Цахим спортын HLTV чансаа шинэчлэгдлээ. Чансааг “Team Vitality” баг 960 оноогоор тэргүүлжээ. Түүний дараа FURIA, Team Falcons багууд жагсаж байна. Манай “The MongolZ” баг чансаа доошилж, 8-д бичигджээ.
HLTV чансаа
1, Team Vitality – 960 оноо
2, FURIA - 807
3, Team Falcons - 608
4, MOUZ - 474
5, FaZe Clan - 374
6, Team Spirit - 347
7, Natus Vincere - 332
8, The MongolZ - 328
9, G2 Esport - 190
10, Aurora Gaming - 153
2026 оны хамгийн ойр болох том тэмцээн бол энэ сарын 22-25-нд болох “BLAST Bounty Winter 2026”. Тэмцээнд 32 баг оролцож, 1.150.000 ам.долларын шагналын төлөө өрсөлдөнө.
