UBLife Logo
Newsfeed

Өөрийгөө хөгжүүлж, сайжруулахад хос тань хойш татаж буйг илтгэх 6 шинж

Өөрийгөө хөгжүүлж, сайжруулахад хос тань хойш татаж буйг илтгэх 6 шинж

Ямар ч харилцаа таны хамгийн том мөрөөдөл, зорилгыг хязгаарлах ёсгүй. Та амьдралдаа урагшлах, өсөж хөгжих боломжийг тань дэмждэг хүнтэй хамт байх учиртай. Жинхэнэ хос, үнэнч хамтрагч таныг нэг газарт “тогтоож” үлдээх бус, харин зорилгод тань нэг алхам ойртуулдаг. Харин эсрэгээрээ, дараах шинжүүд илэрч байвал тухайн харилцаа таныг өөрийн хамгийн сайн хувилбар болоход саад болж байгаагийн дохио байж магадгүй.


1. Ажил, зорилгодоо цаг зарцуулахад тань гэм буруутай мэт мэдрэмж төрүүлдэг

Мэдээж харилцаанд хамтдаа өнгөрүүлэх цаг чухал. Гэхдээ хамтрагч тань таны бүх сул цагийг өөртөө зориулахыг шаардах ёсгүй. Танд харилцаанаас гадна сонирхол, хобби, хүсэл мөрөөдөл байж болно. Амьдралын баяр баясгалан зөвхөн нэг хүнээр хязгаарлагдах ёсгүй. Мөрөөдлийнхөө төлөө ганцаараа төвлөрөх хэрэгтэй үед нөгөө хүн тань ойлгож, дэмжих учиртай. Харин тийм үед тань буруутгаж, сэтгэлзүйн дарамт үзүүлдэг бол энэ нь эрүүл харилцаа биш.

2. Таны амжилтад атаархаж, таагүй ханддаг

Хосууд бол нэг баг гэсэн үг. Нэг нь амжилтад хүрэхэд нөгөө нь баярлах ёстой. Харин таны амжилтыг өрсөлдөөн мэт хүлээн авч, атаархал цухалзуулж байвал асуудал байна. Хэрэв түнш тань өөрөөсөө илүү амжилттай хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй бол харилцаанд бэлэн биш гэсэн үг. Та амжилтаа нуух, багасгах, эсвэл түүний сэтгэлийг бодож өөрийгөө хязгаарлах ёсгүй.

3. Таны мөрөөдлийг дэмжихийн оронд унтраадаг

Эрүүл харилцаанд хос тань өөртөө эргэлзэх үед тань урам өгч, зоригжуулж, “чи чадна” гэж хэлдэг. Харин таны мөрөөдлийг бодит бус, утгагүй гэж үзэн буруутгаж, бууж өгөхийг ятгадаг бол энэ нь танд тусалж буй хэрэг огт биш. Тэд таныг нисэхэд дэм болохын оронд далавчийг чинь тайрч байна аа л гэсэн үг.

4. Таны амжилтыг өчүүхэн мэт үзэж, үнэ цэнийг нь унагаадаг

Таны хамгийн анхны баяр хүргэх хүн тэр байх ёстой. Тэд таны хөдөлмөр, хичээл зүтгэлийг ойлгож, хамтдаа тэмдэглэх учиртай. Харин таны амжилтыг “онц биш”, “юу ч биш” мэтээр хандах, эсвэл шоолж, дорд үзэж байвал энэ нь хүндлэл дутсаны илрэл. Та өөрийгөө, мэргэжлээ, хийж буй ажлаа хүндэтгэдэг хүнтэй хамт байх хэрэгтэй шүү.

5. Өөрийн чадварт эргэлзэхэд хүргэдэг

Хамтрагч тань мөрөөдөлдөө хүрч чадна гэдэгт итгүүлдэг байвал тэр эрүүл харилцаа. Харин эсрэгээрээ таныг байнга эргэлзэхэд хүргэж, “чи чадахгүй” гэх дохио өгч байвал энэ нь таны дотоод итгэлийг аажмаар эвддэг. Хайр хүнийг өөртөө итгэлтэй болгодог зүйл байх ёстой, харин өөрийгөө үгүйсгэх шалтгаан биш.

6. Мөрөөдөл болон харилцааны аль нэгийг сонгохыг шаардах

Итгэхэд бэрх байж магадгүй ч та хоёуланг нь авч чадна гээд бод доо. Гол нь нэгнээ дэмжиж л чадвал аль аль нь амжилттай, бас нэгэндээ хайртай, ойрхон байх боломжтой. Та хайртай ажил, хайртай хүн хоёрынхоо аль нэгийг золиослох албагүй. Хэрэв хамтрагч тань таныг ийм сонголтын өмнө тавьж байвал тэр хүн танд тохирох хүн биш байх магадлалтай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.