 сарын 3 Охины ордны Сарны хиртэлт харилцаа, үг ярианд анхаарахыг сануулна.
Зун: 6 сарын 29, 7 сарын 14–нд тохиох бүтэн болон шинэ сарнууд харилцааны эргэлтэд анхаарал хандуулахыг шаардана. 8 сарын 12-ны Арслангийн ордны нар хиртэлт санхүү, өөрийн үнэ цэнээ дахин тодорхойлохыг шаардана. 8 сарын 28 аялал, суралцах, сэтгэл зүйн өсөлтөд тустай_
Жилийн төгсгөлд: 11 сарын 9 бүтээлч байдал, таашаал, баяр баясгаланг авчирна.
Мэлхийн ордны 10 чухал өдөр
1 сарын 3
Энэ жилийг өөртөө төвлөрүүлж эхлүүлнэ. Хуучин хэв маяг, зан төлөв, түүхүүдийг тавьж явуулах цаг. Сэтгэл хөдлөлийн томоохон өөрчлөлт гэнэт ирж, өөрийн хэрэгцээгээ хүндэтгэж сурах нь амьдрах гол арга гэдгийг сануулна. Энэ Бүтэн Сарыг өөрийн Шинэ жилийн өдөр гэж бод.
1 сарын 18
Хамтын харилцаа буюу хайр, нөхөрлөл, бизнес гол байна. Тогтвортой байдал, хил хязгаар, амлалт байгуулах боломж. Хэт ихийг өгөх бол буцааж ав, хэт хураах бол оролцож, хуваалц. Эрүүл харилцааны ойлголтыг илүү мэдрэх хэрэгтэй.
2 сарын 17
Хамтын нөөц, дотно харилцаа, итгэлд анхаар. Санхүү, өр төлбөр, бусдаас хамааралтай байдалд өөрчлөлт гарна. Хяналтад баригдаж байгаа зүйлээсээ ангижирч, харин аливаа зүйлстэй хамтран зохицож амьдрахыг эрхэмлэ.
3 сарын 3
Үг яриа чухал. Харилцааны динамик тодорхой болно. Өөртөө үнэнч байж, үнэнийг л ярьж, сонсохыг эрхэмлэ. Харилцааны өөрчлөлтүүд хүчтэй мэдрэгдэж болно.
3 сарын 10
Дэлхийн ван гарагийн өглөг, халамж танд амжилт өгнө. Таны гэр орны асуудлууд болоод шинэ төсөл, хайрын харилцааг дэмжинэ.
6 сарын 9
Баяр баясгалан дүүрэн өдөр. Хайр, аз жаргал дүүрэн. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хөгжилтэй зүйл хийхээс бүү татгалз.
6 сарын 29
Хамтын харилцаа дахин гарч ирнэ. Хамтрах эсвэл харилцааг дуусгах шийдвэр ил болно. Хуурмаг харилцааг та цаашид үргэлжлүүлж чадахгүй гэдгээ мэдэрнэ.
6 сарын 29–7 сарын 23
Гэр оронтой холбоотой асуудалд саад гарах магадлалтай. Гэрээ шинэчлэх, хамт амьдарч буй хүмүүстэйгээ дахин холбогдох, өөрчлөлт хийх боломж.
7 сарын 14
Жилийн хувийн шинэчлэл тохионо. Өөрийн бие, сэтгэлд чиглэсэн шинэ зорилгоо тодорхойл. Шинэ төрсөн өдөр мэт бодож, шинэ үрийг тарь.
8 сарын 11
Эр зоригийн хүч энерги нэмэгдэнэ. Эрчим хүчээ эхэлсэн төсөлдөө чиглүүл. Үр дүндээ хүрэх хүч байна.
Дүгнэлт
2026 он нь мөчлөгийн жил (Сарны удирдлагатай). Эхлэл, төгсгөл, завсрын үе нь тэвчээрийг сургана. Сар таныг суллах, шинэчлэх рүү чиглүүлнэ. Жилийн эцэст та давалгаагаар зөвхөн эргэж буухгүй, харин илүү үнэнч, тэжээл өгдөг амьдрал руу хөтлөхийг ойлгох болно.
АРСЛАНГИЙН ОРД – 2026 ОНЫ ЗУРХАЙ
2026 он Арслангийн хувьд голд тавих жил бөгөөд өсөлт ба ил тод байдал хоёрын тэнцвэрийг харуулна. Дэлхийн ван таны ордонд жил дунд орж, аз жаргал, боломжуудыг өсгөнө.

Таны 2026 оны мантра
“Тайзны гол гэрэл минийх, гэхдээ түүх биднийх.”
Энэ жил та бусдыг гэрэлтүүлэх арга замыг сурна. Нарны эрхшээлтэй орд танд сануулан хэлэхэд, бусдыг гэрлээрээ тодруулахад таны гэрэл багасдаггүй, харин та илүү ихээр гялалздаг. Тиймээс гол тайзаа хуваалцах нь сайн шийдэл байх болно.
Нар: Таныг эрхшээх үндсэн үйл явдлууд
Нарны мөчлөгүүд таны өөрийгөө ойлгох мэдрэмж, амьдрах эрч хүч, зорилгыг тодруулна.
1 сарын 6: Нар-Сугар гарагийн нэгдэл бүтээлч байдал, дулаан энерги, харилцаа, төсөлд эерэг нөлөө үзүүлнэ.
1 сарын 23: Нар-Дэлхийн ван нэгдэл эрх мэдэл ба хяналтын сорилтыг бий болгоно. Өөрийн хүчээ зөв ашиглаж байгаа эсэхийг анхаар. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь ихээхэн зориг шаардана.
3 сарын 25: Нар-Санчир гарагийн нэгдэл хариуцлага, тэвчээрийн сорилтыг өгнө. Шуурхай, хурдан амжилт биш, үндсэн суурийг нь бүтээх цаг ирж байна.
