UBLife Logo
Newsfeed

Newsfeed | Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Уран хас, Eagles, Spielwarenmesse

Newsfeed | Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Уран хас, Eagles, Spielwarenmesse

Энэ долоо хоногт Монгол болоод дэлхий даяар болох сонирхолтой үйл явдлыг хураангуйлан танилцуулж байна.


МОНГОЛД

1. Уран хас

Манай улсын алдарт хөгжмийн зохиолчдын нэг Ж.Чулууны "Уран Хас" балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдоно. Уг үндэсний балетын цомнолыг ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт балетмейстер Б.Жамъяандавга бичжээ. Балет нь хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй. Анх 1973 онд тус театрт тоглогдож байсан "Уран Хас" өдгөө 49 дахь жилтэйгээ золгож буй ажээ. Мөн уг балетын хөгжмийг бичсэн Ж.Чулуун гуайн мэндэлсний 90 жилийн ой тохиож байна.

  • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

  • Хэзээ: 2026.01.31, 17:00

2. Impact LAB: The Experience

“Impact LAB: The Experience” эвент болно. Энэхүү арга хэмжээ нь Mongolian Social Enterprise Association-тай хамтран зохион байгуулагдаж буй бөгөөд оролцогчдод нийгмийн асуудлыг шинэ өнцгөөс харах, бодит кейс дээр ажиллах, туршлага солилцох, хамтын ажиллагааны боломжуудыг нээхэд чиглэнэ.

  • Хаана: News Cafe

  • Хэзээ: 2026.01.29, 14:00-18:00

3. МСБХ-ны Үндэсний Дээд Лиг

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2 тоглолт энэ мягмар гарагт болно.

  • Хаана: M bank Arena

  • Хэзээ: 2026.01.27, 18:00

4. Балин урлахуй сургалт

Өөрийн гар, оюун, сэтгэлээр балингаа бүтээж, бүтэн жилийн турш Бурхандаа өргөх жилийн балин “Шалсай буюу нигуурын идээ”-г хийж сурах сургалт болно. Хамгийн энгийн балин шалсай хийхэд суралцах, өөрсдөө гэртээ балингаа урлаж авч явах бөгөөд зочин багшаар Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Бурхан урлаач М.Эрдэмбилэг оролцох аж.

  • Хаана: Зүүн хүрээ Дашчойлин хийд

  • Хэзээ: 2026.01.31 14:00

5. Волейболын Үндэсний Дээд Лиг

Волейболын Үндэсний Дээд Лигийн Аваргын цомын төлөөх цуврал эхэллээ. Аваргын төлөөх цувралын эхний тоглолт мягмар гарагт эхэлнэ.

  • Хаана: AIC STEPPE ARENA

  • Хэзээ: 2026.01.27 19:30

6. "Хүүхэлдэйн чинээ ээж" хүүхэлдэйн жүжиг

Эрх дураараа нэгэн охин ээжийнхээ үгэнд оролгүй өөрийнхөөрөө зөрж ээждээ гомдон гарч явна. Гэрийнхээ гадаа уйлаад сууж байтал охины дэргэд нэгэн ер бусын сонин амьтан гарч ирнэ. Тэр өөрийгөө "Гомдол" гэх бөгөөд охиныг аргадан ээжийгээ хашраах хэрэгтэй хэмээн гэр лүүгээ дагуулан явна. Гомдол арган дотор сууж охинд үүрүүлэн явснаар адал явдал эхэлнэ. Охин гомдоллож уурлах тусам Гомдол томорч харин охин Гомдолын гэр хэмээх арагт хоригдоно. Хоригдсон охиныг авархын тулд хайрт эх нь хэрхэн хүнд хэцүүг туулж аварч байгааг энэхүү жүжгээс ирж үзээрэй.

  • Хаана: Монгол Улсын Хүүхэлдэйн Театр

  • Хэзээ: 2026.01.31, 11:00

7. Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт

Та хөрөнгө оруулагч болохыг хүсдэг үү? Тэгвэл "Монголын хөрөнгийн бирж" ХК-аас зохион байгуулдаг үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сертификаттай сургалт зарлагджээ.

  • Хаана: Монголын хөрөнгийн биржийн сургалтын танхим

  • Хэзээ: 2026.01.28 14:00-18:00


ДЭЛХИЙ

1. АСЕАН-ы ГХЯ-ны сайд нарын уулзалт

Зүүн Өмнөд Азийн орнуудын ГХЯ-ны сайд нарын уулзалт болно. Энэ уулзалтаар бүс нутгийн хөгжил, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. АСЕАН холбоонд Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин улсууд гишүүн билээ.

  • Хэзээ: 1-р сарын 25-29

  • Хаана: Филиппин, Мактан арал

2. Латин Америк ба Карибын тэнгисийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн форум

Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн хөгжлийн банкны ивээл дор явагдах энэ форумаар бүс нутгийн хөгжлийг хэлэлцэн, сүүлийн үед тулгараад байгаа улс төрийн үйл явдлуудыг нөлөөг бууруулах талаар ярилцах юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн тавьсан худалдааны татвар, экспорт, импорт гээд ярих зүйл маш их байна.

  • Хэзээ: 1-р сарын 28-29

  • Хаана: Панам улс, Панам хот

3. Eagles — “Live at Sphere”

Рок хөгжмийн домог болсон Eagles хамтлаг хамгийн сүүлийн үеийн технологи, техникийн хөгжлөөр тоноглогдсон, жинхэнэ ирээдүйн тайз болох “Sphere” аренад тоглоно. Том хэмжээний шоунд дуртай рок хөгжмийн фэнүүдэд яг тохирсон тоглолт.

  • Хэзээ: 1-р сарын 30, 31

  • Хаана: Лас‑Вегас, АНУ

4. “Australian Open 2026”

Жил бүрийн теннисийн улирлын эхлэлийг тавьдаг, Их Дуулга цувралын анхны тэмцээн ид дундаа өрнөж байна. Дэлхийн бүх шилдгүүд Ногоон тивд иржээ. Шагналын сан 74,89 сая ам.доллар.

  • Хэзээ: 1-р сарын 18-наас 2-р сарын 1

  • Хаана: Мельбурн, Австрали

5. “SPIELWARENMESSE- 2026”

Тоглоомын зах зээлийн чиглэлийг мэдрэх гэвэл Германыг зориорой. Хүүхдэд зориулсан төдийгүй цуглуулагчдад тохирсон маш олон тоглоом таныг хүлээж байна. Нюрнбергийн үзэсгэлэнд дэлхийн бүх алдартай брэнд, загварын стартап, том сүлжээ дэлгүүрүүд, чөлөөт худалдаачид цуглардаг. Баярын уур амьгалыг мэдрээд үзээрэй. Дашрамд дурдахад энэхүү дэлхийн хэмжээний том наадамд Монголын “АВДАР ТОЙС” брэнд оролцож байгааг дуулгахад таатай байна.

  • Хэзээ: 1-р сарын 27–31

  • Хаана: Нюрнберг, Герман

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.