“Гэрэг” сэтгүүл дэлхийн шилдэг хэвлэл Нью-Йорк Таймстай хамтран гаргадаг “Turning Points” шинэ дугаарт орсон ярилцлагыг хүргэж байна.
Монгол Улсын хүүхэд хамгаалал, гэр бүлийн хөгжлийн бодлогод нэгэн эргэлтийн цэг тохиож байна. УИХ-ын гишүүн байхдаа салбарынхаа алдаа дутагдлыг хатуухан шүүмжилдэг байсан Б.Баярсайхан Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар томилогдон өөрийн санаачилсан хуулиудын хэрэгжилтийг хангах хариуцлагатай үүргийг хүлээжээ. Түүний удирдлага дор тус байгууллага зөвхөн хамгаалалт бус, харин монгол хүнийг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх урт хугацааны стратегийг хэрэгжүүлж эхлээд байна.
-Таны карьер бодлого тодорхойлохоос хэрэгжүүлэх хүртэлх сонирхолтой замналаар өрнөж байна. Анх энэ ажлыг хүлээж авахдаа ямар зорилт, ямар чиглэлийг хамгийн түрүүнд тодорхойлж байсан бэ. Судалгаа, тоо баримтууд юу хэлж байв?
-Энэ ажлын саналыг Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, салбарын сайд нар тавьсан. Надад итгэсэн гол шалтгаан нь хүүхдийн эрх, хөгжлийн төлөө олон жил ярьж, хүүхдийн эрх, хамгаалал, хүний хөгжлийн чиглэлээр Бидэнд тоо баримт дутаагүй. Харин тоог шийдвэр, үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт рүү хөрвүүлэх систем сул байна. олон асуудлыг хөндөж, холбогдох хууль, баримт бичгүүдийг санаачлан батлуулсантай холбоотой болов уу. Түүнээс өмнө ч БСШУСЯ, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн салбарт байхдаа ч энэ төрлийн асуудлуудыг хөндөн ажилладаг байв. Тиймээс энэ ажлыг замналын минь үргэлжлэл төдийгүй УИХ-д байхдаа батлуулсан хуулийн заалтуудаа гардан хэрэгжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах түүхэн боломж гэж хүлээж авсан. Энэ ажлыг авахдаа хууль батлах, бодлого ярилцах түвшнээс бодит хэрэгжилтийн түвшинд очиж ажиллах шаардлага бий болсныг ойлгосон. Холбогдох бодлого журмууд бодит амьдрал дээр хэрхэн бууж байгааг системтэй харах боломж өмнө нь тийм ч их байгаагүй. Анхны судалгаа, тайлангууд нэг л зүйлийг маш тод харуулсан. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна гэдэг бол ганц салбарын асуудал биш, нийгмийн суурь тогтолцооны дохиолол юм. Мөн жил бүр 35 мянга орчим хүүхэд гэртээ гэмтэж бэртэх, хүчирхийлэлд өртөх, амь нас эрсдэх өндөр эрсдэлтэй нөхцөлд байгааг харуулсан тоо баримт бол “хамгаалал” гэсэн ойлголтыг дахин тодорхойлох шаардлагатайг илтгэж байв. Тиймээс би эхнээсээ хүүхэд хамгааллыг зөвхөн зөрчил, гэмт хэргийн дараах хариу арга хэмжээ гэж харахгүй, харин хүний хөгжлийн бодлогын салшгүй хэсэг болгох ёстой гэж үзсэн. Хүүхэд гэдэг ганц статус биш. Хэл, соёл, хоол тэжээл, эрүүл мэнд, сэтгэл зүй, зан чанар, боловсрол, орчны нийлбэр. Энэ бүхнийг хамтад нь харж чадсан цагт л бодит хамгаалал бий болно.
-Энэ хугацаанд хийж бүтээсэн онцлох ажлууд, хүрсэн үр дүн гэвэл та юу юуг нэрлэх вэ?
-Онцлох нэг ажил бол хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүүхдийн үндэсний чуулганыг зохион байгуулсан. Ингэхдээ бид түүхэн баяр ёслол гэхээс илүүтэй 100 жилийн хугацаанд хүүхдийн төлөө юуг бий болгож, юуг алдсан бэ гэдгээ бодитоор эргэцүүлэх боломж гэж харсан. Энэ үеэрх хэлэлцүүлгээр бид нэг чухал ойлголт дээр санал нэгдсэн. Хүүхдийн хөгжлийг бодлогын төвд тавих, түүний хамгийн үр дүнтэй суваг нь зуслангийн хөгжил юм гэдэгт Ерөнхий сайд болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл тодорхой байр суурь илэрхийлсэн. Монгол Улс 0–18 насны 1.3 сая хүүхэдтэй, үүнээс 6–18 насны ойролцоогоор 1 сая хүүхэд зусланд хамрагдах насанд хүрсэн боловч өнөөдөр ердөө 11.6 хувь нь л зусланд амарч байна. Үлдсэн 88 хувь нь үнэ өртөг, хүртээмжийн шалтгаанаар энэ зөвхөн хамгаалал бус хөгжилд анхаарах чиглэлийг илүү тодорхой болгосон. Энэ бол бодлогын чухал эргэлт. Учир нь зөвхөн эрсдэлийн араас гүйсээр байвал бид үргэлж хожимдож очно. Харин хүүхдийн хөгжлийн боломжийг өргөн хүрээнд нээж өгвөл эрсдэл өөрөө буурдаг жамтай.
-Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалал гэхээр бараг бүх л яам, төрийн болон олон улсын байгууллагуудтай холбогдох шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Хоорондын уялдаа холбоо, мэдээллийн солилцоо болон дэмжлэг ямар байна вэ?
-Тийм ээ, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалал нь ганц салбарын ажил биш. Уг нь Монгол Улсад энэ уялдааг хангах бүтэц бий. Ерөнхий сайд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлж, уг зөвлөлд салбарын сайд нар, бүх яамдын ТНБД, олон улсын байгууллага, хууль, хяналтын байгууллага, ТББ уудын төлөөлөл оролцсон нийт 49 хүний бүрэлдэхүүн ажиллаж байна. Энэ бүтэц нийслэл, 21 аймаг, 330 сум, баг хүртэл хэрэгжиж, нийтдээ 3740 гишүүний оролцоотой тогтолцоо бүрдсэн. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалтын суурь нь бий, харин бодит хэрэгжилт, бодлогын жин дутмаг байна. УИХ-аар баталж буй хууль, Засгийн газрын бодлого, эдийн засгийн өсөлтийн эцсийн зорилго нь иргэн, ялангуяа хүүхдэд ээлтэй нийгмийг бүрдүүлэх явдал байх ёстой. Төсөв, нөөцийн хуваарилалтыг “ямрыг хаашаа зарцуулах вэ” гэхээс илүүтэй “хүнээ, гэр бүлээ хэрхэн дэмжих вэ” гэдгээс эхлэн харах шаардлагатай. боломжийг хүртэж чаддаггүй. Гэтэл зуслан бол хүүхдийг гар утасны донтолт, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэл, утаа, хотын стрессээс түр ч атугай холдуулж, нийгэмшүүлэх, өөртөө итгэх итгэлийг нь сэргээх чухал орчин юм. Иймээс бүс бүрд “Найрамдал” шиг томоохон, жилийн дөрвөн улирал ажиллах зуслангийн дэд бүтцийг хөгжүүлэх, төрөөс хувьсах зардлын тодорхой хэсгийг дааж, олон хүүхэдтэй өрхүүдийн ачааллыг хөнгөлөх бодлого зайлшгүй хэрэгтэй. 2026 онд Монгол Улсад анхны зуслан байгуулагдсаны 100 жил тохионо. Энэ түүхэн мөчийг ашиглан зуслангийн хөгжлийг төрийн бодлогын түвшинд гаргаж, нэг ч хүүхдийг орхигдуулахгүй байх нь бидний зорилго юм. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн театр, номын сан, зуслан, чөлөөт цагийн орон зай зэрэг олон чухал дэд бүтэц хувьчлал, ашиглалтын өөрчлөлт, анхаарал дутсанаас болж үндсэн зорилгоосоо хазайсан. Энэ нь өнөөдрийн хүүхдийн орчны эрсдэлийн нэг суурь шалтгаан болсон гэдгийг бид нуух ёсгүй. Мөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, Гэвч бодит байдал дээр хүүхэд, гэр бүлийн салбар бодлогын төвд хангалттай анхаарал татахгүй байна. 2016–2019 онд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гэсэн дөрвөн салбарыг хамарч байсан яам 1.8 их наяд төгрөгийн төсөвтэй байсан бол өнөөдөр Боловсролын яам дангаараа 4.8 их наяд төгрөгийн төсөвтэй болсон байна. Үүний зэрэгцээ хүүхэд, гэр бүлийн чиглэлийн төсөв 20 тэрбумаас 17 тэрбум төгрөг болж буурсан нь анхаарлын тэнцвэр алдагдсаныг харуулна. Орон нутагт дунджаар 2000–3000 хүн амтай сум, хороонд ганцхан нийгмийн ажилтан ажиллаж, өргөн хүрээний асуудлыг хариуцдаг. Мөн 2026 оны төсвийн санал авахад боловсрол, эрүүл мэнд, уул уурхай тусгагдсан боловч гэр бүл, хүүхэд гэсэн ангилал байхгүй хэвээр байгаа. Үүний улмаас боловсролд хөрөнгө оруулахыг хүүхдийн асуудлыг бүхэлд нь шийдэж байна гэж эндүүрэх хандлага бий. Өнөөдөр манай байгууллага Монгол Улсын 1.3 сая хүүхэд, 997 мянган өрхийн асуудлыг хариуцан ажиллаж байна. Энэ нь хүүхэд, гэр бүлийн бодлого бол тусдаа салбарын асуудал бус, харин улсын хөгжлийн суурь бодлого байх ёстойг тодорхой харуулж буй.
-Гэр бүлийн тухай хууль одоо ч олны анхаарлын төвд байна. Энэ хуулийн гол онцлог, онцлох заалтууд болоод иргэд юуг ойлгож, мэдээсэй гэж та харж байна вэ?
-Гэр бүлийн тухай хууль ярихаар “Төр айл өрхийн амьдрал руу орж байна” гэсэн болгоомжлол хүмүүсийн дунд их гардаг. Би үүнийг ойлгодог. Гэхдээ энэ хууль бол айлын хаалгыг онгойлгож орж ирэх тухай биш, харин гэр бүл задрах, хүүхэд хохирох тэр эмзэг мөчид хэнийг, яаж хамгаалах вэ гэдгийг л тодорхой болгох тухай юм. Гэр бүл гэдэг бол хүний амьдралын бүх үе шат энд багтдаг цорын ганц орон зай. Гэрлэх, салгах, хүүхдийн тэтгэмж, асран хамгаалалт, өв залгамжлал, хойд эцэг эхийн харилцаа гээд энэ бүх асуудал бодит амьдрал дээр өдөр бүр зөрчил болж гарч байна. Үүнийг хувийн асуудал гээд орхих тусам хамгийн эмзэг нь болох хүүхэд л хохирч үлддэг. Би өөрөө дөрвөн хүүхдийн ээж. Хүүхдүүдтэйгээ ойлголцоно гэдэг надад ч амар биш. Саяхан Төрийн ордонд болсон Хүүхдийн үндсэний чуулган дээр 800 хүүхдийн өмнө “Би ээж хүн ч гэсэн хүүхдүүдтэйгээ заримдаа ойлголцож чаддаггүй” гэж хэлэхэд хүүхдүүд бүгд алга ташсан. Тэр алга ташилт надад нэг зүйлийг ойлгуулсан. Хүүхдүүд биднээс төгс эцэг эх биш, харин сонсдог, суралцдаг томчуудыг л хүсдэг юм байна. Тиймээс гэр бүлийн боловсрол бол хяналт биш, амьдралыг илүү амар болгох хэрэгсэл. Хүн гэрлэж л байгаа бол харилцаа, уучлал, хүүхдийн хөгжлийн талаар сурах ёстой. Гэр бүл амар амгалан байж гэмээнэ хүүхэд аюулгүй өснө. Харин хүүхэд аюулгүй өсвөл нийгэм өөрөө тогтвортой болдог. Энэ л логикоор гэр бүлийн тухай хуульд хандах хэрэгтэй.

-Энэ оны эхнээс сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болжээ. Тэдний ажлын үүрэг, хэрэгцээ шаардлага юу байдаг вэ. Тэд байснаар ямар үр дүнгүүд гарч байна вэ?
-Нийгмийн ажилтны тогтолцоо сүүлийн жилүүдэд тодорхой ахицтай Хүүхдийн сурч хөгжих эрх бол үндсэн эрх. Хичээл саатах нь зөвхөн боловсролын тасалдал биш, харин эрсдэл нэмэгдэх шалтгаан болдог. явж байна. Тоо нь хангалтгүй хэвээр ч сум, хороо бүрд дор хаяж нэг нийгмийн ажилтантай болох 1:1 зарчим хэрэгжиж эхэлсэн нь бодлогын шийдвэр, үйлчилгээ хоёрын хоорондын хамгийн бодит гүүр болж байна. Гэхдээ энэ ахиц дээр тулгуурлаад “Нэг хүн байхад ийм үр дүн гарч байна, хоёр хүн нэмбэл ямар өөрчлөлт гарах вэ” гэдэгт суурилсан тооцоо, шаталсан нэмэгдүүлэлт хийх шаардлагатай. Хамгийн чухал нь тогтвортой байдал. Нийгмийн ажилтан, багш, хуульч зэрэг мэргэжлийн албан тушаалыг орон нутгийн улс төрийн томилгоонд оруулах нь мэргэшсэн хүний нөөцийг тогтоон барихад хамгийн том эрсдэл. Энэ чиглэлийн ажил мэргэжлийн босоо тогтолцоотой, мерит зарчимд суурилсан байх ёстой. Мөн “Нийгмийн ажлын тухай хууль” байхгүйгээс эрх зүйн орчин сул, нэр хүнд, цалин хөлсний ялгаа их, ажлын урсгал өндөр байна. Манай салбарын нийгмийн ажилтны цалин 1,3 сая төгрөгийн түвшинд байгаа нь тогтвортой ажиллуулах боломжийг улам хязгаарлаж байна. Гэвч эдгээр хүмүүс хамгийн алслагдсан баг, өвөлжөө, хаваржаанд хүртэл очиж, эрсдэлийг илрүүлж, хүүхэд хамгааллын хамтарсан багийг хөдөлгөж, бодит амь насыг аварч байна. Өнөөдөр улсын хэмжээнд хүүхдийн эрхийн улсын байцаагч ердөө 34 байгаа нөхцөлд сум, хороонд ажиллаж буй нийгмийн ажилтнуудын чадавх, эрх хэмжээ, хамгаалалтыг бодлогоор нэмэгдүүлэхгүй бол үйлчилгээ газар дээрээ хүрэхгүй. Энэ бол зөөлөн үйлчилгээ биш, улсын аюулгүй байдалтай дүйцэх хэмжээний хамгааллын ажил юм.
