Цахим спортын тэмцээн уралдаанд 2025 онд орсон хөрөнгө, шагналын талаар “Esports Charts” мэдээллээ. Энэ мэдээнээс сүүлийн жилүүдэд ямар улс цахим спортод ханддаг болсныг мэдэж болох юм. Өнгөрсөн жил цахим спортын тэмцээн уралдаанд хамгийн их шагнал гаргасан нь Саудын Араб байлаа. Арабын шейхүүд нийт 39,66 сая ам.доллар олгосон байна.
1-р байр – Саудын Араб (39,66 сая ам.доллар)
2-р байр – Хятад (34,82 сая)
3-р байр – АНУ (23,12 сая)
4-р байр – Румын (7,79 сая)
5-р байр – Франц (7,57 сая)
6-р байр – Тайланд (7,11 сая)
7-р байр – Канад (5,28 сая)
8-р байр – Герман (5,22 сая)
9-р байр – БНСУ (5,03 сая)
10-р байр – Япон (4,28 сая)
