UBLife Logo
Дэлхий

Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов

Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов

Өнөөдөр Японы Нара хотын шүүхээс 2022 онд Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудан хөнөөсөн хэрэгтэн Тэцүя Ямагамид бүх насаар нь хорих ял оноолоо. 45 настай Тэцүя Мүүний шашинтай холбоотой тул Абэгийн амь насанд халдсан гэж мэдүүлж байсан юм.

Прокурорын газраас тус хэргийг “Дайны дараах Японд гарч байгаагүй балмад гэмт хэрэг” гэж нэрлээд нийгэмд маш их хор уршиг тарьсан тул бүх насаар нь хорих ял оноохыг шаардсан. Харин өмгөөлөгч нар Тэцүяг “Хортой шашны хохирогч” гэж нэрлээд цаашид засрах боломж байгааг харгалзан, 20 жилийн ял ногдуулахыг хүсэж байсан юм.  

Шүүх хуралд орохоор 700 гаруй хүн дугаарлан зогсож, Шүүхээс сугалаа явуулж, 31 хүнийг танхимд оруулжээ.

Хэргийг сануулахад 2022 оны долоодугаар сарын 8-нд Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотод сонгуулийн ажилд оролцож байсан. Түүнийг үг хэлж байхад Тэцуя Ямагами гар хийцийн буугаар хоёр удаа буудсан. Абэ хүзүү, цээжиндаа шархдан, эмнэлэгт хүргэгдсэн ч цус алдсаны улмаас нас барсан юм. Тэцүяг газар дээр нь баривчилж, мэдүүлэг авахад “Ээж нь Мүүний шашны сүмд элсэж, хамаг хөрөнгөө барсан. Үүнээс болж ах амиа хорлож, гэр нь хоосорсон. Ерөнхий сайд асан Шинзо Абэ энэ сүмд хандив өргөж байсныг мэдээд алахаар шийдсэн” гэж хэлж байлаа.   

Шинзо Абэ Мүүний шашны сүмийн дагагч байгаагүй ч зарим арга хэмжээнд нь оролцдог байсан. Энэ хэргийн дараа Токио хотын шүүхээс шүтэн бишрэгчдээсээ хууль бусаар өргөл барьц авсан хэргээр Мүүний шашны сүмийн үйл ажиллагааг хориглосон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.