- Сүүлийн уулзалтуудаас таны сэтгэлд хамгийн хүчтэй хүрсэн, гэнэтийн атлаа хүүхдүүд өөрсдийн амнаас шууд, илэн далангүй хэлсэн онцлох үг, бодол юу байсан бэ?
-“Биднийг битгий ирээдүй гэж нэрлэ. Бид ирээдүй биш, бид одоо байна. Бид яг одоо амьдарч байна, яг одоо бүтээж байна” гэж хүүхдүүд чуулганаар хэлсэн. Энэ үг их энгийн атлаа маш хүчтэй байсан. Бид өөрсдөө анзааралгүй “Ирээдүйн эзэд”, “Ирээдүйг бүтээгчид” гэдэг үгийг сайн санаагаар хэрэглэдэг ч хүүхдүүдийн хувьд энэ нь яг одоо тэднийг харахгүй, сонсохгүй байгаагийн илэрхийлэл болж сонсогддогийг тэр мөчид ойлгосон. Тэдний амьдрал хэзээ нэгэн цагт эхлэхгүй, аль хэдийн эхэлчихсэн, үр дагавар нь яг одоо мэдрэгдэж байна гэдгийг хүүхэд өөрийнхөөрөө, маш шулуухан хэлсэн нь миний хувьд хамгийн хүчтэй дохио болсон.
-Танай байгууллагын хувьд ирэх оны эргэлтийн цэг юу байх боломжтой вэ. Ирэх жил хийхээр төлөвлөсөн гол ажлууд юу байна вэ?
-Манай байгууллагын хувьд, олон жил ярьсан санаануудаа бодлогын бодит шийдвэр, тогтолцооны өөрчлөлт болгох зорилт тавьж байна. Нэгдүгээрт, зуслангийн хөгжлийг хүүхдийн хөгжлийн бодлогын гол цөм болгоно. Бид хүүхдийг зүгээр нэг агаарт гаргах тухай биш, харин сайн хөтөлбөрөөр дамжуулж авьяас, өөртөө итгэх итгэл, нийгэмших чадварыг нь нээх тухай ярьж байна. Энэ бол өнөөдрийн хүүхдүүдийг бус, маргаашийн эх орноо бэлтгэж буй стратегийн бодлого. Тиймээс зуслангийн хөгжил манай байгууллагын ирэх жилийн хамгийн том ажлын нэг байна. Хоёрдугаарт, Хүүхдийн төлөө фондын санхүүжилтийг огцом нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Ирэх жил бид томоохон арга хэмжээнүүд зохион байгуулж, 100 тэрбум төгрөгийн сан бүрдүүлэхээр зорьж байгаа. Энэ хөрөнгө нь ил тод, зориулалтын дагуу хүүхдийн хөгжлийн томоохон бүтээн байгуулалт, зуслан, шинжлэх ухааны парк зэрэг урт хугацааны үр өгөөжтэй төслүүдэд чиглэнэ. Гуравдугаарт, хамгийн чухал эргэлтийн цэг бол хүүхэд, хүний хөгжлийн асуудлыг зөвхөн хэрэгжүүлэгч агентлагийн түвшинд үлдээхгүй, бодлогын түвшинд гаргах зорилго юм. Хүүхдийн хөгжлийг зам, барилга шиг стратегийн салбар гэж үзэх ёстой. Энэ байр суурийг бид ирэх жил төр засгийн түвшинд тууштайгаар тавьж, бодлогын өөрчлөлт рүү чиглүүлнэ. Товчхондоо, ирэх жил бид “ярих үе”-ээс “өөрчлөх үе”-д шилжихийг зорьж байна. Энэ л манай байгууллагын жинхэнэ эргэлтийн цэг байх болно.
Ярилцсан: Ж.Тэгшжаргал
Гэрэл зургийг: Г.Ананд