Зун: 7 сарын 22: Нар Арслангийн ордонд орж, та төвд байх болно. 7 сарын 29 боломж, том мөрөөдөлд “тийм” гэх цаг. 8 сарын 12: Шинэ Сар болон Нарны хиртэлт карьераа, болон өөрийн дүрийг шинэчлэх цагийг авчирна.
8 сарын 28: Сарны хиртэлт сэтгэл хөдлөлийн шударга байдал, итгэлийг сорино.
Жилийн төгсгөлд: 10 сарын 23: Нар-Сугар гарагийн нэгдэл харилцаанд эв эе, зөөлөн байдал.
11 сарын 18–19: Нар, Дэлхийн ван, Ангараг гарагийн нөлөөгөөр эго ба эрч хүчийн сорилттой нүүр тулна.
12 сарын 18-нд мөн Нар-Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр итгэл найдвар, урам зориг, энэ жилд суралцсан зүйлс таныг гэрэлтүүлнэ.
2026 оны Арслангийн 10 чухал өдөр
1 сарын 6:
Харилцаа, бүтээлч төсөлд эерэг нөлөө үзүүлнэ. Магтаалыг хүлээн авч, үнэн гэдгийг нь мэдэр.
1 сарын 23
Өөрийн эрх мэдэл ба хүчний сорилт. Ажил болон хувийн амьдралд хяналтын өөрчлөлт гарна. Хүчээ зөв ашиглаж байгаа эсэхийг үнэлж, алдаагаа хүлээн зөвшөөр.
3 сарын 25
Хариуцлага, тэвчээр шаардсан өдөр. Шуурхай амжилтыг бүтээх биш, үндсэн суурийг нь барихад анхаар.
6 сарын 30
Аз жаргал, боломжууд нэмэгдэнэ. Хариуцлага ба хайр хоёрын тэнцвэрийг олох хэрэгтэй.
7 сарын 29
Ихээр гэрэлтэх өдөр. Өргөжүүлэлт, боломж, том мөрөөдөлд “тийм” гэж хэлэх цаг. Аз таны талд, гэхдээ оролцоо шаардана.
8 сарын 12
Хүчтэй шинэ эхлэл. Карьер, харилцаа, өөрийн дүрээ шинэчлэх цаг. Шинэ дүрийг зоригтойгоор сонго.
8 сарын 15
Өөрийн дуу хоолой, санаагаа нэмэгдүүлнэ. Яриа, төсөл, амьдралын түүхээ хуваалцахад хамгийн тохиромжтой.
9 сарын 27
Эрч хүч, шуурхай хөдөлгөөн. Хүсэл, хэрэгцээгээ хооронд нь ялгаж сурах хэрэгтэй.
11 сарын 16
Эрч хүч, зориг нэмэгдэнэ. Эрсдэл, хүсэл тэмүүлэлд чиглүүлэх сайн өдөр. Энергиэ зөв хуваарилах шаардлагатай.
12 сарын 12
Жил эхэлсний дараах “цэвэрлэгээ”. Амар тайван байх, өөрийн замаа эргэцүүлэн бодох боломж олдоно.
Дүгнэлт
2026 онд шинэчлэл ба тэвчээр таны гарт байна. Солирын хиртэлт, Дэлхийн вангийн нөлөөгөөр сүүдэртэй нүүр тулах хэдий ч, та өөрийн зүрх сэтгэл хааш тэмүүлж буйг сайтар чагнаж, эргэлзэж, болохгүй бүтэхгүй гэж бодож байсан зүйлсээ хийгээд үзэхийг сонгоно. Зуны сард та өөрийн шинэ хувилбар руу орж, илүү зоригтойгоор тэр байдал илэрнэ. 11-р сарын сорилтууд таны хурц ширүүн өнцгийг илтгэнэ. Шийдэмгийгээр асуудлыг зөв олж харж, зоригтой алхам хийж, бүхнийг болгохыг зориод үз. 12-р сарын Нар-Бархасбадь гарагийн харилцаа таныг гэрэл рүү чиглүүлэх болно. Тайз үргэлж таных.
ОХИНЫ ОРД – 2026 ОНЫ ЗУРХАЙ
Энэ жил ямар ч эргэлзээтэй зам дээр явж байсан, та алхам бүрээ ухаалаг хийх шаардлагатай. Жилийг амжилттай туулахад 3 гол нөөц танд хэрэг болно. Хувь хүний мантра, Буд гарагийн хөдөлгөөн (танай ордны удирдагч гараг), мөн таны түүхийг тодорхойлж буй 10 чухал үйл явдал. Буд гарагийн ухрах хөдөлгөөнөөр логик ба сэтгэл хөдлөл мөргөлдөх үе гарах ч, тархи тань хамгийн тод, төвлөрсөн байх мөчүүд ч ирнэ. Амьсгаа авч, төвлөр.

Таны 2026 оны мантра
“Тодорхой байдал бол миний хөтөч.”
Бүх хариуг одоо авах шаардлагагүй ч, аль болох үнэн зөв мэдээллийг авах хэрэгтэй. Энэ жил Буд таныг бодит ба будлиантай байдлыг ялгах, эмх замбараагүйгээс бүтэц бий болгох, мэдлэгийг шуугианаас салгахыг шаардана.
Буд: Танайг удирдагч орд
Буд гарагийн хөдөлгөөн танай тодорхой байдал, эмх цэгц, өөртөө итгэх итгэлийг шалгана.
1 сарын 1: Буд-Далайн ван гарагийн нөлөөгөөр бүх зүйл ил харагдахгүй байж магад.
1 сарын 22: Буд-Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр далд мэдээлэл илчлэгдэж, нягт судлах шаардлагатай болно.
Буд 3 удаа урвуу хөдөлгөөнд орох бөгөөд бүгд усны ордонд буюу Загас, Мэлхий, Матрын оронд тохиож байна.
Энэ нь сэтгэл хөдлөлийн шийдвэр гаргахад хэцүү мэт санагдуулна. Мэдрэмжийг зөв ашиглах ур чадвар сурах боломж.
4-р сард төсөөлөл, сахилга бат, эрч хүчийг хослуулсан эрчимтэй өдрүүд тохиох бол, 8-р сарын 12-нд хамгийн тод өдрүүдийн нэг байна.
