Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх хоёрдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваариа танилцууллаа.
2-р сарын 1 Ням, 11:00 цаг
Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,
2-р сарын 7 Бямба, 13:00
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
2-р сарын 8 Ням, 11:00
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
2-р сарын 09 Даваа, 13:00
Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,
2-р сарын 09 Даваа, 13:00
Сар шинийн баяр зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаан,
2-р сарын 10 Мягмар, 11:00
Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
2-р сарын 11 Лхагва, 11:00
Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан,
2-р сарын 11 Лхагва, 12:00
Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон Шатрын тэмцээн,
2-р сарын 12 Пүрэв, 11:00
Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
2-р сарын 13 Баасан, 09:00
Сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн,
2-р сарын 14 Бямба, 09:00
Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн Шагайн харвааны тэмцээн,
2-р сарын 15 Ням, 13:00
Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан
2-р сарын 16 Даваа 13:00
Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,
2-р сарын 17 Мягмар 13:00
Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8 даваа,
2-р сарын 27 Баасан, 13:00
Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
2-р сарын 28 Бямба, 13:00
Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан.
МҮБХ
