UBLife Logo
Спорт

“Милан-Кортина 2026” наадамд оролцох ОХУ-ын 13 тамирчин

“Милан-Кортина 2026” наадамд оролцох ОХУ-ын 13 тамирчин

ОУОХ-ноос ирэх сард Италид эхлэх Өвлийн олимпын наадамд оролцох ОХУ-ын багийн эцсийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Багийн спортын тэмцээнд орос тамирчдыг оруулаагүй бөгөөд хувийн төрлийн 13 тамирчин шигшээд багтжээ. Өнгөрсөн “Парис 2024” зуны олимпод 15 орос тамирчин оролцож байлаа. Орос улсын спортын түүхэнд олимпын наадамд хамгийн цөөхөн хүнтэй оролцож байсан нь 1908 оны Лондоны олимп. Тэр үед Хаант Оросоос 6 тамирчин оролцож байжээ.

“Милан-Кортина 2026” наадамд оролцох ОХУ-ын шигшээ баг

Уран гулгалт: Аделия Петросян, Пётр Гуменник.

Шорт‑трек: Алёна Крылова, Иван Посашков.

Гүйлтийн цана: Дарья Непряева, Савелий Коростелёв.

Тэшүүр: Ксения Коржова, Анастасия Семёнова.

Ски‑альпинизм (Ski mountaineering): Никита Филиппов.

Чарга: Дарья Олесик, Павел Репилов.

Уулын цана: Семён Ефимов, Юлия Плешкова.

Олимпын наадам хоёрдугаар сарын 6-22-нд Италийн Милан, Кортина‑д’Ампеццо хотод явагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна