UBLife Logo
Newsfeed

81 настай эмэгтэй ач хүүгийнхээ эмчилгээнд зориулж стрийминг хийж байна

81 настай эмэгтэй ач хүүгийнхээ эмчилгээнд зориулж стрийминг хийж байна

АНУ-д амьдардаг 81 настай эмээ ач хүүгийнхээ хорт хавдрын эмчилгээний хүнд хэцүү өдрүүдийг хамтдаа даван туулу, санхүүгийн тусламж үзүүлэхийн тулд Minecraft тоглож сурч, стрийм хийж байгаа нь цахим орчинд олны анхаарлыг татаж байна.

Түүний “GrammaCrackers” нэртэй YouTube суваг нь анх 17 настай ач хүү Жакынх нь хорт хавдрын эмчилгээний үеэр, эмнэлэгт өнгөрөөх урт өдрүүдийг илүү хөгжилтэй, эерэг болгох зорилгоор үүсчээ. Одоо тус YouTube хаяг 360 мянга орчим дагагчтай болоод байгаа юм. Жак одоогоор саркома төрлийн хорт хавдартай тэмцэж байгаа бөгөөд эмээ нь түүнтэй цагийг илүү ойр дотно, сонирхолтой байдлаар өнгөрүүлэхийг хүссэнээс гадна чадвал хүүгийнхээ эмчилгээнд мөнгө босгохыг хүссэн байна. Саркома нь яс, булчин, өөх тос, холбогч эдэд үүсдэг ховор төрлийн хорт хавдар юм.

Эмээ ач хүүгийнхээ сонирхдог тоглоомыг ойлгож, хамт тоглохын тулд Minecraft-ийг анх удаа сурч эхэлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Ач хүүгээ хорт хавдраас аврахын тулд чадах бүхнээ хийх гэсэн эмэгтэйн сэтгэл жинхэнэ онлайн коммюнити болон өргөжиж, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс түүний видеонуудыг үзэж, хуваалцаж, санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэлсэн байна.

Үзэгчид хандив өргөж, видеонуудыг түгээснээр ач хүүгийнх нь эмчилгээний зардалд зориулан хэдэн арван мянган ам.доллар цугларч, нийтдээ 50,000 ам.долларыг босгож чаджээ. Энэ нь гэр бүлд нь бодитой тусламж үзүүлсэн жишээ болсон төдийгүй олон хүнд итгэл найдвар өгсөн үйл явдал болж байна.

“Хүмүүс зөвхөн Minecraft үзэхийн төлөө над руу хандаагүй. Тэд миний төлөө, манай гэр бүлийн төлөө нэгдэж байна” хэмээн эмэгтэй талархал илэрхийлж, тэднийг зөвхөн тоглоом биш, хүний халуун сэтгэл, холбоо харилцаа нэгтгэж чадсан гэдгийг онцолжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.