“Иван Ярыгины Цом” тэмцээн энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 1 хүртэл Красноярск хотод явагдах юм. Энэ жил 37 дахь удаагаа явагдах бөгөөд анхны тэмцээн нь 1990 онд Абаканд болж байжээ. Харин дараа жил нь Ярыгины төрсөн нутаг Красноярскт бүр мөсөн шилжсэн түүхтэй. Олимпын 3 удаагийн аварга Бувайсар Сайтиев 6 удаа тус тэмцээнд түрүүлсэн нь рекорд амжилт. Завур Угуев, Давид Мусульбес, Курамагомед Курамагомедов, Махач Муртазалиев нар 5, Заурбек Сидаков, Жамал Отарсултанов, Ирбек Фарниев, Ильяс Бекбулатов, Ахмед Гажимагомедов, Анзор Уришев, Исраил Касумо, Магомед Курбанов нар 4 удаа түрүүлж байжээ.
Энэ жилийн тэмцээнд ОХУ-аас гадна Азербайжан, Беларусь, Болгарии, Гүрж, Египет, Энэтхэг, Казахстан, Хятад, БНАСАУ, Куба, Кыргызстан, Монгол, Хойд Македон, Тажикистан, Туркменистан, Турк, Узбекистан, Өмнөд Солонгос, Бразилын баг тамирчид оролцоно.
Сонирхолтой нь хоёр Солонгосын тамирчид халз барилдах магадлал тун өндөр. Хойд Солонгосын багийг 1992, 1996 оны олимпын аварга Ким Ил удирдаж байгаа. Шигшээ баг нь оролцоно. Харин Өмнөд Солонгосыг “Сувон” баг төлөөлөх бөгөөд дасгалжуулагч И Хэн У өөрөө барилдах юм.
“Иван Ярыгины Цом” тэмцээний хуваарь
1-р сарын 29, Пүрэв
12:00. Урьдчилсан барилдаан: эрэгтэй – 57, 61, 70 кг; эмэгтэй – 50, 55, 59, 65 кг.
18:00. Хагас шигшээ: эрэгтэй – 57, 61, 70 кг; эмэгтэй – 50, 55, 59, 65 кг.
1-р сарын 30, Баасан
12:00. Дагах барилдаан: эрэгтэй – 57, 61, 70 кг; эмэгтэй – 50, 55, 59, 65 кг.
Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан: эрэгтэй – 65, 79, 125 кг; эмэгтэй – 53, 57 кг.
18:30. Нээлтийн ёслол.
19:15. Медалийн барилдаан: эрэгтэй – 57, 61, 70 кг; эмэгтэй – 50, 55, 59, 65 кг.
1-р сарын 31, Бямба
12:00. Дагах барилдаан: эрэгтэй – 65, 79, 125 кг; эмэгтэй – 53, 57 кг.
Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан: эрэгтэй – 74, 86, 92, 97 кг; эмэгтэй – 62, 68, 72, 76 кг.
19:00. Медалийн барилдаан: эрэгтэй – 65, 79, 125 кг; эмэгтэй – 53, 57 кг.
2-р сарын 1, Ням
12:00. Дагах барилдаан: эрэгтэй – 74, 86, 92, 97 кг; эмэгтэй – 62, 68, 72, 76 кг.
14:00. Медалийн барилдаан: эрэгтэй – 74, 86, 92, 97 кг; эмэгтэй – 62, 68, 72, 76 кг.
21:00. Медаль гардуулах ёслол
