UBLife Logo
Ном

Агуу зохиолчид анхны номоо хэдэн настайдаа гаргаж байсан бэ?

Агуу зохиолчид анхны номоо хэдэн настайдаа гаргаж байсан бэ?

Зохиолч болох мөрөөдөл олон хүний дотор байдаг ч оройтчихсон юм болов уу гэсэн айдас төрөх мөчүүд олон бий. Гэвч дэлхийн утга зохиолын түүхийг сөхвөл, агуу бүтээлүүд үргэлж эрт, залууд гардаггүй нь.

Зарим нь хорин насандаа дуу хоолойгоо олж, зарим нь дөч, тавиад насандаа өөрийн жинхэнэ түүхээ бичиж эхэлсэн байдаг. Тэгвэл дэлхийн алдартай зохиолчид анхны романаа хэдэн настайдаа хэвлүүлж байсныг харцгаая.

1. Лев Толстой

Childhood (1852)

Тэрээр энэхүү номоо гаргах үедээ 24 настай байсан. Өөрийн дурсамж, дотоод ертөнцийг нарийн ажигласан энэ бүтээл нь түүний уран зохиолын урт замын эхлэл байв.

2. Жэйн Остин

Sense and Sensibility (1811)

Тэрээр энэхүү номоо хэвлүүлж байхдаа 36 настай байжээ. Олны танил болохоосоо өмнө олон жил бичиж, засаж, чимээгүй хөдөлмөрлөсний эцэст тэр энэ үедээ номоо гаргасан нь гайхалтай амжилт, түүхийн эхлэл байв.

3. Александр Дюма

The Three Musketeers (1844)

42 настай байхдаа тэрээр энэхүү зохиолоо бичиж байсан. Жинхэнэ алдар нэр нь дөч гарсны дараа эхэлснээр тэр өөрийн замналаар явж, амжилт гаргахад хэзээ ч оройтохгүй гэдгийн тод жишээ болсон билээ.

4. Мэри Шелли

Frankenstein (1818)

Тэр энэхүү бүтээлээ 20 настайдаа гаргасан. Мэдрэмж, шинжлэх ухаан, ёс суртахууныг нэгтгэсэн суут бүтээлийг тэрээр маш залуудаа туурвисан байдаг.

5. Ж. Р. Р. Толкин

The Hobbit (1937)

Түүний суут бүтээл 45 настайд нь анх гарч байлаа. Төсөөллийн гайхамшигт ертөнцийг бүтээхэд нас хамаагүй гэдгийг нотолсон зохиолч.

6. Луиза Мэй Олкотт

Hospital Sketches (1863)

“Little Women“ номын зохиолч анх 31 настайдаа тус номыг хэвлүүлснээр зохиолчын гараагаа эхлүүлж байжээ. Өөрийн бодит амьдрал, эмэгтэй хүний туршлагыг бичвэртээ шингээж өгснөөрөө онцлог байв.

7. Эрнест Хэмингуэй

The Sun Also Rises (1926)

Агуу зохиолч анхны номоо 27 настайдаа гаргаж байв. Залуу насны төөрөгдөл, дайны дараах хоосролыг ил тод өгүүлсэн бүтээл гэдгээрээ онцгойрдог.

8. Жорж Оруэлл

Burmese Days

31 настайдаа тэрээр анхны бүтээлээ гаргаж байжээ. Улс төр, нийгмийн шүүмжлэл бүхий бүтээлийн мастер болох явц нь түүний анхны бүтээлээс л тод харагддаг.

9. Харпер Ли

To Kill a Mockingbird (1960)

34 настайдаа өөрийн анхны бас цор ганц романыг бичээд дэлхийн утга зохиолд мөнхөрсөн ховор тохиолдол бол энэ юм.

10. Стивен Кинг

Carrie (1974)

27 настай байхдаа тэрээр энэхүү номыг бичиж байв. Хэвлэгдэхээсээ өмнө бараг хаягдах дөхсөн энэ ном гарсан цагаасаа эхлэн түүнийг аймшгийн зохиолын хаан болох хүртэлх замыг тодорхойлсон юм.

11. Жорж Р. Р. Мартин

Dying of the Light (1977)

29 настайдаа тэр энэхүү бүтээлээ гаргаж байв. Олон жил хөдөлмөрлөсний эцэст “Game of Thrones” хэмээх агуу бүтээлээ гаргасан билээ.

12. Сюзанн Коллинз

Gregor the Overlander (2003)

Түүний зохиолчийн карьер 41 настайд нь хүүхдийн уран зохиолоор эхэлж, дараа нь дэлхий нийтийг шуугиулсан “The Hunger Games“ зохиол мэндэлж байв.

13. Брэндон Сандерсон

Elantris (2005)

30 настайдаа тэрээр анхны номоо бичиж, арав гаруй удаа татгалзсан хариу авсны дараа хэвлүүлж байсан билээ.

14. Жулия Куинн

Splendid (1995)

25 настай романтик уран зохиолын салбарт энэхүү номоороо хүч түрэн орж ирсэн байдаг.

15. Ж. К. Роулинг

Harry Potter and the Philosopher’s Stone (1997)

32 настайдаа тэрээр анх галт тэргээр явж байхдаа энэхүү зохиолынхоо санааг олж байсан гэдэг. Амьдралынхаа нэгэн хүнд үеийн дараа бичсэн түүх нь дэлхийг өөрчилсөн гэдэг.

16. Патрик Ротфусс

The Name of the Wind (2007)

34 настайдаа тэрээр олон жил боловсруулсан анхны бөгөөд домог болсон нэг номоо гаргаж байсан нь энэ билээ.

Дээр дурсан зохиолчдын хувьд анхны ном хэвлүүлсэн дундаж нас 30.5 байна. Зохиолч болоход нас тийм ч чухал биш. Зөвхөн дуу хоолойгоо олж, боловсруулж чадсан байдал хамгийн чухал юм шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.