UBLife Logo
Спорт

Италийн Ерөнхийлөгч “Олимпын эвлэрэл” тогтоохыг уриаллаа

Италийн Ерөнхийлөгч “Олимпын эвлэрэл” тогтоохыг уриаллаа

Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла ОУОХ-ны 145 дахь чуулганд үг хэлэхдээ, олимпын наадмын үеэр гал зогсоож, эвлэрэл тогтоохыг уриаллаа.

Сержо Маттарелла “Бид “Олимпын эвлэрэл”-ийн үеэр дэлхий дээрх бүх дайн дажныг зогсоохыг уриалж байна. Спортын хүч чадлаар буу зэвсгийг чимээгүй болгоцгооё. Олимпын наадам бол энэ хүнд цаг үед энх тайван авчрах маш том арга хэмжээ. Дайн дажин хүмүүст түнэр харанхуйг авчирч, хүмүүсийн оюун санааг гэмтээдэг. Спорт бол хүмүүст аз жаргал, итгэл найдвар бэлэглэж, улс орнуудыг нэгтгэдэг. Эрт дээр цагт олимпын наадмын үеэр дайн дажин зогсдог байсан. Олимпын бамбар биднийг эв нэгдэлтэй байхыг уриалж байна” гэж хэлсэн байна.

Өвлийн олимпын наадам хоёрдугаар сарын 6-22-нд Италийн Милан, Кортина-д’Ампеццо хотод явагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна