Дубай хот дэлхийн аялал жуулчлалын томоохон төв болоод удаж байна. Гэхдээ тэд улам их жуулчин хүлээн авахыг хүссэн хэвээр. Энэ удаад тэд жуулчлалын цоо шинэ сонирхолтой газар нээхээр төлөвлөжээ. Шинэ төв хотын “Gold Souk” хэмээх алдартай алт, гоёл чимэглэлийн захын дэргэд байгуулагдана. Дубайг тэрбумтнууд алтанд умбасан хот гэж нэрлэдэг. Тэгвэл энэ үгийг бодит болгох шинэ төсөл Дубайд хэрэгжих гэж байна. Энэ бол “Dubai Gold District” хэмээх алтан гудамж. Өөрөөр хэлбэл тэд гадаадын жуулчдыг алтаар даллан дуудах гэж байна.

“Dubai Gold District” гудамжийг алтаар хийнэ гэснээс өөр тодорхой зүйл алга байгаа. Гэхдээ зарим хэвлэлд гарсан мэдээллээс үзэхэд тухайн гудамжны нэгээхэн хэсгийн замыг гулдмай алтаар хийх гэнэ. Жинхэнэ алтан гулдмай дээгүүр алхаж үзэх гэсэн жуулчин олон байгаа нь гарцаагүй. Гудамжийг байгуулахад хотын захиргаанаас гадна “Gold Souk” захын 1000 гаруй алтны наймаачин оролцоно гэж байгаа.

Дубай хот аялал жуулчлалын үзмэрээрээ алдартай. Энд хамгийн өндөр барилга Бурж-Халифа, хамгийн том алсыг харагч Ain Dubai, хамгийн гүн усан сан Deep Dive Dubai бий. 2024 онд Heart of Europe арал дээр 30 минут болгонд бороо ордог гудамж байгуулсан. Энэ бүхэн дээр алтан гудамж нэмэгдэх гэж байна.
