UBLife Logo
Дэлхий

Чингис хааны цогцолбор байгуулах асуудал ОХУ-д хагарал дагуулав

Чингис хааны цогцолбор байгуулах асуудал ОХУ-д хагарал дагуулав

ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Агинск дүүрэгт гадаад, дотоодын аялагч, жуулчдыг татан дуудах зорилгоор “Тэмүжин” цогцолбор байгуулахаар болж, зураг төслөө гаргаад байсан. Яагаад гэхээр орон нутгийн судлаачид Чингис хаан Онон голын хөндийд төрсөн тул манай нутагт ч төрсөн байх магадлалтай гэж үзсэн юм. Ингээд хязгаарын засгийн газраас цогцолбор байгуулахад 3,4 тэрбум рубль төсөвлөж, Орос, Монгол, Хятадын жуулчид ирнэ гэж тооцоолжээ.

Гэвч уг төслийг ОХУ-ын дээд дарга нараас зогсоосон байна. Одоо харин нутгийн иргэд орос, буриадаараа талцан, хоёр тал болон маргаж байгаа юм.

ОХУ-ын Төрийн Думын депутат, генерал Андрей Гурулёв “Чингис бол манай баатар биш. Хаант Оросын ч биш, ЗХУ-ын ч баатар биш. Монголд бол үндэсний баатар байж болох юм. Харин манайд түүнд хийх зүйл үгүй. Бидэнд өөрсдийн баатар байгаа” гэж хэлсэн.

Мөн түүхч Виталий Апрелков “Чингис хаан бол оросуудын хувьд булаан эзлэгч байсаар ирсэн. “Монголын нууц товчоо”-нд Агинскийн талаар огт дурдаагүй, түүхэн баталгаа ч байхгүй. Хэрэв цогцолбор байгуулмаар байгаа бол Оросын хилийг Чин гүрэн, Монголын Очир хааны цэргээс хамгаалж байсан Цырен Бадалуев атаманд барих ёстой” гэж үгүйсгэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
the ORDINARY\54.251.192.127
Хэний нутаг дээрээ ямар хүмүүс нь байгааг нэг мэдэрч дээ эргүү Оросууд
ЗОЧИН\13.250.103.184
Хэний нутаг дээр байгаагаа гэнэт ойлгосон байх даа орсууд