8-р сарын 25: Буд гараг Охины ордонд орж, төвлөрөл, итгэл нэмэгдэнэ. 11-р сарын 13-наас бодол боловсруулалт улам тунгалаг болно.
12-р сарын 26-нд дотоод дуу хоолойндоо итгэж, практиктайгаа уялдуулахыг шаардана.
2026 оны Охины ордны 10 чухал өдөр
2 сарын 26 – 3 сарын 20
Хамтын ажиллагаа, харилцаанд будлиан үүснэ. Уншигдаагүй мэдрэмж, эсвэл бусдын далд санааг ойлгох боломж. Бага зэрэг төвөгтэй ч, анхааралтай сонсож, ойлголцлыг бий болгох хамгийн чухал үе.
2 сарын 28
Зөөлөн өдрийн энерги. Хайр, мөнгөний тухай яриа эерэг байна. Өмнөх харилцаа эргэн сэргэж, эдгэрэл, өөрчлөлт, үр дүн авчирч болно.
3 сарын 3
Таны хэрэгцээ, үнэт зүйлсийг тодруулна. Хүсэл зоригоо авч чадах эсэхээ үнэлэх өдөр. Хязгаарлагдмал байдалд битгий бууж өг. Хамгийн чухал нь хамгийн сайнаараа хичээх.
4 сарын 20
Сахилга бат ба эрч хүч мөргөлдөнө. Ажиллахдаа тууштай байж, хурдан шийдвэр гаргахгүйг анхаар. Энергиэ тодорхой зорилгод төвлөрүүл.
6 сарын 29 – 7 сарын 23
Нийгмийн хүрээ, найз нөхөд, бүлгийн харилцаанд анхаарал хандуулна. Хуучин холбоо дахин сэргэж магад. Чанартай, бүхнээ өгч чадах харилцааг сонго.
7 сарын 9
Хайр, дэмжлэгийн хүч нэмэгдэнэ. Харин уран бүтээлийн шүүмжлэлтэй “зөвлөгөө өгөх” ширүүн, таагүй харилцаа гарч мэднэ. Боломжтой бол аль болох эелдэгээр ярь.
8 сарын 25
Өөрийнхөө ордонд ирсэн мэт мэдрэмж. Төвлөрөл, итгэл нэмэгдэж, төсөл эхлүүлэх, санаа хуваалцахад хамгийн тохиромжтой өдөр.
10 сарын 24 – 11 сарын 13
Далд нууц, итгэлцлийн асуудлууд илчлэгдэнэ. Хуучин шарх сэдрэх магадлалтай. Дотоод ажил, эдгэрэлд анхаар.
11 сарын 13
Тунгалаг өдөр. Харилцаа, ойлголцол сайжирч, шинэ эхлэл ирнэ.
11 сарын 25
Нэгэнт шинээр эхэлж, шинэ өөрийгөө олсон бол хүсэж буй зүйлсийнхээ төлөө баттай алхах үе. Эрч хүч, Охины нарийн төвөгтэй зан чанар хосолсноор үр дүнтэй ажиллах боломж гарна. Бусдыг бас тэвчээртэй хүлээ.
Дүгнэлт
2026 он таны тодорхой байдал, ойлгомжтой зүйлийг олж харах харилцааг сорино. Усны ордонд Буд гараг урвуу хөдөлгөөн хийх нь зөвхөн логик ойлголт хангалтгүйг сануулж, мэдрэмж, тэвчээр, нарийн ялгааг ашиглах шаардлагатай болно. Будлиантай эхлэл байсан ч, жилийн төгсгөлд ухаалаг, бүхнийг шийдэж чадах төгсгөлд хүргэнэ. 8-р сарын Буд гараг Охин ордонд орсноор та хүчтэй, төвлөрсөн, өөрийн үнэ цэнтэй бат бөх холбогдоно. Энэ мэдрэмжийг 2027 он хүртэл барь.
ЖИНЛҮҮРИЙН ОРД – 2026 ОНЫ ЗУРХАЙ
Үнэнийг эв найрамдлаас дээгүүр тавих жил. 2026 онд “тэнцвэр” гэдэг үг танд яг ямар утгатай вэ? Энэ бол хамгийн гол асуулт. Таны ордны захирагч Сугар гараг энэ жилийн төвд оршиж, бүх төрлийн харилцаанд та хэрхэн өгч, хэрхэн хүлээж авдгаа дахин эргэцүүлэхийг шаардана.

Таны 2026 оны мантра
“Би тэнцвэрээ олохын тулд зогсож, гацах албагүй. Өөрчлөгдөж, өсөж хөгжих эрхтэй.”
Энэ жил Сугар гараг танд дахин дахин сануулах нэг зүйл нь өгөх, хүлээж авах, холбогдох харилцаагаа нарийсгаж сайжруулах цаг ирсний дохио юм. Тэр таныг нэг байрандаа гацахыг огтхон ч зөвшөөрөхгүй. Харилцаа, гоо сайхан, үнэт зүйлс анхаарлын төвд байна.
Сугар: Таны захирагч гараг
2026 онд Сугар гараг таны түншлэл, хувийн тэргүүлэх чиглэлийг бүхэлд нь дахин шинээр эхлүүлж байна. Жил хүчтэй эхэлнэ.
1-р сарын 7: Сугар ба Ангараг гараг нэгдэхэд хүсэл тэмүүлэл оргилж, эрч хүчтэй болно.
1-р сарын 19: Сугар Дэлхийн вантай нэгдэж, эрх мэдэл, хяналттай холбоотой сэдвүүдийг ил гаргана.
Гуравдугаар сар эсрэг тэсрэг мэдрэмжээр дүүрэн.
3-р сарын 7: Сугар–Далайн ван нэгдэхэд хайр дурлал, уран бүтээл, мөрөөдөл манан мэт тархаж, таныг бүрэн уусгаж мэднэ. 3-р сарын 8: Харин маргааш нь Сугар–Санчир нэгдэж, бодит байдал, хариуцлагыг хатуугаар сануулна.
