UBLife Logo
Мэдээллийн боловсрол

Монголд хамгийн түгээмэл 5 цахим залилан болон бидний өртөж болох эрсдэлүүд

Монголд хамгийн түгээмэл 5 цахим залилан болон бидний өртөж болох эрсдэлүүд

Сүүлийн жилүүдэд цахим залилангийн Монгол улсад эрс өсөх болжээ. 2024 онд 7560 гаруй цахим гэмт хэрэг бүртгэгдсэнээс 83% нь залилантай холбоотой хэрэг байв. 2025 оны хагас жилийн байдлаар энэ тоо 85.6% болтлоо өсжээ. Тэгвэл Монголд хамгийн түгээмэл 5 цахим залилантай танилцъя. 

Нийтлэлийг Монголын банкны холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Монголын баримт шалгах төвийн “Цахим залилангийн эсрэг мэдээллийн аян”-ы тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд бэлтгэн нийтэлж байна

Хуурамч ажлын зар

Цахим орчинд явагддаг хамгийн түгээмэл залилангийн нэг бол “Хуурамч ажлын зар.” Фэйсбүүк, телеграм зэрэг платформоор “Гэрээсээ ажиллаад өндөр орлоготой болоорой” гэсэн зарыг явуулдаг. Гэвч ажилд орохын тулд урьдчилгаа төлбөр шаарддаг. Энэ төрлийн залиланд банкны мэдээлэл, санхүү зэргээр олон иргэд хохирдог. 

Онлайн худалдааны зар

Хамгийн түгээмэл цахим залилангийн нэг бол онлайн худалдаа. Хямд зарна, шуурхай хүргэнэ зэрэг үгээр хүмүүсийг татаж бараа зарах нэрийдлээр мөнгийг нь луйвардаж байна. Энэ төрлийн залиланд өртөхгүйн тулд онлайн дэлгүүр, хувь хүнийг сайтар судлаарай. 

Телеграм-ийн залилан

Сүүлийн үед телеграмм платформоор дамжуулан залилан явуулах нь олон болжээ. 2024 оны сүүлээр “Telegram залилан”-тай холбоотойгоор 619 гэмт хэрэг бүртгэгдсэн, иргэдэд 10.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж мэдээлсэн байна. Энэ төрлийн залилан нь ихэвчлэн бүлэгт элсүүлж төлбөр, хөрөнгө оруулалт нэрээр мөнгө татахаар чиглэдэг.

 Фишинг ба зохиомол холбоос

Фишинг гэдэг нь танд хуурамч мессеж, веб холбоос илгээгдэж, таны банкны нэвтрэх мэдээлэл, хувийн мэдээлэл зэргийг авах арга юм. Жишээ нь “Таны банкны дансанд асуудал гарлаа, яаралтай доорх холбоос дээр дарж нэвтэрнэ үү!” гэх мессеж ирэх нь ихэвчлэн фишинг залилангийн хэлбэр байдаг. 

Хуурамч тусламж, хандивын залилан

Зарим гэмт хэрэгтнүүд хуурамч түүх зохион хүмүүсийн сайхан сэтгэлийг ашиглаж хандивын аян нэрээр мөнгө луйвардах нь ихсэж байна. Тиймээс та аливаа хандивын аянд оролцохдоо сайтар нягтлаарай. 

Цахим залиланд өртснөөр өөрийн мөнгө санхүүгээр хохироод барахгүй хувийн мэдээлэлээ алдах, сэтгэл зүйн дарамтад орох зэрэг эрсдэлд орох боломжтой. Тиймээс та цахим залилангаас өөрийгөө хамгаалахын тулд: 

Мессэж, мэйлээр ирсэн холбоосон дээр аль болох дарж орохгүй байх

Банк байгууллагын албан ёсны сайт эсэхийг тогтмол шалгаж байх

Урьдчилгаа төлбөр шаардсан ажлын зараас зайлсхийх

Нууц үгээ тогтмол шинэчилж байгаарай. 

.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна