UBLife Logo
Newsfeed

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Өв соёл, спорт, аялал

Ub.life
Ub.life
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Өв соёл, спорт, аялал

2026 оны эхний долоо хоногт Улаанбаатар хотод болох эвент ховор байгаа ч үндэсний урлаг, спорт болон байгалийн аяллыг сонирхогчдод зориулсан цөөн хэдэн эвент зохион байгуулагдах талаарх мэдээллийг уншигчдадаа зориулан бэлтгэлээ.


"NOMADIC LEGEND" Ардын Урлаг, Өв Соёлын тоглолт

Уг тоглолт нь үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтах бөгөөд ардын хөгжмийн хамтлаг, ардын бүжиг, бие биелэгээ, хөөмий магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт гээд ардын урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт юм. Бага насны хүүхэд, гадаадаас Монголд аялаж буй Монгол үндэсний урлаг соёлыг сонирхож буй хүмүүст хамгийн тохиромжтой сонголт байж болох юм.

Хэзээ:  2026.01.07 17:00 цаг

Хаана: Төмөр замын чуулга "ГАН ЗАМ" палас

 МСБХ-ны "Үндэсний Дээд Лиг" 2025-2026

Өдөр ирэх тусам үзэгчдийн тоо нь нэмэгдэж буй "Үндэсний Дээд Лиг"-ийн энэ долоо хоногийн улирлын болон эмэгтэй хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна. Нийт дөрвөн өдөр арван хоёр тоглолт зохион байгуулагдахаар төлөвлөгдөжээ.

Хэзээ:  2026.01.06 - 01.11

Хаана: M bank arena

 2026 оны анхны аялал “Асралт хайрхны аялал”

Хан хэнтийн уулсын хамгийн өндөр оргил далайн түвшнээс дээш 2799 метр өндөрт орших “Асралт” хайрхан ууланд авирахаар аялал бэлтгэсэн байна. Амралтын өдрөө богинохон ч гэсэн адал явдалаар дүүрэн өнгөрүүлэх боломж ба өөрийн бэлтгэлээ сайн базаагаарай.

Хэзээ:  2026.01.09 - 01.10 23:00 цагаас

Хаана: Дүнжингарав худалдааны төвийн зогсоол

 “Талх-Чихэрийн хэвийн боовны” баяр барилдаан

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд энэ оны эхний хүчит бөхийн барилдаан зохион байгуулагдах гэж байна. Уг баярт аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан болох юм байна.

Хэзээ: 2026.01.10 11:00 цагт

Хаана: Монгол бөхийн өргөө

“RecOn” хамтлаг Hard Rock-ийн тайзнаа

Найз нөхөдтэйгөө амьд хөгжим, мартагдашгүй уур амьсгалыг мэдрэхийг хүсвэл та Hard Rock-ийг зориорой.

Хэзээ: 2026.01.09 21:30 цагаас

Хаана: Hard Rock café Ulaanbaatar

Бэлтгэсэн: Б.Эрдэнэням

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.