3-р сарын 18: Сугар–Бархасбадь гарагийн нөлөөгөөр хүлээлт, найдвараа хянах шаардлага гарна.
Жилийн дунд үеийн оргил мөч бол 6-р сарын 9-ний Сугар–Бархасбадь гарагийн нэгдэл.
Эдгээрийг “Их ивээгч” ба “Бага ивээгч” гэж нэрлэдэг. Хайр, бүтээлч байдал, элбэг дэлбэг боломжууд таныг хайж ирнэ.
Сугар гарагийн ухралт (10-р сарын 3 – 11-р сарын 13) тохиож, Жинлүүрийн хувьд жилийн хамгийн чухал үе ирнэ. Хуучин харилцаа, өнгөрсөн асуултууд дахин сөхөгдөнө. Ухралт дуусах үед та бүхнийг шүүн тунгааж, өөрийн дүр төрх, харилцааны илүү тодорхой ойлголттой үлдэнэ. Үүн дээр нэмээд, Буд гараг яг тэр өдөр шууд хөдөлгөөнд орно. Үүнийг аз гэлгүй яах вэ.
Жинлүүрийн 2026 оны 10 чухал өдөр
3-р сарын 7
Романтик, уран бүтээлч энерги оргилно. Гэхдээ бодит байдлыг бүү март. Энэ өдрийг урлаг, бясалгалд ашиглаарай. Харин гэрээ хэлцэл, том амлалтад болгоомжтой ханд.
3-р сарын 8
Уран зөгнөлөөс бодит байдал руу огцом шилжинэ. Хил хязгаар тогтоох, хариуцлага хүлээх шаардлагатай. Түр зуурын таашаалаас илүү урт хугацааны ашиг чухал.
8-р сарын 6
Сугар гэртээ ирлээ! Таны сэтгэл татам байдал, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Өөрийгөө арчлах, хайр дурлал, анхны сэтгэгдэлд төгс үе.
9-р сарын 10
Яриа хэлэлцээ уян хатан, дипломат болно. Гэхдээ төгс шийдэл хайж, хэт бодолд бүү авт.
9-р сарын 15
Гүн айдас, хяналтын асуудал ил гарна. Үнэнч байдал хяналтаас илүү үнэ цэнтэй гэдгийг сануулна.
10-р сарын 3 – 11-р сарын 13
Хуучин хайр, дурсамж, шийдэгдээгүй үнэт зүйлс эргэн ирнэ. Энэ бол өөрийгөө дахин таних үе.
10-р сарын 20
“Эв найрамдлын төлөө би өөрийгөө хэт золиосолж байна уу?” гэсэн асуулт дахин гарч ирнэ.
10-р сарын 25
Өөрийгөө үнэлэх шинэ эхлэл. Эхлээд өөрийгөө, дараа нь зохицлыг анхаарна.
11-р сарын 13
Харилцаа холбоо урагшилна. Ойлгомжтой, тодорхой байдал эргэн ирж, дахин төөрөлдөхгүй.
12-р сарын 9
Жилийн төгсгөлд хуучин тоглоомонд дахин бүү татагд. Та аль хэдийн тэр үеийнхээс өссөн гэдгээ өөртөө хэлж, хуучин зүйлтэй бүү зууралд.
Дүгнэлт
2026 он танд өнгөц эв найрамдлаас давсан жинхэнэ тэнцвэрийг заана. Сугар гараг оч, хүсэл, бодит шалгалт, гүн өөрчлөлтөөр дамжуулан таныг үнэт зүйлсээ ил тод болгоход хүргэнэ. Жилийн гол эргэлтийн цэг бол таны орд дахь Сугар гарагийн ухралт. Энэ үеэр та “зүгээр л тайван байлгах” гэсэн хуучин зуршлаасаа сална. Арванхоёрдугаар сар гэхэд та юу танд амар амгаланг өгдөг, юу таныг бүрэн болгодгийг мэддэг болно. Тэгээд түүнийгээ зоригтойгоор нэн тэргүүнд тавина.
ХИЛЭНЦИЙН ОРД – 2026 ОНЫ ЗУРХАЙ
2026 он чамаас ихийг шаардана. Гэхдээ үүний зэрэгцээ чамд тэр бүхнийг даван туулах хэрэгслүүдийг ч өгнө. Үүнийг хүч, гүн өөрчлөлт, нээлт дүүрэн нэг жилийн газрын зураг гэж ойлгож болно. Хамгийн хүнд сорилтууд хүртэл чамд аль хэдийн ямар их хүч хуримтлуулснаа, ирээдүй чинь ямар их найдвараар дүүрэн байгааг сануулна.

Таны 2026 оны мантра
“Би өөрчлөгддөг, тиймээс ч би оршдог.”
Хилэнцийн ордныхон эрчим хүч, гүн мэдрэмжинд дассан хүмүүс. Гэхдээ 2026 он энэ бүхнийг дараагийн шатанд гаргана. Чиний ордны орчин үеийн захирагч Дэлхийн ван энэ жил чамд хуучин дүрүүдээ тайлж, эрх мэдэл, дотоод ноёрхолдоо алхах боломжийг дахин өгнө. Өмнөх хувилбарууд чинь амьд үлдэхгүй. Тийм ч байх ёстой.
Тэнгэрийн ван: Таны захирагч гараг
Дэлхийн ван хэзээ ч чимээгүй ажилладаггүй. 2026 он бол түүний нөлөө дүүрэн жил.
1-р сар хүчтэй эхэлнэ. 1-р сарын 19, 1-р сарын 22, 1-р сарын 23, 1-р сарын 27 чухал өдрүүд байна. Хайр, харилцаа, яриа, ойлголцол, өөрийн дүр төрх, үйлдэл гээд бүх зүйл гүн өөрчлөлтийн дарамтад орно. Энэ бол нэг төрлийн сансрын өөрчлөлт. Хүнд байх уу гэвэл, тийм. Гэхдээ энэ нь чамайг илүү хүчирхэг түвшинд бэлтгэж байна.
