Буриадад сүүлийн үед маш хүйтэрч, -38 хэмд хүрээд байгаа. Тиймээс Засгийн газраас сурагчдыг маргаашаас буюу 21-нээс цахимаар хичээллэх шийдвэр гаргалаа. Өмнө нь ийм шийдвэрийг өглөө нь гаргадаг байсан бол одоо нэг өдрийн өмнө зарладаг болжээ.
2024 онд гаргасан шинэ дүрмээр Буриадад гадаа -35 хэм бол 1-5 дугаар анги, -36 хэм хүрвэл 1-6, -37 хэмд 1-8, харин -38 хэм хүйтрэхэд бүх анги зайнаас хичээллэдэг болсон билээ.
Хэрэв албан ёсны зарлал, мэдэгдэл байхгүй бол хэт хүйтэнд хүүхдээ сургуульд явуулах эсэхээ эцэг эх шийднэ. Гол нь сургууль, багшид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдсэн тохиолдолд хичээл тасалсан гэж үздэггүй байна.
