БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас “2025 оны БНСУ-ын үндэсний дүр төрх” судалгаагаа танилцууллаа. Судалгааг 2025 оны аравдугаар сарын 1-31-нд Филиппин, Япон, Хятад, Тайланд, Индонез, Энэтхэг, Малайз, Вьетнам, Турк, Казахстан, Австрали, АНУ, Мексик, Бразил, Аргентин, Их Британи, Франц, Герман, ОХУ, Итали, Швед, Испани, АНЭУ, Египет, ӨАБНУ гэсэн дэлхийн 25 оронд явуулжээ. Нийт 12500 хүн оролцсон байна.

Судалгааны зорилго нь дэлхийн гол улс орнуудад БНСУ-ыг хэрхэн хүлээн авдаг, ямар өөрчлөлт гарсан, үндэсний нэр хүндээ өсгөхийн тулд хийх ажлын чиглэлийг тодорхойлох байлаа. Судалгаанд оролцогчдын 82,3 хувь нь Өмнөд Солонгост элэгсэг дотно хандаж байгаа нь түүхэн амжилт байв. Энэхүү эерэг хандлагын үндсэн зүйл нь солонгос соёл, к-поп хөгжим, драм, кино байна. Тэднээс мөн БНСУ-ын нэр хүндийг дээшлүүлсэн эрхмүүдийг нэрлэхийг хүсчээ.
1. BTS — домогт K-pop хамтлаг. Энэ хамтлагийг санал асуулгад оролцогчдын 7,9 % нь дурссан.

2. Сон Хын Мин — хөлбөмбөгч (5,8%)

3. BLACKPINK — охидын хамтлаг (4,7 %)

4. И Мин Хо — алдартай жүжигчин (4,3 %)

5. Солонгос хамтлаг, дуучид бүхэлдээ (3,6%)

6. Жон Жонгүг BTS (2.5 %)

7. И Жэ Мён — БНСУ-ын Ерөнхийлөгч (1,9%)

8. Бусад — (1,9%)

9. Райан Бэн (Ryan Bang) — солонгос, филиппин шоумен, хөтлөгч (1,9%)

10. Лиса BLACKPINK (1,9%)

Энэхүү арван эрхмийг тодруулахдаа:
-гадаадад хэр олны танил вэ
-Соёлын экспортод оруулсан хувь нэмэр
-Дүр, нэр хүнд
-Удаан хугацааны нөлөө
-Хөнгөн хүч буюу солонгос хоол, хэл, хөгжимд гадаадын иргэдийг татан оруулсан байдал
БНСУ-д хамгийн таатай ханддаг орон нь АНЭУ 94,8 хувиар шалгарч, Египет — 94 %, Филиппин — 91,4 %, Турк — 90,2 %, Энэтхэг — 89 %, ӨАБНУ 88,8 % гэж удаалсан байна.