Дэлхийн вангийн ухралт 5-р сарын 6 – 10-р сарын 15-нд тохиож, анхаарлыг гадагшаа бус дотогш чиглүүлнэ. Хяналт, дон, айдас, эрх мэдэлтэй холбоотой хуучин хэв маягууд дахин ил гарч магадгүй. Тэд чамайг айлгах гэж биш, юуг тавьж явуулж, өөрчлөх ёстойг сануулах гэж ирнэ.
10-р сарын 15-нд Плутон шууд хөдөлгөөнд ороход дотоод дарамт багасч, урагшлах хөдөлгөөн мэдрэгдэнэ. Чи хийсэн дотоод ажлаа бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой болно.
Жилийн төгсгөлд, 11-р сарын 29-нд, эрх чөлөө, гүн өөрчлөлтийн шинэ давалгаа ирнэ. 2026 он бол амьд үлдэх тухай биш, мастер болох тухай юм.
Хилэнцийн 2026 оны 10 чухал өдөр
1-р сарын 27
Асар их хүч, хүсэл тэмүүлэл оргилно. Зорилгодоо төвлөрвөл гайхалтай ахиц гарна. Харин болгоомжгүй байвал маргаан, зөрчил үүсэх эрсдэлтэй.
5-р сарын 6 – 10-р сарын 15
Эрх мэдлээ яаж ашигладаг вэ гэдгээ эргэн харна. Хуучин донтолт, хяналтын зуршлууд эргэн ирвэл тэднийг суллах цаг болсны дохио.
5-р сарын 26
Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Гэхдээ бусадтай сөргөлдөх магадлал өндөр. Хэлэх үгээ түр хойшлуулах нь ухаалаг алхам.
7-р сарын 18, 11-р сарын 29
Гэнэтийн чөлөөлөлт, гүн нээлтүүд. Амьдралын чиглэл, харилцаанд огцом өөрчлөлт гарч магадгүй ч эцсийн дүндээ өсөлт авчирна.
7-р сарын 20
Эрх мэдэл, өсөлтийн зөрчил. Хэт ихийг авах гэж оролдох уу, эсвэл ухаалгаар хуваалцах уу гэдэг шалгалт.
7-р сарын 25
Зөн совин, уран бүтээл, сүнслэг мэдрэмж хүчтэй байна. Алсын хараа чинь маш тод болно.
9-р сарын 15
Хайр, мөнгө, ойрын харилцаанд хүчний тоглолт ил гарна. Итгэл ба хяналтын хооронд тэнцвэрээ олох шаардлагатай.
10-р сарын 3 – 11-р сарын 13
Итгэл, дотно байдал, үнэт зүйлсийг дахин тодорхойлох үе. Яаруулах хэрэггүй.
10-р сарын 23
Сэтгэл татам байдал оргилно. Өөрийн үнэ цэнийг мэдрэх сайхан мөч.
10-р сарын 24 – 11-р сарын 13
Гүн эргэцүүлэл, дотоод яриа. Бичих, эмчилгээ хийлгэх, үнэнийг ил гаргах ярианд тохиромжтой.
Дүгнэлт
2026 он бол эрчим ба тайвшралын хоорондын байнгын дахин тохируулга. Дэлхийн ван чамд хяналт, хэт гүн ойртолт, эрх мэдлийг ухаалгаар барихыг заана. Эцэст нь чи илүү хөнгөн, илүү чөлөөтэй, ухамсартай болно.
НУМЫН ОРД – 2026 ОНЫ ЗУРХАЙ
2026 он бол өргөжин дэвших жил, гэхдээ бүх зам амархан биш. Юуг сонгох, юуг орхихоо мэдэх нь хамгийн чухал. Нумын ордныг удирддаг Бархасбадь гараг таныг шинэ адал явдал, эрсдэл, илүү анхаарал татах боломж руу ойртуулна. Энд таны хувь хүний мантра, удирдагч гарагийн хөдөлгөөн, чухал 10 цаг үе ихээхэн чухал.

Таны 2026 оны мантра
“Намайг хүлээж байсан тайз руу гарах цаг нь боллоо.”
Та хөнгөхөн алхам хийдэг хүн биш. Харин ч энэ амьдралдаа үсрэлт хийх гэж ирсэн хүн юм. 2026 онд Бархасбадь таныг том тайз, адал явдалд урьж, ямар боломжууд үнэхээр ач холбогдолтойг ойлгуулах болно. Өсөлт зайлшгүй ч, ухаарал нь ямар хаалгыг нээх, ямар хаалгыг хаах мэдлэгээс ирнэ.
Бархасбадь: Таны удирдагч орд
Жилийн эхэнд: Бархасбадь гараг гэр бүл, гэр оронтой холбоотой асуудалд аз, өсөлтийн энерги өгнө. Эрсдэлтэй адал явдал, бүтээлч санаа, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж нэмэгдэнэ.
1 сарын 9: Та амар амгалан, зугаатай зүйлд татагдана. Гэхдээ урт хугацаанд үр ашигтай эсэхийг бод.
3 сарын 10: Удааширсан том зорилтууд дахин хөдөлгөөнд орно.
6 сарын 9: Хайр, мөнгө, боломжууд урьд өмнө байгаагүйгээр идэвхтэй болж ирнэ.
6 сарын 30: Эрсдэлд дурлах, өөрийгөө илэрхийлэх, бүтээлч, романтик байдал нэмэгдэж, хувийн төслүүдийг хөгжүүлэх боломж гарна.
7 сарын гол үйл явдал:
7 сарын 20: Сэтгэл хөдлөл, хүчний харилцан үйлчлэлийг тэнцвэржүүлэх.
7 сарын 21: Нэнэтийн шинэ санаа, боломжуудыг нээж, туршлага хуримтлуулах.
7 сарын 29: Хамгийн гэрэлтсэн өдөр байх бөгөөд итгэл, аз, боломжууд нэгдэнэ.
8 сарын 15: Буд-Бархасбадь гарагийн нэгдлээр таны үг илүү хүчтэй, санаа ч итгэлтэй гарна. Бүтээл хийж, ментор болох, гэрээ хийхэд тохиромжтой.
12 сарын 6: Таны санаа хурдан урсаж, бусдыг урамшуулах боломжтой.
12 сарын 12: Бархасбадь ухрах хөдөлгөөнд орж, өнгөрсөн оны эрсдэлийг эргэн дүгнэх цаг. Ямар эрсдэлүүд танд өсөлт авчирсан, ямар нь анхаарал төвлөрлийг сарниулсан гэдгийг үнэлнэ.
2026 оны Нумын 10 чухал өдөр
1 сарын 9:
Баяр баясгалан, аз жаргалтай өдөр. Хүссэн бүхнээ хий, гэхдээ хэтрүүлж болохгүй.
3 сарын 10
Том зорилтууд хөдөлгөөнд орж, итгэл, найдвар нэмэгдэнэ. Эрч хүчтэй болж эхлэх цаг.
6 сарын 9
Хайр, мөнгө, боломж идэвхтэй байж, олон шинэ санаа, нээлтүүд гарч ирэх үе.
6 сарын 30
Эрсдэл үүрч, бүтээлч ажилд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
7 сарын 20
Сэтгэл хөдлөл, эрх мэдлийн асуудлыг тэнцвэржүүлэх хэрэгтэй үе.
7 сарын 21
Шинэ санаа, гэнэтийн боломжууд гарч ирнэ.
7 сарын 29
Хамгийн ихээр гэрэлтсэн, итгэл дүүрэн, азтай өдөр.
8 сарын 15
Үг хүчтэй, санаа итгэлтэй байх болно. нөлөө үзүүлж чадах өдөр.
12 сарын 6
Санаа хурдан гарч, бусдыг урамшуулж чадна.
12 сарын 12
Өнгөрч буй оны эрсдэлийг эргэн дүгнэх, зөв алхам хийх боломж гаргах үе. Олон зүйл ухаарч, шинийг сурч чадах болно.
Дүгнэлт
2026 он том алхам, том сургамжийн жил. Бархасбадь таны амьдралд өргөжин дэвших боломж авчрах ч, ямар эрсдэл гаргавал үнэхээр ач холбогдолтой байх вэ гэдгийг сонгох нь хамгийн чухал. Алдаа гаргах нь байж болох л зүйл. Энэ жил алдаатайгаа нөхөрлөж сурах үе. Зуны улирал шинэ санаа, том алхам хийхэд хамгийн тохиромжтой. Өсөлт гэдэг нь хэр хол явах биш, харин таны амьдралд үнэ цэнтэй алхмуудыг хийхэд оршино.
МАТРЫН ОРД – 2026 ОНЫ ЗУРХАЙ
2026 он ирээдүйг байнга санаж бодож явахыг шаардана. Суурь гэдэг зүйлд бусад хүн тийм ч том ач холбогдол өгөхгүй байж магадгүй. Харин Матрын хувьд аливаа бүтэц бат бөх байх эсэх нь яг л тэр сууринаас шалтгаалдгийг чи маш сайн мэднэ. Тиймээс чамд удаан, тууштай хөдөлмөрөөс зугтах бодол огт байхгүй. Амьдрал заавал гял цал байх албагүй. Харин бат бөх, сэтгэл хангалуун байхын тулд чи хөдөлмөрлөж чадна. 2026 онд чи яг үүнийг хийхэд бэлэн байна.

Таны 2026 оны мантра
“Оргилд хүрэхэд хэрэгтэй хугацаа гэж бий. Би өөрийгөө яаруулахгүй.”
2026 онд Санчир гараг чамаас гоё харагдаж буй мэт боловч хоосон ялалтад татагдахгүй байхыг шаардана. Түр зуурын алга ташилтаас илүүтэй, удаан үргэлжлэх амжилт чамд илүү сэтгэл ханамж өгнө. Хожим эргэж харахад бахархахуйц зам байх ёстой.
Санчир: Таны удирдагч гараг
2026 онд Санчир томоохон шилжилт хийнэ. Өнгөрсөн жил Хонины ордод орж, дараа нь ухрах явцдаа Загасны ордонд хэсэг хугацаанд байсан. Харин 2-р сарын 13-нд Санчир дахин Хонинд орж, удаан хугацаагаар чиний 4-р ордон буюу суурь, аюулгүй байдал, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал дээр анхаарлаа төвлөрүүлнэ.
Энэ үе бол гаднаас харагдах амжилтаас илүүтэй дотоод сууриа тогтвортой болгох цаг.
1 сарын 20: Шинэлэг, практик ахиц дэмжигдэнэ.
2 сарын 20: Бодит байдал, мөрөөдөл хоёрыг тэнцвэржүүлэх үе.
3 сарын 8: Харилцаа, санхүүгийн асуудалд үүрэг, хариуцлага нэмэгдэнэ.
4 сарын 20: Шийдвэр, гэрээ, харилцаанд анхаарал шаардсан өдөр.
7 сарын 26 – 12 сарын 10: Санчир гарагийн ухрах хөдөлгөөн
Та өмнөх амлалт, суурь үйлдлүүд, хязгаарлалтыг эргэн дүгнэж, хаана уян хатан байх, хаана бат бөх байхаа шийд. Энэ нь алдаа хайх биш, зөвхөн өөрийнхөө дотоод байдлыг үнэлэх боломж юм.
12 сарын 10: Жилийн төгсгөлд тогтвортой, ойлгомжтой алхам хийхэд тусална.
2026 оны Матрын ордны 10 чухал өдөр
1 сарын 6:
Та өөрийн эрхгүй дулаан, сэтгэл татам болдог үе. Холбоо, авьяас чадвараа харуулахад тохиромжтой.
1 сарын 7:
Хүсэл, эрмэлзэл, бүтээлч хамтын ажиллагаанд тохиромжтой. Аливаа үйлдэлдээ болгоомжтой байх хэрэгтэй.
2 сарын 13:
Суурь шаардлагууд болох гэр бүл, сэтгэл зүйн үндсийг тодорхойлох.
2 сарын 20:
Мөрөөдлийг бодит байдалтай уялдуулах чухал мөч.
3 сарын 8:
Урт хугацааны үүрэг, харилцаанд анхаарал хандуулах үе.
3 сарын 25:
Хариуцлага, хязгаарлалтууд гол болж ирнэ. Өөрийн хийж буй үйлдлүүдээ анхаарах хэрэгтэй.
3 сарын 28:
Хувь хүний хүч, амлалт хоорондоо нийцэх үе. Хүчтэй мэдрэмж авах болно.
4 сарын 20:
Бодолтой, анхааралтай байж, харилцаандаа ихээхэн анхаарах үе.
7 сарын 26 – 12 сарын 10: Санчирын урвуу хөдөлгөөн
Бүх голлох зүйлсээ эргэн дүгнэж, уян хатан байдал, бат бөх байдлыг дахин анзаарах, болгоомжтой төлөвлөх үе.
12 сарын 25:
Зорилго, төлөвлөгөөг тодорхойлох, үгэндээ үнэнч байх өдөр.
Дүгнэлт
Матарын хувьд 2026 он нам гүм, тогтвортой жил болох ч, Санчир таныг амьдралын суурь болох гол зүйлсээ бэхжүүлэх, амлалт шалгах, тэвчээртэй байхад сургана. Зуны төгсгөлд хуучин бүтэц, зуршилтайгаа дахин нүүр тулах үе гарч ирнэ. 12-р сар шууд хөдөлгөөн, шийдвэр гаргах, ирэх онд бэлэн байх цаг үе. 2026 онд бүтээсэн бүх зүйл урт хугацаанд бат бөх байх үндсэн зорилготой гэдгийг санаарай. Өөрийнг хүчийг нөөж, зөв шийдвэр, хариуцлагаа ихээхэн ухамсарлаарай.
ХУМХЫН ОРД – 2026 ОНЫ ЗУРХАЙ
2026 онд өөрчлөлт зайлшгүй бөгөөд ихэнх нь таны бодол, харилцаа, өөрийгөө илэрхийлэх чадвартай холбоотой. Тэнгэрийн ван Ихрийн ордонд шилжиж, Дэлхийн ван гараг таны ордонд нөлөөлснөөр тасралтгүй саад бэрхшээл, өөрчлөлт хоёрын дунд өөрийн гэсэн өвөрмөц Хумхын арга барилаар таныг ирээдүйд чиглүүлэх болно.

Таны 2026 оны мантра
"Жинхэнэ шинэчлэл бол миний хамгийн том эсэргүүцэл юм."
Энэ жил та хуучин зохиомжуудаа хаяж, бүхнийг өөрийнхөө дүрмээр бичихийг шаардана. Тэнгэрийн ван таны ордны удирдагч, Дэлхийн ван таны урт хугацааны өөрчлөлтийн хамт зохицон ажиллаж байна. Өөрчлөлт нам гүмхэн орохгүй бөгөөд орчинд хүчтэй нөлөөлөх тул та өөрийгөө бэлдээрэй. Хамгийн гол нь таны алхмууд жинхэнэ өөрийг тань илэрхийлэх, зөвхөн гайхшруулж, эсвэл шуугиан үүсгэх зорилготой биш байх нь чухал.
Тэнгэрийн ван: Танай удирдагч орд
Анхаарлыг материаллаг аюулгүй байдлаас оюун санааны эрх чөлөө рүү шилжүүлэх үе ирлээ. Бодол, харилцаа, дотор тань орших бяцхан хүүхэдтэй холбоотой хувьсгал өөрчлөлтүүд авчирна.
1 сарын 17-23: Энерги маш хүчтэй, шинэлэг санаа, бие даасан байдал, харилцаа бүгд идэвхжинэ. Өөрийн өвөрмөц талдаа найдаж, төсөөлөл, бүтээлч санаагаа хуваалцаарай.
1 сарын 19: Харилцаа, хүсэл сорилтод орж, гүн мэдрэмж, үнэнч байдал шаардлагатай болно. Эрх мэдлийн мөргөлдөөн, хэт хяналтыг бүү бий болго.
2026 оны Матрын ордны 10 чухал өдөр
1 сарын 22: Оюун ухаан эрчимжиж, далд үнэн, хүчирхэг мэдээлэл илэрнэ. Судалгаа хийх, үнэнч, зөв тайлбарлах, бусдыг дарамтлахгүй байх нь чухал.
1 сарын 23: Өөрийгөө шинэчилж, хуучин зүйлсээс салж, жинхэнэ хувилбартаа шилжих. Хяналтанд бүү баригд, өөрчлөлтийг бүх сэтгэлээрээ хүлээн ав.
1 сарын 27: Эрч хүч, зориг, шийдэмгий байдал өндөр. Бусдыг дарж болохгүй. Стратеги, зөв төлөвлөгөө чухал.
5 сарын 6 – 10 сарын 15: Дотоод өөрийгөө шалгах, далд хүч, дотоод сэтгэлээ үнэнээр нь үнэлэх цаг. Хуучин зуршлаа хаяж, дотоод хүчээ бэхжүүл.
5 сарын 22: Жинхэнэ өөрчлөлтөд орж, “Reset” товчлуур дээр дарах цаг.
7 сарын 4: Гэнэтийн сорилт, бие даасан байдал шаардсан ажил.
7 сарын 18: Шинэ санаа бодлыг бодит өөрчлөлтөд хувиргах.
8 сарын 28: Хуучин дүрэм, дарлалд орох, соригдох үе бөгөөд уян хатан байдал чухал.
9 сарын 10: 2027 оны 2 сарын 8 хүртэл эрх чөлөө, хувьсгал, шинэчлэлийг дотооддоо эргэн дүгнэх үе. Дотоод хувьсгалд анхаар, хэт хурдан өөрчлөлт бүү хий.
11 сарын 29: Урт хугацааны чөлөөлөлт, тогтвортой өөрчлөлт.
Дүгнэлт
2026 он Хумхын хувьд хүчирхэг өөрчлөлт, хувийн шинэчлэлийн жил болно.
Эхний хагас жил гэнэтийн өөрчлөлт, ухаарал, шинэ санаа, үлдсэн хагаст ухрах хөдөлгөөн таны дотоод өөрчлөлтийг нарийн авч үзэх боломж олгоно. Ямар ч бэрхшээл, будлиан зорилготой байдаг. Жинхэнэ өөрийгөө илэрхийлэхэд тус болохоор энэ бүхэн болж байгаа билээ. Өөрийгөө авьяаслаг байдлаар илэрхийл. Дотоод өөрчлөлтөөс эхлээд, гаднадаа өөрчлөлт гаргах. Сэтгэл хөдлөл, эрч хүчээ зөв удирдаж, хэтэрхий хурдан шийдэлд бүү автаарай.
ЗАГАСНЫ ОРД – 2026 ОНЫ ЗУРХАЙ
2026 онд та бодит байдал ба сэтгэл санааны уран сэтгэмжийг тэнцвэржүүлэх шаардлагатай. Таны ордны удирдагч Далайн ван гараг мөрөөдөл ба бодит амьдралыг холбох үүрэгтэй болно. Энэ жил таны мөрөөдөл ирээдүйн амжилтанд хүргэх төсөөллөөс илүүтэй бодит төлөвлөгөө рүү шилжих алхам болно.

Таны 2026 оны мантра
"Би зөн совингоороо замыг гэрэлтүүлж, хөл доорх газраа үргэлж анхаарах болно."
Далайн ван таны ордны удирдагч бөгөөд энэ жил таны мөрөөдөл ба бодит байдлын харилцааг шинэчлэх болно. Уран сэтгэмжид найдаж, мөрөөдлийг газартай холбох чадварыг хөгжүүлэх жил.
Далайн ван: Таныг удирдагч гараг
1 сарын 26: Хуучин зүйлсийг дуусгах, шинэ мөрөөдөлд төвлөрөх шилжилт эхэлнэ. Энэхүү хөдөлгөөн нь зөн совин болох үйлдлийг нэгтгэхийг шаардана. Өмнө нь зөвхөн мэдрэмж дээр тулгуурласан бол одоо мөрөөдлийг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй.
2 сарын 20: Зарим мөрөөдөл бодит байдалд тэсвэрлэж чадахгүй ч, тэссэн мөрөөдөл тань харин үнэхээр үнэ цэнтэй байх болно.
3-4 сар: Бүтээлч байдал, хайр, сүнслэг байдал, уран сэтгэмж нэмэгдэнэ.
7 сарын 7 – 12 сарын 12: Далайн ван ухрах хөдөлгөөн
Дотоод руугаа эргэж, сэтгэл санаа, уран бүтээл, сүнслэг эргэцүүлэл хийх цаг. Илүү нарийн төлөвлөгөө, аливаа будлиан, дүрэмд анхаарал тавих, шийдэх үе.
7 сарын 25 & 9 сарын 15: Дотоод өөрчлөлт, жинхэнэ өсөлтөд төвлөрч, амжилт гаргах боломж. Бага алхам, тогтмол шийдэл гаргах нь ихэнхдээ том үйлдлээс илүү хүчтэй нөлөө үзүүлдэг.
2026 оны хамгийн чухал 10 үйл явдал
1 сарын 26:
Өөрчлөлт, шинэ мөрөөдөл, шинэлэг эхлэл.
2 сарын 6-18:
Харилцаа, бүтээлч байдал, зөөлөн сэтгэлийн энерги. Хэтэрхий олон амлалт, гэрээ хийхээс зайлсхий.
2 сарын 26 – 3 сарын 20:
Зөн совин нэмэгдэнэ, нарийн мэдээлэл алдагдах магадлалтай. Дотоод тэмдэглэл, бясалгал, бүтээлч эргэцүүлэл дээр анхаар.
2 сарын 28:
Үгсийн гоо сайхан, уран бүтээл, хайраар дүүрэн байна. Үнэнч, зөөлөн харилцааг гол болгож, анхаараарай. Мөн холбоо тасарсан хүмүүстэй ойртож, уулзах цагаа ихэсгээрэй.
3 сарын 22:
Мөрөөдөл, үнэт зүйлс, өөрийгөө илэрхийлэх боломж.
4 сарын 13:
Эрч хүч болон мөрөөдөл нийлэн хүчирхэг үйлдэл хийгдэнэ. Зөв, төлөвлөсөн алхам хамгийн чухал
4 сарын 16:
Зөн совин нэмэгдэнэ, ойлголцол үгүй болох, сөргөлдөх магадлалтай тул болгоомжтой байх. Томоохон шийдвэрээ хойшлуулах хэрэгтэй.
7 сарын 7 – 12 сарын 12:
Дотоод руугаа анхаарч, бодит зүйлд төвлөрөх хэрэгтэй.
7 сарын 25:
Дотоод өөрчлөлтөөс бодит өсөлт гарч ирнэ. Үүнийг бүгд анзаарч чадна.
9 сарын 15:
Жижиг алхам нь том өөрчлөлтөд хүргэх хүчтэй. Тиймээс бага гэлтгүй зөв шийдвэр, үйлдлүүд гаргаарай.
Дүгнэлт
2026 он таныг зөн совин, уран сэтгэмж, бодит байдал гэсэн гурван гол түлхүүрээр хөтөлнө. Эхний хагас жил шинэ эхлэл, уран бүтээл, сүнслэг нээлтээр дүүрэн байна. Намар Далайн вангийн ухрах хөдөлгөөн таныг дотоод өөрчлөлтөд анхаарал тавихад чиглүүлнэ. Оны эцэст мөрөөдөл илүү бодит төлөвлөгөө болж, шинэ амжилтад бэлтгэнэ. Зөн совиндоо найдаж алх, мөрөөдөлөө бодит амьдралд шилжүүлэх алхам хийж, дотоод болон гадаад өөрчлөлтийг зохицуулах зөв хуваарийг бий болгоорой.
