Швейцарт болж байгаа Дэлхийн эдийн засгийн форумын хуралдаанд Канадын Ерөнхий сайд Марк Карни үг хэлэхдээ дэлхийн хуучин хэв маяг дахин хэзээ ч эргэн ирэхгүй болсон гэдгийг тодотголоо.
Карни “Дэлхийн том гүрнүүд эдийн засгийн хориг, татварын бодлогоор айлган бүрдүүлж, хүссэнээ авдаг болжээ. Жижиг, дундаж орнууд хамтдаа байж амьд үлдэх болно. Яагаад гэвэл хэрэв бид ширээний ард байхгүй бол биднийг хоолны цэсэд хийчхэж мэднэ” гэж хэллээ. Тэрээр мөн Гренланд, Дани, НАТО-г дэмжиж байгаагаа илэрхийлж, танхим тэр чигээрээ алга ташин хүлээж авсан юм.
Дональд Трамп эргэн ирснээсээ хойш Канадыг Америкийн 51 дэх муж гэж нэрлэж, эдийн засгийн аргаар эзлэн түрэмгийлнэ гэж сүрдүүлж ирсэн. Хэдий хөрш орон ч Канадын эсрэг хамгийн өндөр татвар оноож байлаа.
Карни “Канад бол эзлэгдэх түгшүүрийг хамгийн анх мэдэрсэн орон. Газар зүйн байрлал, түүхэн холбоо урьд өмнөх шиг аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй. Бид хамтдаа байх ёстой. Канад улс Гренландад цэрэг явуулахад бэлэн байна” гэж хэллээ.
