Дэлхийн хамгийн нөлөө бүхий K-pop хамтлаг BTS албан ёсоор эргэн ирж байна. Өмнөд Солонгосын хуулийн дагуу цэргийн албаа хаасан учир хамтлагийн гишүүд бараг дөрвөн жилийн турш завсарлаад байсан. Нийт долоон гишүүнтэй тус супер хамтлаг 2022 оноос хойш анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарах гэж байна.

Энэхүү түүхэн тоглолт “BTS THE COMEBACK LIVE | ARIRANG” нэртэйгээр Netflix-ээр шууд дамжуулагдана. Энэ нь Netflix платформын хувьд Өмнөд Солонгосоос анх удаа дэлхий даяар шууд дамжуулж буй лайв эвент болох юм.
Тоглолтын тов
Тоглолт 2026 оны 3-р сарын 21-нд шууд цацагдана.
Солонгосын цагаар: 20:00
Монголын цагаар: 19:00
Баруун эрэг (PST): 04:00
Зүүн эрэг (EST): 07:00
GMT: 12:00

Хаанаас үзэх вэ?
Зөвхөн Netflix дээр
Та ямар ч багцыг худалдан авсан бай шууд үзэх эрхтэй
Нэмэлт төлбөр, тусгай эрх шаардлагагүй
Дэлхийн хаанаас ч үзэх боломжтой
Тоглолт Сөүлийн түүхэн дурсгалт газар болох Гёнбокгүн ордны гол хаалга Гванхвамүнээс шууд дамжуулагдана. 1395 онд баригдсан энэхүү газар нь тоглолтод соёл, түүхийн гүн утга нэмж өгч байна.

Юу хүлээж болох вэ?
Тоглолт нь BTS-ийн тав дахь студийн цомог “Arirang”-ийн нээлтийг тэмдэглэх гол мөч байх болно. Цомог 3-р сарын 20-нд, тоглолтоос нэг өдрийн өмнө албан ёсоор цацагдах гэж байна.
Arirang нь “Өөрсдийнхөө мөн чанар, үндэс язгуураа эргэн харах, тунгаан бодсон бүтээл” бөгөөд Солонгосын уламжлалт ардын дууны нэрийг сонгосон нь хамтлаг соёлын үндэс рүүгээ эргэн очиж, дахин нийтэд түгээж буй чухал үйл явдлыг илтгэх аж.

Тоглолтоор:
Шинэ цомгийн дуунууд анх удаа амьдаар тоглогдоно
BTS-ийн өмнөх хит уран бүтээлүүд эгшиглэх нь дамжиггүй
Хамтлагийн гишүүд болох RM, Jin, SUGA, j-hope, Jimin, V, Jung Kook нар 2022 оноос хойш анх удаа хамтдаа тайзнаа гарна
Баримтат кино: BTS: The Return
Тоглолтоос 6 хоногийн дараа, 2026 оны 3-р сарын 27-нд Netflix дараагийн томоохон бүтээлээ цацна.
BTS: The Return хэмээх баримтад кинонд;
“Arirang” цомгийн бүтсэн түүх
Цэргийн албаны дараах дахин уулзалт, эргэн нэгдсэн мөчүүд
Лос Анжелест хамтдаа дахин хөгжим бүтээж буй мөчүүд
Эргэлзээ, өөрчлөлт, дахин эхлэл буюу уран бүтээлчийн замнал зэргийн тухай өгүүлэх аж.

ARIRANG дэлхийн аялан тоглолт
Netflix-ийн лайв тоглолтын дараа BTS 2026–2027 онд 34 бүс нутагт 82 тоглолт хийнэ.
Ази, Хойд ба Латин Америк, Европ, Ойрх Дорнод, Австралийг тойрох энэхүү аялан тоглолт нь 2022 оноос хойших анхны бүрэн хэмжээний дэлхийн аялан тоглолт бөгөөд фенүүдийн олон жилийн хүлээлтийг биелүүлэх юм.

Яагаад энэ “эргэн ирэлт” чухал вэ?
Цэргийн албаны хугацаанд гишүүд тус тусдаа соло уран бүтээл гаргаж, өөр өөрийн уран бүтээлийн өнгө төрхөө олж, хувь хүний хувьд томоохон өөрчлөлт туулсан билээ.
Одоо тэд 2022 онд завсарласан BTS биш, тилүү төлөвшсөн, илүү гүн гүнзгий, цоо шинэ BTS болон эргэн ирж байна.

Үзэхэд бэлдэх зөвлөгөө
Цагийн зөрүүгээ шалгаж, сэрүүлэг тавих
Интернэт холболтоо урьдчилан шалгах
“Arirang” цомгийг урьдчилан сонсох
#BTSComeback #BTSArirang хаштагуудаар дагах
3-р сарын 27-ны баримтат киног марталгүй тэмдэглэж авах.
Хамтдаа үзэх найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цугларах
Бүгдээрээ догдлон хүлээх л үлдлээ!

