UBLife Logo
Хөгжим

Женни Сөүл дэх Иракийн ЭСЯ-ны барилгыг 20 тэрбумаар авлаа

Женни Сөүл дэх Иракийн ЭСЯ-ны барилгыг 20 тэрбумаар авлаа

BLACKPINK хамтлагийн дуучин Женни Сөүл хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ. “Sports Chosun” сонинд бичсэнээр Женни Сөүлийн Ёнсан дүүргийн Тонбинго-дон дахь 3 давхар барилгыг 20 тэрбум воноор (13,7 сая ам.доллар) авсан байна. Төлбөрийг бэлнээр хийсэн гэх бөгөөд энэ барилгад одоо Иракийн ЭСЯ байрлаж байна.

1970 онд баригдсан барилга. Нийт талбай нь 595 кв. М хэмжээтэй. Энэ дүүрэг нь Сөүл хотын хөгжлийн “Hannam New Town”, “Yongsan Park” төслийн бүсэд хамрагдсан тул тун ирээдүйтэй дүүрэгт тооцогддог.

Женни 2023 онд Ханнам дүүрэгт “UN Village” харшийг 5 тэрбум воноор авч байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна